Индэр    
2019 оны 12 сарын 25
Зураг
Сэтгүүлч

Дэлхийн судалгааны хуурамч сэтгүүл ба Монголын эрдэмтэд

Зураг
Зураг: Анни Спратт

Сүүлийн 10 жилд олон нийтэд нээлттэй, эрдэм шинжилгээний цахим сэтгүүл (Open access online academic journals) олширсон. Гэхдээ энэ бол сайн мэдээ биш. Учир нь олон нийтэд нээлттэй, эрдэм шинжилгээний ихэнх цахим сэтгүүл хяналтгүй, мэргэжлийн судлаачдын үнэлгээ, санал дүгнэлт (peer-review), шалгуураар ороогүй, чанаргүй нийтлэл тавих нь түгээмэл болжээ. Эрдэм шинжилгээний тэдгээр сэтгүүлийг “Хуурамч эрдэм шинжилгээний үйлдвэр” гэж нэрлэх болсон бөгөөд Ази, Африкийн орнуудад илүү хүчээ авч байгаа хуурамч сэтгүүлийн энэхүү “давалгаа”-нд буурай хөгжилтэй орнууд өртөх магадлал өндөр байна. 

2010 онд АНУ-ын Денверийн их сургуулийн номын санч, судлаач Жеффри Билл "Хуурамч судалгааны сэтгүүл" (Predatory Publishing) гэсэн нэр томъёог анх  сэдэж, хуурамч судалгааны сэтгүүлийн жагсаалтыг гаргажээ. Түүний гаргасан жагсаалтын дийлэнх хувийг олон нийтэд нээлттэй, эрдэм шинжилгээний цахим сэтгүүл эзэлсэн байдаг. Судлаач Биллийн энэхүү ажлыг олон номын санч, судлаач, эрдэмтэд дэмжиж, хуурамч сэтгүүлийг олон нийтэд илчлэх гэсэн түүний хүчин чармайлтыг сайшааж байжээ. Харин нөгөө талдаа Жеффри Биллийг олон нийтэд нээлттэй, эрдэм шинжилгээний сэтгүүлийг хуурамч гэж нэрлэх нь судалгааны хөгжил дэвшлийг боож байгаагаас гадна Биллийн үнэлэлт, дүгнэлтийг нотолгоогүй, ерөнхийлсөн гэж шүүмжлээд, эдийн засгийн хувьд буурай хөгжиж буй орнуудад хэт хатуу хандсан гэж зарим судлаач шүүмжилж байв.

2013 онд ОМИКС Хэвлэлийн групп (OMICS Publishing Group) Биллийг бусдын нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр 1 тэрбум ам.долларын хохирлыг нэхэмжлэхээр шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байв. 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус групп салбартаа амжилттай цахим судалгааны сэтгүүлд тооцогдож байсан боловч 2016 онд АНУ-ын Холбооны худалдааны хороо энэхүү байгууллагыг бусдыг хууран мэхэлсэн гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн. Уг хэрэг гурван жил гаруй шүүхээр явж, нэхэмжлэгчийн талд шийдэгдсэнээр ОМИКС Хэвлэлийн групп 50 гаруй сая ам.долларын хохирол барагдуулахаар болсон юм. 

Удалгүй, олон нийтэд нээлттэй, судалгааны бусад цахим  сэтгүүлээс ирсэн гомдлын улмаас 2017 онд Билл цахим сэтгүүлээ хаасан юм. Хэдийгээр тэрбээр  цахим хуудсаа хаасан ч хуурамч судалгааны жагсаалтыг өөр газрууд үргэлжлүүлэн ажиллуулсаар байгаа юм. 

ОМИКС нь эрдэм шинжилгээний 700 гаруй сэтгүүлийг нэг дор төвлөрүүлдэг байсны зэрэгцээ “Эрдэм шинжилгээний хурал” нэртэй хуурамч үйл ажиллагаа зохион байгуулдаг байв. Энэхүү хуралд оролцохын тулд мөнгө төлөх ёстой. 

 
Зураг: Дэнни Мюллер

ОМИКС-той адил хурал зохион байгуулдаг бас нэг байгууллага бол WASET юм. WASET буюу World Academic Science Engineering Technology (Дэлхийн Эрдмийн Шинжлэх Ухаан Инженерийн Технологи) гэсэн нэртэй байгууллага нь шинжлэх ухааны бүх салбар ухааныг хамарсан “Хурал”-аа олон улс дамнан зохион байгуулдаг ажээ. WASET-д хамгийн их оролцсон орнуудад БНСУ, Энэтхэг, АНУ, Франц зэрэг улс багтаж байна. 2018 онд хил дамнасан сэтгүүлчид эрдэм шинжилгээний хуурамч сэтгүүл болон эрдэм шинжилгээний хурлын талаар эрэн сурвалжилж, төрийн санхүүжилтээр ийм хуралд оролцож байсан эрдэмтдийг олон нийтэд ил болгосон билээ. Үр дүнд нь тухайн орны төрийн байгууллагуудаас ийм төрлийн хуурамч сэтгүүл болон хуралд цаашид оролцуулахгүй байх арга хэмжээ авсан байдаг. 2018 онд л гэхэд Энэтхэгийн Их сургуулийн тэтгэлгийн комисс 4,305 хуурамч сэтгүүлийг хүчингүй болгожээ.  Гэсэн ч хуурамч сэтгүүл оршсоор байна. 

"Монгол эрдэмтдийн маш сайн судалгаа байдаг боловч ховор"

Монгол Улсын хувьд төрөөс эрдэм шинжилгээний ажилд санхүүжилт өгдөггүй тул дээр дурдсан хуурамч хуралд очиж, асуудалд орох магадлал бага. Гэвч судалгаа, эрдэм шинжилгээг дэмждэггүйгээс болж судалгааны түвшин нь олон улсад хоцрогдож, эрдэм шинжилгээний хуурамч сэтгүүлийн давалгаанд манай Монголын судлаачид өртөж эхлээд байна. Эрдэмтэд өөрсдийнхөө судалгааг бичиж, олон улсад танилцуулж байж салбартаа төдийгүй дэлхийд Монголыг таниулах боломж бүрддэг. Гэхдээ манай судлаачдад цалин мөнгө, эрдмийн судалгааны нөөц боломж харьцангуй хязгаарлагдмал байдгаас гадна сургууль, эрдмийн байгууллагаас ирдэг шахалтаас болоод хуурамч сэтгүүлд хандахаас өөр аргагүй байдалд хүрэх магадлал өндөр юм. 

Сүүлийн үед хуурамч сэтгүүлд монгол эрдэмтдийн бүтээл хаа нэг үзэгдэх болжээ. Academia Publishing гэх нэртэй, Нигер улсад бүртгэлтэй хуурамч сэтгүүлд Монголын их, дээд сургуулийн багш нарын судалгааны 10 гаруй өгүүлэл нийтлэгдсэн нь бий. WASET дээр л гэхэд Монголын 20 гаруй судалгааны өгүүлэл байна. Тухайлбал, ШУТИС-д докторын зэрэг хамгаалсан Эрнэст Нвюкегийн  Монголын бизнесийн удирдлагын талаар хийсэн хэд хэдэн судалгаа байсан билээ. Түүнээс энэ талаар нь лавлах гэж оролдсон боловч чадаагүй юм. Эрнэст Нвюкегийн докторын ажлыг удирдаж байсан гэх багш Б.Энхтуяагаас тодруулахад “Хуурамч сэтгүүл ашигласан гэдгээ мэдээгүй байх” гэсэн хариу өгсөн юм. 

Хуурамч хэвлэл, сэтгүүлд бүтээлээ ийн нийтлүүлэхийн нэг давуу тал нь олон сэтгүүлд судалгаагаа хэвлүүлсэн гэж харагдах явдал. Монголд нийгмийн ухааны судалгаа сайн сэтгүүлд нийтлэгдэх боломж хомс байдаг. Учир нь манай нийгмийн судалгааны сэдэв харьцангуй жижиг хүрээг хамардгаас гадна олон улсад Монголын нийгмийг судлах судлаач цөөн байдгаас шалтгаалаад чанартай судалгаа тэр бүр гардаггүй. Нөгөө талаар их, дээд сургуулийн зүгээс “Олон судалгаа гаргах ёстой” гэсэн тоон шаардлага тавьдгаас болж Монголын эрдэмтэд хуурамч сэтгүүлд судалгаагаа өгөхөөс аргагүйд хүргэдэг байна. 

Манай Монголын их, дээд сургуулиуд өөрсдийн гэсэн судалгааны сэтгүүлтэй боловч олон нийтийн хүртээл болж буй судалгааны чанар маш хангалтгүй байдаг гэдгийг нэрээ нууцлахыг хүссэн, сэтгүүлийн ажилтан хэлж байв. Нэгэнт их, дээд сургуулиуд судалгааны чанар биш, тооны араас явж буй тул чансаа муутай судалгаа ихээр гарахаас аргагүй ажээ.  

Үүнээс илүү хачирхалтай нэг зүйл нь, хуурамч сэтгүүлийг индэр болгож ашиглан, жинхэнэ бодитой судалгааг няцаахыг оролддог тохиолдол ч байдаг байна. Харамсалтай нь энэ бүхний үр дүнд эрдэм шинжилгээний салбар бүхэлдээ хохирохоос гадна нийгэм бас хохирогч болдог. 

 
Зураг: Патрик Томассо

“Уг нь мэргэжлийн сэтгүүлийн чанарыг сургуулиуд өөрсдөө биш, тусдаа бие даасан байгууллага буюу социализмын үед байсан институц шиг тусгай, дээд, дунд боловсролын хороо гэх бүтэц хянадаг байвал зүгээр” хэмээн ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор Г.Баттүвшин саналаа хуваалцсан юм. “Даанч манай Монголд төрийн байгууллага бий болгох нь битгий хэл байгааг нь дэмжиж чадахгүй байна” гэсэн юм. ЛЭТУ Монгол дээд сургуулийн захирал, дата шинжээч Роберт Ритц “Ер нь Монголын их, дээд сургуулиуд асуудлыг шийдэхийн тулд судалгааны чанарт анхаарлаа хандуулах ёстой. Санхүүжилт багатай судалгаа бодит өөрчлөлт авчирна гэж найдаад хэрэггүй” гэсэн юм. 
 
Peer-review буюу мэргэжлийн эрдэмтэд шүүмж өгсний үндсэн дээр олон нийтийн хүртээл болгодог сэтгүүл бий болоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө ордог. Нөгөө талаар мэргэжлийн шүүмжид эхний удаа буцаагдах нь бичигдээгүй хууль хэдий ч дахиж өгөхөд буцаагдах магадлал бүр өндөр байдаг. Монголын улс төр болон уул уурхайн салбараар судалгаа хийж байсан Канадын Бритиш Колумбийн их сургуулийн дэд профессор Жулиан Диэркэс хэлэхдээ “Монголын талаар судалгааны өгүүллийг мэргэжлийн сэтгүүлүүд хүлээж авах нь ховор. Учир нь Монголын талаар өмнө нь өргөн далайцтай судалгаа хийж байсан эрдэмтэд ховор тул мэргэжлийн шүүмж өгөх хүн төдийлөн байдаггүй. Ялангуяа, байгалийн ухаанд ийм төрлийн мэргэжлийн шүүмж бичих хүн ховор байхад нийгмийн ухаанд нүдний гэм байх нь аргагүй” хэмээсэн юм. 

Сайн сэтгүүлд монгол эрдэмтдийн мэргэжлийн өгүүлэл нийтлэгдэхгүй байна гэдэг бол монголчууд дэлхийн эрдэмтэдтэй харилцахгүй байна гэсэн үг. Peer-review сэтгүүл дээр гарахад их цаг хугацаа ордог болохоор Корнеллийн Их Сургууль Arxiv хэмээх peer-review цахим сэтгүүлд ороод шалгуулж байгаа өгүүллийг тавьдаг бөгөөд энэхүү нийтлэлийг бичиж байх үед дээрх сэтгүүлд Монголын судлаач нарын бичсэн найман өгүүлэл орсон байв. 

“Монгол эрдэмтдийн маш сайн судалгаа байдаг боловч ховор” хэмээн ЛЭТУ Монгол дээд сургуулийн захирал, дата шинжээч Роберт Ритц хэлсэн юм.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [49.0.218.231] 2020/2/11
Гаднын зальт хэвлэлийг шүүхээс өмнө монгол эрдэмтэдийн ёс суртахууныг шалгах цаг болсон. уг нь эрдмийн мөр хөөсөн хүн дөлгөөн байх нь гол зарчим. Шунал нь хэтрээд мөнгө хөөцөлдөж байгаа, ичих мэдрэмж нь устаад нэг илтгэлээ гадаад дотоодод уншаад явдаг, гадаадын монгол судлалыг хуулаад хэвлүүлж байгаа юм олон бна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.90] 2020/2/9
Одоо манай эрдэмтэн их сургуулийн багш ШУ хүрээлэнгүүдэд peer-review өгүүлэл хэвлүүлчих чадалтай хүн бн уу. Байхгүйшд
1 | 2 Хариулах
Зочин [103.229.123.169] 2020/1/28
Chanariig erhemledeg mongol zangaa hayhgui baitsgaay
0 | 0 Хариулах
зочин [202.21.127.183] 2020/1/2
Хятад, Тайван, Солонгос, Японд мастер, доктор хамгаалсан хулхи гарууд их шүү дэ.
2 | 2 Хариулах
Зочин [103.229.123.90] 2020/2/9
Хуцаарай чи хамаг амьдралаа золиосолж сурсан хүмүүс бн. Худлаа визийг нь ашиглаж ажил хийж байгаад сурсан юмгүй дипломгүй ирчихээд сурсан энэ тэр яриад хуурамчаар дипломлоо хийсэн нөхдүүд бий ялгаж салгаж ойлгох хэрэгтэй
4 | 1 Хариулах
зочин [150.129.140.118] 2019/12/30
ккк энэ үнэн шүү. Lambert academic publisher гэж хог цуглуулдаг газар байна. Нэр нүүр хөөцөлдсөн хуурамбаанууд lambertад баахан ажил хэвлүүлээд, цоллуулаад, мөнгө цохиод явж байна. Lambert бол хуурамбаанууд өөрийгөө илчлэх индэр
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.229] 2020/1/22
докторыг5сая тѳгѳѳр бичиж хамгаалуулж ѳгдѳг
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.187] 2019/12/30
Англи хэл мэдэхгүй боловч "сайн" багшийн ачаар гайгүй хамгаалсан улс ихэнх нь хуурамч сэтгүүлд бүтээлтэй байдаг. Хэлгүй учраас хулхидуулснаа яаж мэдэхэв.
2 | 0 Хариулах
Зочин [150.129.142.92] 2019/12/29
Япон, солонгост магистр, доктор хамгаалсан улсын анхааралд. Багшдаа толгой дохиж, бөхийж байгаад өгүүлэлд нэр хавчуулж хамгаалаад ирэх юм. 4,5 жилдээ хамгаалсан сургууль, багшийнхаа нэрийг идэж амьдрах юм. Цаашаа май шинэ гэх шинэ үр дүнгүй, философи, сурган заах аргыг бусдад заагч болж хувирах юм. Үндсэн хамгаалсан чиглэлээрээ магистр, доктор удирдаж, өгүүлэл хэвлүүлж байж идсэн сүши, кимчинийхээ ирийг гаргаачээ. Битгий далийгаад, аквариумаас нь гаргаад тавьсан загас шиг амаа ангалзуулж, философи, сурган заах арга гээд байл даа.
7 | 1 Хариулах
Сарандаваа [202.9.40.127] 2019/12/29
Та бүгдийг Америкийн нэгдсэн их сургуулийн Рочивел их сургуульд өгүүлэл нийтлэхийг урьж байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.21] 2019/12/28
Та гадны сэтгүүлд хэвлүүлэх хэмжээний судалгаатай эрдэмтэн бол хуурамч ба жинхэнэ сэтгүүлийг ялгадаг байх үүрэгтэй ш дээ.Зөв асуудал хөндсөн байна.Хуурамч сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн бол нэр хүндийн асуудал хүнд болно.
3 | 0 Хариулах
Muis [202.126.89.203] 2019/12/29
Predator setguuliin jagsaalt baigaa. Teriig medseer baij huuramch setguuld mungu ugch hyanuulahgui hevluulj bgaa bol erdemtnii yos zuin mash tom asuudal yum.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.127.163] 2019/12/27
Open access сэтгүүл бүр хуурамч худлаа сэтгүүл биш юм. Тэд сайн эрдэмтдийн сайн өгүүлэл хэвлэхийн төлөө их ажилладаг юм билээ. Тэр нь эшлэгдээд нэр хүнд нь дээшлээд импакт фактортой болоод тэр WoS, Scopus-д ордог юм. Зүгээр бүртгэлтэй арилжааны сэтгүүлүүд гаргадаг паблишерүүд ч байна.Хүний бүтээлийг хэвлээд, зараад, түгээгээд мөнгө болгоод байдаг энэ бол хуурамч биш арилжааны за тэгээд хэвлүүлэх юмтай байж л аль нэгэнд нь өгч хэвлүүлнэ үү гэхээс нэрээнээсээ өөр бичих юмгүй бол сайнд нь ч мууд нь ч өгөх юм нь жог бизээ. Бүр хуурамч гэдэг нь хэвлэнэ гэж хүнээс мөнгө аваад хулхиддаг бас байна. Мэргэн оюунаараа ялган салгаж хэвлүүлээрэй эрдэмтдээ.
1 | 1 Хариулах
Зочин [203.91.112.133] 2019/12/27
Хуурамч гэдэг нэр томьёо бол шал дэмий юм. Яагаад гэхээр цаг хугацаатай уралдаж гардаг сэтгүүлүүд тэр бүгдийг шалгана гэж байхгүй. Сонин телевизүүдтэй л адилхан ш дээ. Ялангуяа мэдээлэл ийм хурдан тархаж байхад үнэн худлыг шүүнэ гэдэг амаргүй ажил, Энэ бол сэтгүүлчдийн үүрэг биш.
0 | 2 Хариулах
Muis [202.126.88.51] 2019/12/29
Predator setguuliin jagsaalt baigaa. Teriig medseer baij huuramch setguuld mungu ugch hyanuulahgui hevluulj bgaa bol erdemtnii yos zuin mash tom asuudal yum
3 | 0 Хариулах
Зочин [63.246.128.177] 2019/12/26
Ер их дээд сургуулиуд гадны сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийг шаардаад байдагийг болиулах хэрэгтэй. Үр дүнд нь өөрсдийгөө хууран мэхэлж бна
7 | 5 Хариулах
зочин [182.160.35.112] 2019/12/27
дээд боловсролын чанар гэдэг зүйл ийм замаар явдаг учраас, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд өөр арга зам байхгүй
6 | 0 Хариулах
Зочин [66.181.178.66] 2019/12/26
Lambert academic publisher гэж хог цуглуулдаг газар байна. Нэр нүүр хөөцөлдсөн хуурамбаанууд lambertад баахан ажил хэвлүүлээд, цоллуулаад, мөнгө цохиод явж байна. Lambert бол хуурамбаанууд өөрийгөө илчлэх индэр
4 | 0 Хариулах
Кэ кэ кэ [103.10.21.46] 2019/12/26
Көөе, та нар DOLOS LIST гээч юм мэдэхгүй юу? Хамаг хуурамч сэтгүүлийн жагсаалт юм шдээ. Нөгөө түрийвчээрээ далладаг академи шиг гаднын нөхдүүд бас иймэрхүү академи нтр байгуулсан байдаг. Манай эрдэмтэд тийм юманд улсын зардлаар очоод л илтгэл тавьж тэргүүн байрт орсон гээд сертификат, диплом бариад бөөн баяр болоод хүрээд ирдэг. Манайхан л болсон хойно гаднын юм гэхээр үхэлддэг хойно, зарим нь атаархана аа бас. Тийм сэтгүүлд өгүүлэл хэвлүүлээд хуурамчаар доовтор болсон нөхөд зөндөө л байдаг.
3 | 0 Хариулах
Зочин [210.73.59.100] 2019/12/25
Судлаачдаа хэвлүүлсэн сэтгүүлээ Scopus эсвэл Web of Science - Clarivate Analytics (хуучнаар Thompson Routers) д бүртгэлтэй эсэхийг харахад л хангалттай. Энд бүртгэгдсэн бол таны хэвлүүлсэн сэтгүүл албан ёсны жинхэнэ олон улсын сэтгүүл байна гэсэн үг.
15 | 3 Хариулах
Зочин [202.21.127.163] 2019/12/28
Чансаа өндөртэй сэтгүүлүүд л энд бүртгэлтэй шүү дээ. түүнээс уучлаарай, бүх сэтгүүл энд байхгүй
0 | 1 Хариулах
Tuya [139.5.219.12] 2019/12/29
Setguuliig chansaa undurtei, engiin, huuramch buyu ariljaanii gej 3 angilaad bn. Ariljaanii setguul gedeg n yamarch mergejliin erdemtdiin hyanaltguigeer munguu tuluud l shuud hevluuleed bgaa yum. Bas tanii uguulel tentslee ta teden $ tulnu uu gechihnee. Keke
1 | 0 Хариулах
Зочин [210.73.59.100] 2019/12/25
Open access сэтгүүл болгон худлаа хуурамч сэтгүүл биш шүүдээ. Импакт фактор доогуур чансаа муутай сэтгүүлд цөөн хэдэн маш сайн өгүүллэг хэвлүүлэгдэхэд олон судлаачид тэр өгүүллэгийг нь ишлэл хийж эргээд сэтгүүлийнхээ импакт факторыг ихэсгэн чансааг нь ихэсгэдэг.
7 | 1 Хариулах
Зочин [202.192.84.150] 2019/12/25
Yag unen
0 | 0 Хариулах
Уншигч [202.21.96.76] 2019/12/25
Салбарын мэргэжилтэн, бусад судлаачдын шүүмжээр ордоггүй гэж хэлээд байгаа юм биш үү? Low/ high impact-даа биш, peer review хийгдэггүй тул салбарын мэдлэг, сүүлийн үеийн арга хандлагыг хэр тусгасан, ямар шинэлэг бөгөөд шинэчлэгч санаа агуулсан зэргийг нь үнэлж шүүхгүй, ирсэн материалыг нь нийтэлдэг гэж ойлгов. Улмаар шинэлэг судалгаа гэсэн баталгаа байхгүй
5 | 0 Хариулах
Зочин [219.217.246.158] 2019/12/25
Импакт фактор нь 2оос дээш бол тэгээд хэвлүүлэхэд нэлээд л хүч хөдөлмөр орно до. Яадаж л хэл уснаас эхлээд.
0 | 0 Хариулах
Zochin [137.205.164.20] 2019/12/26
Open access setguuluud peer review-tei l baidag shuu dee. Bi PRX bolon Science Advances d paper hevluulj baisan. 2 laa peer review-tei bas 10-aas deesh impact factortoi. tegheer open access journal bolgon huuramch, muu journal gedeg hudlaa shuu!!!
5 | 0 Хариулах
Зочин [210.73.59.100] 2019/12/25
Зарим импакт фактор 1 ээс бага мөртлөө хэвлүүлэхэд маш хэцүү өндөр шаардлагатай сэтгүүлүүд бас байдаг.
6 | 0 Хариулах
Үнэн үг [202.21.127.163] 2019/12/27
Энэ үнэ шүү дээ. Open access сэтгүүл сайн эрдэмтдийн сайн өгүүлэл хэвлэхийн төлөө их ажилладаг юм билээ. Тэр нь эшлэгдээд нэр хүнд нь дээшлээд импакт фактортой болоод тэр WoS, Scopus-д ордог юм. Зүгээр арилжааны сэтгүүлүүд ч байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/12/25
За тэгээд ийм хуурамч сэтгүүлд нэрээ гаргасан бол карьер мэргэжлийн хувьд тэгээд өөрийгөө дуусгалаа гэсэн үг дээ. Та бол наад захын чадваргүй, логик сэтгэлгээгүй, мэдлэг мэдээлэлгүй, эрдэмтэн биш гэсэн үг. Бөө дээр очиж шалгалт аргалаад өг гэсэнтэй адил гэсэн үг. Саяхан Др Амбага байна нэг жишээ.
4 | 0 Хариулах
Зочин [219.217.246.158] 2019/12/25
Тэр хүний хэвлүүлсэн сэтгүүлийг олж харсан. Скопусд байдагүй хуурамч сэтгүүл байна лэ. Мөнгө өгөөд хэвлүүлдэг.
1 | 0 Хариулах
Zochin [139.5.219.12] 2019/12/29
Angli helnii erdemten baij huuramch setguuld mungu tulj hevluulchiheed ichihgui surguuliin shildeg uguulliin shagnal avch baina shuu dee. Yos zuin asar ih dogoldol doroitol shu.
0 | 0 Хариулах
Зочин [45.56.155.188] 2019/12/25
Хаана яаж гаргаж салбарынханд хүртээл болгох нь чухал биш. Бодит бус үр дүнтэй нийтлэл гаргах үгүй нь эрдэмтдийн ёсзүйн асуудал болохоос биш гарсан сэтгүүлээр нь үнэлж дүгнэнэ гэдэг бол өөрөө шинжлэх ухаанч биш, тэнэг хүний л хандлага.
6 | 4 Хариулах
Зочин [202.21.96.76] 2019/12/25
Салбарын бусад эрдэмтэн, мэргэжилтэн нь үзэж шүүгээгүй, тийм peer review механизмгүй сэтгүүл чанарын баталгаа байхгүй гэсэн үг л дэ хө. Улмаар салбарын хүмүүс нь юман чинээнд тоохгүй л дэ. Peer review механизмгүй судалгааны сэтгүүлийг хэн ч, би ч гаргаж чадна ш дэ. Гол нь үүнд байгаа гэж бодох юм.
2 | 0 Хариулах
Зочин [45.56.155.188] 2019/12/25
Дотоодын сэтгүүлчид минь дээ... Яана да та нар минь... Өмнөөс нь ичих юм. Иймэрхүү мэдээллийг шууд ганц хоёр эх үүсвэрээс хөрвүүлээд элдэв долон үгээр чимэг оруулж далчигнахаа больчих л доо тэгэх үү? Эрдэм шинжилгээний салбарын мэдээллээр дагнасан сэтгүүлч гэгч нь ганц нэг баймаарсан. Олон нийтэд хүргэж байгаа мэдээллээ битгий ингэж сүр оруулж бусдыгаа буруу чиглэл рүү явуулж байгаач дээ. Энэ орчуулсан нийтлэл чинь зүгээр л чанарын асуудлыг хөндсөн болохоос биш ямар нэг ноцтой асуудал байхгүй. Эхлээд эрдэмтэн судлаач гэдэг хэн бэ гэдгээ ойлгож ав. Иймэрхүү төрлийн доод чансаатай сэтгүүлд судалгааны ажлаа хэвлүүлж нээлттэй хуваалцсан байна уу үгүй тэр хамаагүй. Бүх л ажил, үр дүн бол бүтээл, бүтээмж, бусдад хэрэгтэй мэдээлэл байдаг юм. Энэ зүгээр чансааны асуудал болохоос биш иймэрхүү сэтгүүл дээр гарсан бүр нь ноотой биш шүү дээ. Харин ч иймэрхүү сэтгүүл байдагт шинжлэх ухааны төсөв нь хог дээр үсэрчихсэн мань хэд нь баярлаж явбал барав.
13 | 4 Хариулах
kkk [202.9.47.11] 2020/2/12
neg l baahan gadnii setguul angilsan humuus. hamgiin muu setguul, hamgiin sain setguul gj bhgui. zugeer sain sudalgaa, sain bichsen oguulel gj bol bn. bitgii iim hachin yum bichij bujignuul bai. peer review hiigeegu l bol muu gechjee kk. singapore, honkong erdemted gants 2 tsagaan aristan dundaa havchuulaad niileed huulaad bujignuulj bn g.m buh bulhaig ni yariach tgeed???
0 | 0 Хариулах
Зочин [203.91.112.115] 2019/12/25
World Academic Science Engineering Technology (Дэлхийн Эрдмийн Шинжлэх Ухаан Инженерийн Технологи) г
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.187] 2019/12/25
Peer-review буюу мэргэжлийн эрдэмтэд шүүмж өгсний үндсэн дээр олон нийтийн хүртээл болгодог сэтгүүл бий болоход цаг хугацаа, хөрөнгө мөнгө ордог. Huu min peer-review gej sudlaachid biy biynihe materialiig hynahiig heldishd. mergejliin erdemted ch geh shig. buren oilgogu bj yaj niitlel bichdeg bnaa
7 | 0 Хариулах
Зочин [219.217.246.158] 2019/12/25
Тэр судлаачид чин тэгээд эрдэмтэн профессорууд байдагуу юмуу
0 | 0 Хариулах
зочин [182.160.35.112] 2019/12/27
уншиж байгаа, хянаж байгаа хүмүүс нь эрдэмтэд байдаг юм шдээ, салбараа мэдэхгүй хүн юугаа шалгах юм бэ дээ, наад тархиа нөгөө логик гэгчээр ажиллуулсан дээр байхаа
2 | 0 Хариулах
Зочин [149.202.173.96] 2019/12/25
Mongoloos Renchinii Barsbold, Hand geh zereg hed heden paleontologist uud zuvhun neelt hevledeg Nature setguuld uguulel hed heden udaa hevluulsen baidag.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.127.163] 2019/12/28
Энэ Nature-д хэвлэгдэх чинь асар үнэтэй гээ биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.247] 2019/12/25
Монгол улсыг төлөөлж байсан хүүхэн хахууль авч Халим агнах зөвшөөрч гарын үсэг зурж байсан.
1 | 0 Хариулах
Зочин [45.56.155.188] 2019/12/25
Япон зөвхөн монгол гэлтгүй өөр бусад далайд гарцтай гарцгүй хамаагүй мөнгөнд шуналтай, оюуны хоосролтой олон улс орныг мөнгөөр худалдаж аваад, халим агнуурын хориглохгүй гэдэг талд нь санал өгүүлдэг. Африк болон латин америкийн зөндөө улс орнууд манайх ижил хурал дээр сууж дугхийж байгаад, мөнгөө өгсөн даруйд нь кнопоо дарсан.
0 | 0 Хариулах