Индэр    
2021 оны 9 сарын 27
Зураг
Сэтгүүлч

Гаднын сэтгүүлчид Монголын юуг орхигдуулдаг вэ?

Зураг
"Гадны хэвлэлийн редактор, сэтгүүлчдэд хандаж бичсэн монгол сэтгүүлчийн англи хэл дээрх энэхүү нийтлэл монголчуудад ч мөн сонирхолтой, хамааралтай байх болов уу гэж санан уншигч танд орчуулан хүргэж байгааг болгооно уу. Англи хэл дээрх хувилбарыг нь ЭНД дарж уншина уу.

Олон улсын хэвлэлүүд Монголыг голдуу ер бусын үзэсгэлэнт газар гэсэн нэг хэвшмэл ойлголт руу түлхсээр ирсэн. Энэ хэвшмэл ойлголтоос болж энэ улсын ард түмэн соёл, засаглал шинэчлэлийнхээ төлөө хэчнээн их тэмцэж байгаа түүхүүд дэлхий нийт мэдэх боломж хязгаарлагдах болсон юм. 

Хүний алдар нэрийг зөвөөр дуудах, хэлэх ёстой юу? 

Бадралын Мөнхдөл Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч болохоосоо хамаагүй өмнө, 2013 онд гаднын хэвлэлүүдийг манай нийслэлийг “Ulaanbaatar” гэж зөв бөгөөд албан ёсны дүрмээр нь бичүүлдэг болгохын төлөө www.change.org сайтад гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Гаднын хэвлэлүүд нийслэлийг маань “Ulan Bator” буюу “Улан Батор” гэж бичдэг байсан учраас тэр. Одоо ч ингэж бичдэг гаднын хэвлэлүүд бий. 

Орчин цагийн монголчууд “Ulaanbaatar” гэж бичиж, дууддаг. “Ulan batоr” нь дүрмийн алдаатай юм шиг харагдахаас гадна монгол хэлэнд урт эгшиг чухал гэдгийг огт ойлгохгүй байгаагийн илрэл ба урт, богино эгшгээс шалтгаалж тэс өөр үг бүтдэг. “Ulan” гэдэг нь хөлийн ул шиг ойлгогдож байхад “Ulaan” гэдэг нь өнгийг илэрхийлнэ. 

Б.Мөнхдөл 1,000 илүү гарын үсэг цуглуулсны ачаар дэлхийн гурван том мэдээллийн агентлагийн нэг “AP” буюу “Associated Press” нэр томьёоны зөв бичих дүрмийн жагсаалт дахь Ulan Bator гэж бичнэ гэж дүрэмлэсэн байснаа өөрчилж “Ulaanbaatar” гэж зөвөөр бичих болов. “AP” шиг том хэвлэл өөрөөр бичиж эхлэхэд бусад нь дагаж “Ulaanbaatar” гэж бичиж эхэлсэн юм. Харин англи хэл дээрх Азийн хамгийн том хэвлэлийн нэг South China Morning Post буюу “Өмнөд Хятадын Мэдээ” 2020 оны арванхоёрдугаар сараас л Ulaanbaatar гэж бичдэг болов. 

“Хүний нэрийг буруу дуудаад байхад сайхан байхгүй нь ойлгомжтой. Нийслэлийнхээ нэрийг яаж бичүүлэх нь монголчууд биднээс шалтгаална шүү дээ” гэж Б.Мөнхдөл хэлсэн юм.  
 
Нийслэлийнхээ нэрийг зөв бичүүлэх бидний тэмцэл ердөө эхлэл. Монгол гэдэг ойлголтыг түгээхэд гадаад хүний харцаар харсан дүгнэлт эсвэл хэт романтик дүрслэлд давамгайлж ирсээр сүүлдээ бодит байдлаас арай зөрүүтэй ойлголт бий болсон тухай дараагийн хэсэгт өгүүлье. 

Уйдсан дуугаа олон дахин сонсох мэт

Миний бие олон жилийн өмнөөс гаднын сэтгүүлчдийг Монголд ирж яриа, дүрс авахад нь орчуулагч, менежерээр ажилладаг байв. Үнэндээ би гаднын сэтгүүлчдийн бичсэн сурвалжилгаас Монгол Улсынхаа тайгын Цаатан, Алтайн уулс дахь бүргэдийн анчин Казак үндэстний маань соёл ямар өвөрмөц гэдгийг би ойлгосон билээ. Харамсалтай нь Монгол Улсын тухай олон улсын хэвлэлд гарсан мэдээ нийтлэлүүд бараг зөвхөн тэдний тухай яриад болчихдог гэхэд болно. Цаатнууд, эсвэл бүргэдийн анчдын соёл уламжлал гайхалтай, өвөрмөц ч гэсэн Монгол Улсад зөвхөн тэд амьдардаг биш билээ. 

Бүргэдийн анчдын тухай нийтлэл, нэвтрүүлэг гаргаагүй том хэвлэл гэж байхгүй. CNN, VICE-аас эхлээд бүргэдийн анчдын тухай нийтлэл дахин дахин гарсаар л байгаа. Мөн цаатнууд дээр очих гэж тайгын ямар бэрх замыг туулсан тухай эцэс төгсгөлгүй аяллын тэмдэглэлүүд аяллын сэтгүүл бүрд, эсвэл аливаа том хэвлэлийн аяллын булан бүрд заавал бий. Цаатнуудыг дүрсэлсэн үг өгүүлбэрүүдийг унших нь яг л уйдсан дуугаа дахин дахин сонсох шиг. 

Нэг улсын тухай яг адил өгүүлэл эсвэл нийтлэл яваад байхаар Монгол гэдэг ойлголт зүгээр л үзэсгэлэнт зураг болсон юм шиг л надад санагддаг.  

 
Screenshot: Vice, September 23, 2019. Story by Julian Morgans.

Олон улсын хэвлэлд бичсэн Монголын тухай нийтлэлүүд, өгүүллүүдийн ихэнхийг монгол хүмүүс нь бичээгүй, гаднын хүний өнцгөөр харж дүгнэж бичсэн байдаг учраас зөв буруу ойлголт аль алийг нь өгч ирсэн. 
Ихэнх тохиолдолд Монголын тухай олон улсын хэвлэлд гарсан нийтлэлийг монголчууд өөрсдөө бичдэггүй. Бидний ертөнцийг гаднын хүний өнцгөөр харж бичсэн мэдээ нийтлэл давамгайлдаг.  
Гэхдээ хааяа гаднын сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийг уншиж, тэдний өнцгөөр өөрсдийгөө харахаар амьдралдаа урд нь харж, анзаарч байгаагүй жижиг ч гэсэн нандин зүйлсийг ойлгуулах нь бий.   

Манай улсад хүүхдийг хөхний сүүгээр хооллохыг асар их ихээр чухалчилдаг ба гадуур хүүхдээ хөхүүлж байгаа ээжүүд энгийн үзэгдэл. Гэвч гаднын орнуудад хүүхдээ хөхүүлэх тэс өөр ойлголт бий. Гаднын сэтгүүлчийн хөхөөр хооллох тухай биднийг бичсэнийг уншаад манай энэ соёл ямар сайхан нандин гэдгийг  урд нь огт боддоггүй байснаа анзаарсан. 

Олон арван жилийн дараа талбай дээр уулзаж байгаа нэг ангийнхны уулзалт гаднын нэгэн зурагчинд маш сонирхолтой санагджээ. Нас тогтож, 70 гарсан ч гэсэн ангийнхаа хүүхдүүдийг хараад догдолж хөөрсөн тэдгээр хүмүүс яг л өсвөр насны хүүхэд шиг хөөрч баясаж байгааг харах тэр зурагчинд үнэхээр сонирхолтой байсан биз. Гэтэл бидэнд бол Улаанбаатарт зун ингэж л эхэлдэг билээ. Энэ үзэгдлийг гаднын хүний нүдээр харах гээд үзвэл монголчууд биднийг хүүхэд насандаа үүсгэсэн холбоо харилцаагаа ямар их нандигнадаг гэдгийг маань сануулж байгаа мэт.    

Монголчуудын дуу хоолойг гардаг уу 

Өөр өөр өнцөг, байр суурийг унших, үзэх нь сонирхолтой бөгөөд тааламжтай байдгийн адилаар монгол соёл, монгол хүмүүсийн олон янз байдлыг багтаасан, бидний туулж буй амьдралын эрээн барааныг монголчуудаар өөрсдөөр яриулбал илүү талархалтай байх нь мэдээж. 

Монголын тухай дэлхийн уншигчдад зориулж бичдэг сэтгүүлчийн хувиар Монголын тухай мэддэггүй өөр түүхүүдийг бичих гэж, мөн монголчуудынхаа дуу хоолойг гаргахыг зорилгоо болгодог. 

“Бидэн шиг монгол сэтгүүлчид Монголынхоо тухай бичдэг болохоос өмнө цөөн хэдэн гаднын сэтгүүлчид бидний тухай бичдэг байлаа. Гэтэл тэр гадаад сэтгүүлчид Монголын тухай мэдээ нийтлэлдээ гадаад хүнээс байр суур, ярилцлага авч оруулдаг нь инээдтэй бас сэтгэл өвдөм гэж Даваашаравын Мөнхчимэг хэлсэн юм. Д.Мөнхчимэг бол медиа зөвлөх, чөлөөт сэтгүүлч, Reuters-оос эхлээд хэд хэдэн гаднын томоохон хэвлэлд нийтлэлүүдээ гаргадаг сэтгүүлч юм. 

Д.Мөнхчимэг шиг Монголын тухай монголчууд өөрсдөө бичиж гадаад ертөнцөд таниулах ёстой гэсэн итгэл үнэмшлээр би гэдэг хүн сэтгүүлч болсон билээ. “Young Mongols” буюу “Монгол залуус” номын зохиолч, миний эрхэм нөхөр Ообрий Мэйнард номдоо ингэж бичжээ. “New York Times сонины архивын нийт 30 сая мэдээ нийтлэлийн 9,004 нь "монгол" гэдэг үг оруулжээ. Энэ мэдээ нийтлэлийн хамгийн эртнийх нь 1851 оных. Энэ бол маш бага мэдээлэл гэсэн үг. Илүү өрөвдөлтэй нь Чингис Хаан гэсэн үг орсон нийтлэл түүний эх орон Монгол гэдэг үг орсон нийтлэлээс 2000-аар их байдаг”. 
 
Гаднын хэвлэлүүд Монголын улс төрийн нөхцөл байдлын талаар бичих, хэвлэх бараг ямар ч сонирхолгүй байдаг нь Ообрийг нэлээд бухимдуулдаг аж.   
 
2018 онд манай Монголын www.Ikon.mn нээлттэй дата өгөгдлийг ашиглаж авлигажсан улстөрчид ард түмний татварын мөнгийг хувьдаа завшсаныг илрүүлсэн билээ. Анх удаа дотоодын сэтгүүлчдийн илрүүлж, гаргаж тавьсан баримт нийтлэлийн дараа хүмүүс гудамжинд гарч жагсаж, шударга ёс шаардаж, нэг сайд огцорсон. 

Мэдээж авлига бол бусад улсуудад ч гардаг. Гэхдээ авлигыг хөдөлшгүй баримтаар сэтгүүлчид нотолж гаргаж ирнэ гэдэг асар зоримог алхам төдийгүй сэтгүүл зүйн асар том ахиц дэвшил юм. 
Миний эхнэр ч гэсэн гаднын хэвлэлд бичдэг сэтгүүлч. ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг зувчуулсан болохыг сэтгүүлчид олж гаргаж ирснийг гадаад ертөнцөд тэр мэдээлэхийг хүсэж хичээж байлаа. Бид хоёр олон хэвлэлд хандсан боловч манай уншигчдад нь тийм ч сонирхолтой биш учраас нийтлэхгүй гэж хариулж байлаа. 

Ардчиллын тухай бичих нь 

Монголын амьдрал эрээн бараан нь их ч гэсэн ардчилсан орон хэвээрээ байгаа. Харин манай ардчиллын ололтууд гаднын хэвлэлийн нүдээр бол нийтлэл болгочих сонирхолтой сэдэв огт биш. Ийм шалтгаанаар манай эхнэр ч гэсэн нийтлэлүүдээ гаргаж чадахгүй байх нь энгийн үзэгдэл. “Одоогийн цаг үеийн үйл явдалтай авцалдахгүй”, “Хятадтай хамааралгүй”, эсвэл малчид бүр эсвэл бүргэдийн анчдын тухай сэдэв биш байна гэж хариулах нь ч бий. 

Нэрээ нууцлахыг хүссэн Монголын нэгэн улстөрч “Яагаад Монголын тухай мэдээлэл өргөн хүрээ, сэдвүүдийг хамарч байх ёстой тухай нэг өгүүлбэр хэлснийг нь би та бүхэнд уншуулъя. Улс төрд өрнөдөг бичигдээгүй хуулиуд, ухралтуудыг нээлттэй сурвалжилж, бичих нь ийм зүйлийг тэвчихгүй гэдгээ олон улсад харуулж байгаа явдал гэж тэрээр үздэг байна.”
 
“Хүмүүс ихэнхдээ Монгол эдийн засаг, ардчилалын хувьд гайгүй гэж бодоод үндсээрээ эргэхгүй л бол одоогийн эрх баригчдын нүглийг тоохгүй орхих гээд байна. Олон улсын уншигчдад улстөрчдийн алдааг харуулах нь, тэдний буруутай үйлдлийг тэвчихгүй гэдгээ харуулж буй хэрэг юм” гэж тэрээр хэлсэн билээ. 

Калифорнийн Беркелигийн их сургуулийн Зүүн ази судлалын эрдэмтэн, доктор Марисса Ж.Смитт мөн манай улс төрийн тухай мэдээлэл бараг байдаггүй нь ямар хэцүү байдгаа ярьсан юм. 
“Монголыг судалдаг эсвэл ямар нэг байдлаар судалж байгаа над шиг улс төр судлаачид бүгд монголын ардчилалын амжилт уруудаж байхад улс төрийн тухай мэдээлэл маш хангалтгүй байгаа гэдэг дээр санал нийлдэг” гэж хэлсэн юм.  

Гаднын сэтгүүлч боловч гадаад харц

Гаднын сэтгүүлчид манай хөдөөгийн малчид нэг л их жаргалтай хүмүүс гэж бодож бичдэг боловч манай зарим уламжлал эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй олж харж мэддэггүй. 
Монгол улс хүн амдаа ноогдох ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа хөдөөгийн иргэд хотын иргэдээс илүүтэй ходоодны хорт хавдраар нас барах магадлал өндөр. 2017 оны байдлаар хотод 263 хүн хавдраар нас барсан бол хөдөөд 7,837 байна. Энэ тухай нийтлэл бичихээр олон гаднын хэвлэлд санал болгосон боловч цөөн хэд нь хариу ирүүлэхдээ манай хэвлэлд хамааралгүй сэдэв гэж тайлбарлаж байв. 
 
Миний хамтарч ажиллаж байсан олон гадаад сэтгүүлчид Монголд  харсан, мэдэрсэн зүйлс дэлхийн уншигчдын мэдлэг мэдээллийг өргөжүүлж, баяжуулахаар сонирхолтой гэж хэлж байв. Гэхдээ редакторууд тэгж боддоггүй, тэдний хэвлэлд хамааралгүй гэж үзэх нь олонтаа. 

Саяхнаас л цөөн хэдэн монгол сэтгүүлчид монгол түмнийхээ тухай өөрсдөө бичиж, бидний тухай бүдэг бадаг ойлголтуудыг өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн юм.  Гадагшаа чиглэсэн Монголын тухай контентын тал дээр нэгэн том дэвшил гарсан нь Global Press Institute 2019 онд Монгол улсад редакцаа нээсэн явдал байв. Дотоодын уншигчдын ч сайн мэддэггүй олон сонирхолтой явдлууд, түүхүүдийг дотоод гадаадын уншигчдад зориулж хот хөдөөгийн монгол сэтгүүлчид бичиж эхэлсэн.
 
Энэ өгүүллийг бичигч би бээр өнөө цагийн монголчуудынхаа гайхалтай бас сонирхолтой түүхүүдийг монгол хүний өнцгөөс, байр сууринаас бичих гэж сэтгүүлч болсон билээ. Мөн Б.Мөнхдөл шиг залуусын тэмцэл, зүтгэлийн ачаар дэлхий нийт Монголын өөр талаас нь харж ойлгодог болох байх. Ер бусын, сэтгэл хөдлөм, халуухан гэдгээс бусад талуудыг нь мэддэг болохын төлөө би бичсээр байх болно.   

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
[66.181.161.46] 2021/9/27
гадаадууд дандаа бүрээ бичин шүү тэр харда МОНГОЛ гэж бид чилдэг 6 үсэг оруулж бичэн гэтэл гадаадуууд харин MONGOLIAN гэдээд 9 үсэг орд байна зөв бичих бол мэдээж MONGOL гэж бичих хэрэгтэй дээр нь бид ХЯТАД гэж бичиж байхад дэлхийн бүх хүн CHINA гэж буруу бичиж байна Монгол улсийн ЗГ ямар нэгэ юм хийжэ дэлхийн хүн амийг XITAD гэж бичүүлэх хэрэгтэй Россия биш орос
0 | 2 Хариулах
zochin [192.82.68.162] 2021/9/27
Америкчуудын "Чингис хааныг" Genghis khan буюу "Генгис хан" гэж дууддагийг болиулах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.58] 2021/9/27
Hun uuruu uuriinhuu uvurmuts sodon taliig uuruu l busdad taniltsuuldag. Uls ornuud ch bas adil. Bid nar uursduu l hicheeh heregtei.
0 | 0 Хариулах
жирийн иргэн [139.5.217.16] 2021/9/27
Манай сэтгүүлчдийн ихэнхи нь гадны томоохон поп хэвлэлүүдэд монголынхоо тухай нийтлэл бичих нь байтугай өөрийн өдөр тутмын сайтуудад криллээрээ ч зөв алдаагүй биччих чадваргүй, хуулж тавьсан мэдээнд нь өчнөөн утгын алдаа байх юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.15] 2021/9/27
mongolchuud oros hel meddeg baisan hol nomer 1 daisan hujaa bish hasaguud boloh baiv harin mongolchuud oros hel meddegui n az yum da odoogoor hasagdtan uls bayan-ulgiid tusgai bodlogo yavuulj baihad mongolchuud yuch medeegui baidagn sonin
1 | 0 Хариулах
уншигч [139.5.219.88] 2021/9/27
Монголчууд бид ямар азаар орос хэл сураагүй юм Хэрвээ Казахстан шиг нийтээрээ орос хэлтэй байсан бол өдийд оросын yandex VKontakte сайтуудаар хэрэлдэх байх байсан оросууд Украйн Гүрж улстай эхэлж yandex VKontakte сайтууд дээр хэрэлдэж эцэст нь байлдсан Харин 1 хүний дэглэмтэй Казахстан интернетийг хянадаг тулдаа л тайван байх шиг байна Дэлхийн Англи хэлтэй сайтуудад Монголын талаар мэдээлэл гайгүй харин орос хэлтэй сайтуудад Монголчуудыг 20 жилийн өмнөх хөгжлийн зураг тавьчихсан Чингис хааны түүхийг үгүйсгэсэн мөн ялгаварлан гадуурхсан доромжилсон онигоонууд эцэст нь орост аваар осол байгалийн гамшиг халдварт өвчин ойн түймэр болж бүтэхгүй бэрхшээлийг Монголтой холбож гүтгэсэн мэдээ постууд дүүрэн
8 | 1 Хариулах
Зочин [192.82.91.120] 2021/9/27
Сошлаар хэрэлдээд байлдана гэж юу байхав дээ, инээд битгий хүргэ! Гүрж улсад Саакашвили гарч НАТОд элсэх гэж байснаас хамаг юм болсон, тэр үед Медведев ерөнхийлөгч байхдаа осетинуудыг хамгаалах нэрээр цэргээ оруулсан. Украин улсаас Крымыг буцааж авнаа гэдгийг аль 90ээд онд ярьж л байсан. Азаар тэнд жагсаал цуглаан болж, улс төр нь хямарсан үеийг далимдуулж цэргүүдээ Крымд оруулж эзэлсэн.
1 | 1 Хариулах
Зочин [139.5.219.88] 2021/9/27
192.82.91.120 чиний комент 19р зууны морин цэрэг 20р зууны танкаар орчин үеийн дайн хийдэг хоцрогдсон ойлголт чинь инээд хүргээд байна Мэдээлэлийн дайны ачаар Путин өдий хүртэл орос орныг удирдсаар явжийн даа мал минь
1 | 1 Хариулах
Зочин [192.82.91.120] 2021/9/27
Ямар ч логик сэтгэлгээгүй коммент, техникийн мэргэжилгүй гэдэг нь шууд харагдаж байна. Хэрүүл хийхдээ хүртэл сэдвийн хүрээнд баримт, факт ярихгүй хувь хүнлүү дайрч байна гэдэг бол боловсролгүй, арчаагүй байгаагийн л шинж. Не учи ученого, малыш!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.91.120] 2021/9/27
Монголчуудыг гадны улсууд яг бид макендончууд гэдэг шиг л хүлээж авдаг. Александр гээд олон орныг эзэлж байсан хаантай, одоо тэнд юу болж байгаа талаар хэнч юу ч ярьдаггүй мэдэх ч үгүй. Тийм сураггүй орны тухай бичиж байснаас гэмт хэргийн мэдээ нийтэлсэн нь дээр биз дээ?
1 | 1 Хариулах
Зочин [66.181.185.18] 2021/9/27
Александр чинь Грек хүн. Одоогийн Македончууд Славууд, сүүлд ирж суурьшсан. Александртай ямар ч падлийгүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.141] 2021/9/27
Ene gachin neriig boliod huuchin Ikh khuree neree sergeeyee
1 | 1 Хариулах
Зочин [192.82.91.120] 2021/9/27
Казах коммунист Рыскулов товарищийн санал болгож өгсөн нэр шүү, яах нь вэ?
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.99] 2021/9/27
setguulchdee bugdiin englishtei bolgoj olon ulsad bolon gadnii ornoos ajillah bolomjiig hangaj uguj baij uls ornii ireedui bolon ner hunded chuhal uureg tei shuu odoo bol bugd huvi
2 | 0 Хариулах