Индэр    
2021 оны 2 сарын 2
Зураг
УИХ-ын гишүүн

ЧЕНЖ: Устгах уу? Урамшуулах уу?

Зураг

CHANGE=ЧЕНЖ

Малчны хотноос хэрэглэгчийн гарт “ченж” дамжилгүй ирвэл махны үнэ бага байна гэж олонхи бодох. Машиныг ч бас “ченж” дамжуулалгүй өөрсдөө импортловол хэр тааруу үнээр сайныг нь авна гэж ихэнхи итгэх.

Гэвч ченжүүд эдийн засгийн эргэлтийн ихэнхийг нь нуруундаа үүрч, зах зээл, бизнесүүдийнхээ залуур нь болж, төрийн зохицуулалт, түшмэлийн гар хөлөөс хол “үл үзэгдэх гарын”-ын дүрмээр өсч, хөгжсөөр, үлэмж том үүргийг эдийн засагт гүйцэтгэсээр явна.

Ковидын хөлд чамгүй нэрвэгдсэн худалдааныхныг дэлгүүр нь лангуунаас онлайн руу, хэрэглэгч нь сонголтоос мэдрэмж /experience/ рүү нүүж яваа тахлын дараах шинэ дэг журам, амьдралын хэв маягт дасан өөрчлөгдөх амаргүй сорилт хүлээх. Төр, түшмэдийн төвөгтэй оролцоо, зохицуулалтыг нэмчихгүйгээр эдийн засагт гүйцэтгэж буй эрх, үүргийг нь алдагдуулахгүйгээр, зах зээл, салбар, бүтээгдэхүүнүүдээ салаалуулан төрөлжүүлэх амаргүй үүрэг төрийн өмнө, бодлого боловсруулагчдын өмнө байна. 

Эргээд санахад худалдаа, арилжаа хийдэг субъектыг ченж гэж нэрлээд, тэдгээрийг нийтээрээ “нүд үзүүрлэдэг” уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Угаасаа уул уулын мухарт урдахаа хийгээд түүнээ хэрэглээд өнө удаан жил амьдарсан бидэнд солилцоо арилжаатай холбоотой уламжлал тун бага.

Тиймдээ ч цай, торго төдийхний наймаанд тогтсон үнэгүй, тодорхой ханшгүй бартер голдуу оролцоод, түүнийгээ жишиж хоорондоо ярилцахдаа алдсан голдуу мэдрэмж авдгаас худалдаачдыг алагчилж үзэх үзэл тогтсон болов уу? гэж бодогдох. 

ИТГЭЛТ БАЯНЫ ЭМЗЭГЛЭЛ

“Хошуу тонож хагартлаа идэж, илжиртлээ унтахаас өөр юу ч чадахгүй дамшгууд. Ядахдаа хэдэн хамжлагаа ч зарж чадахгүй арчаагүй  мөртлөө хортой, мунхаг мөртлөө шунамгай амьтан“ гэж ноёд, тайж нарыг дотроо дооглоод

“Хэрвээ би хошууны ноён сан бол эд нар шиг хөдлөх бүрдээ Хятадын пүүсэнд нялх хүүхэд шиг мэхлүүлэн өр тавьж албан татвараар мань мэтийг чирэгдүүлж байхын оронд хошууны тоогоо алдсан гуйлгачдыг цуглуулж авчраад уяаг нь уртхан уяж, угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад цэмбэ нэхүүлэхгүй юу” гэж бодож суудаг эерэг ч үйлдэл олонтой, сөрөг нь түүнээс дутахгүй баялагтай Итгэлт баяны дүр л худалдаачин, ченж, бизнесмений тухай нийтэд үлдсэн магадгүй ганц эерэг дүр байх. Хальтхан уншихад Итгэлтийг хараамаар, харласан дотортой амьтан вэ? гэж өмнөөс нь халагламаар энэхүү жижигхэн параграфийг зэвүүцмээр өнгөөр биччихсэнээс биш Монголын мянга мянган ченжийн доторх буцалж буй эмзэглэл, харж буй өнцгийг яруу тодоор хэлчихсэн мэт. 

TRANSACTION COST

Ер нь нийтийн хэлээр ченжүүд, онолын ойлголтоор trader-уудыг хэчнээн чухал үүрэгтэй болохыг, тэд л улс орны эдийн засгийг авч явж, аж үйлдвэрлэл, хөгжил дэвшлийг түүчээлэн чирч явдаг тухай олон сонирхолтой кэйс, судалгаа, онол номын үзэл баримтлал ч цөөнгүй байх. 

Түүний нэг нь орчин цагийн эдийн засаг, бизнесийн онолд чухал байр суурь эзлэх Transaction cost гэх ойлголт.

Өөрөөр хэлбэл, зах зээлд аль болох олон талууд оролцох тусам нийт өртөг нь буурч, түүний үр дүнд оролцогч талууд тэр тусмаа эцсийн хэрэглэгч хождог тухай үзэл баримтлал. Зүйрлээд хэлбэл бидний “итгэдэг” сэтгэлгээний яг эсрэг дүр төрх.

Бүгдийг өөрөө хийгээд, хотноос малаа ачаад 22-ын товчоонд арьс ширээ тушаагаад, дэнжийн мянгад махаа өгч чадвал малчинд ашиг өндөртэй, хэрэглэгчид үнэ багатай байна гэж малчин ч, иргэд ч, төр засаг ч итгэдгийг байдаг л нэг төөрөгдөл гэдгийг энэ ойлголтоор уг нь баталгаатай тайлбарлаж болно. 

ЧЕНЖҮҮД ИЛҮҮ ТӨРӨЛЖӨӨСЭЙ

Үйлдвэрлэгч Монгол болоход өөрийн хувь нэмрээ оруулахсан гэж 2020 оны туршид хичээж, хэд хэдэн бүтээгдэхүүний зах зээлд өөрийн үйлдвэрлэлээр багагүй хувийг эзэлдэг, хүнсний экспортоор улсдаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг компанийн үндэс суурийг тавилцаад бизнесээс холдож, эдийн засгаа төрөлжүүлж, иргэдийнхээ орлого, ажлын байрын боломжийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулахаар төр түшилцэж яваагийн хувьд худалдаачдыг л, ченжийг л чадахаараа “дэмжиж”, төрөлжүүлж, төвлөрүүлж чадвал эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэржилт, ажлын байр, орлого дээр ахиц гарна гэдэгт итгэж байна. 

Яг л Тангууд улс мөхөөгүй шүү гэдгийг өглөө бүр сануулж байгаарай гэж захидаг байсан шиг ченжүүдийг л аль болох дэмж, гэхдээ дотоодод үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлсэн энэ хэдхэн зарчмыг дагаж байгаа үед гэж Тангад ном шиг нийтээр нь яаж цээжлүүлэх вэ? 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [64.119.21.122] 2021/2/2
Chenj ustah uchirtai. Tur hubiin hebshil hamtarsan birj baiguulah zamaar zah zeeld niitsuuleh oroltsoog bagasgah . Gehdee chenj nar ediin zasagt uureg guitsetgesen tsag ue bii.Alibaag ustgah amar bii bolgoh hetsuu shuu.
1 | 1 Хариулах
Зочин [64.119.19.190] 2021/2/2
Ченж бүр алга болно гэж байхгүй ш дээ. Энэ чинь зах зээлийн нийгмийн нэг хэсэг. Улс орон бүрд өөр өөрийн онцлогтой, өөр өөр хэлбэртэй байгаагаас биш бүх л газарт байгаа. Хэн нэгэн мөнгөний хэрэгцээ гарсан үед өөрт байгаа зүйлээ яаралтай борлуулах хэрэгцээ устаж үгүй болно гэж байхгүй. Жишээ нь малчин хүн 10 хонь зарахын тулд УБ-т ирж хүчит шонхорт зарж чадвал махаа арай илүү үнэ хүргэх нь хүргэх байх. гэхдээ бас гарах зардал нь багагүй л болов уу. түүний оронд орон нутагтаа байгаа биржээр /хэрвээ байдагсан бол/ дамжуулан борлуулбал /түүнийг нь ченж орлож байгаа юм одоогоор/ хэн хэндээ амар л даа.
1 | 0 Хариулах
зочин [57.82.20.46] 2021/2/2
Их Хурлын гишүүн нь ийм юм бичээд суухаар бид нарын байж байгаа царай ийм байхаас ч яахав дээ. Эсвэл бид ийм царайтай болохоор ийм гишүүнтэй болдог ч юм уу чааваас. Арга билэг юм даа
0 | 4 Хариулах
Зочин [202.55.191.130] 2021/2/2
Manaih shig tom gazar nutagtai, tsuun hun amtai ulsad change baih ni mash ayultai. tom ulsad bol change hugjuud suljee delguur aguulah bolj hugjdug. getel manaid change todorhoi hemjeend hureed ternees tsaash teleh bolomjgui baina. malchid maani horshoo baiguulaad negdeed irhed l change baihgui boloh ym. mashin tereg ch yalgaagui. humuus internet her ikh hereglene tudii chinee change bhgui boloh jamtai
0 | 2 Хариулах
Zochin [64.119.19.235] 2021/2/2
Боловсон чэнж нь Талын Монгол байна шүү дээ
0 | 2 Хариулах
Zochin1 [64.119.19.235] 2021/2/2
Ер нь чэнж алга болохгүй шүү дээ. Жишээ нь Хүчит шонхор зах чэнжүүдэд зориулаад дүүрэн павилон, лангуу байна. ШӨХТГ гэж дарга мангар залуу нь учраа мэдэхгүй худлаа тв-ээр бурах юм.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.119.51] 2021/2/2
Ченжүүд үнийг өсгөж байгаа. Бас орон нутгаас мах ачиж ирэхдээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй бохир машинд замын бохирдлоос хамгаалахгүй ачиж ирснээс мах Өнгө үзэмжээ алдсан харваас бохирдсон байдалтай ирдэг. Үүнийг замын постууд аймаг, сум, хотын хяналтын байгууллага анхаарах, ченжүүдийн энэ талын мэдлэгийг сайжруулах хэрэгтэй бна.
1 | 1 Хариулах
Зочин [64.119.21.64] 2021/2/2
Ченж хийж үзчээд муу сайн хэлээрэй Халтар хултар төхөөрөөд амандаа багтсан үнэ хэлээд гэдийсэн малчнаас бензиний мөнгөө л олж авахтай үгүйтэй үнээр авч байсан
0 | 1 Хариулах
зочин [57.82.20.46] 2021/2/2
тэгвэл ченж хийхээ л больчооч дээ. Бензиний мөнгө олох гэж хэн ажил хийдийн
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.119] 2021/2/2
Тас хийсэн 1 апп байхад энэ асуудал бишээ
1 | 1 Хариулах
Зочин [192.82.71.76] 2021/2/2
Улсад татвар төлөх л хэрэгтэй байна даа. Энэ ченжүүд чинь жинхэнэ далд эдийн засгийг хөгжүүлэгч гол этгээдүүд. Маш их мөнгө эргэлддэг хэдий ч сохор зоос ч татварт өгдөггүй. Юу ч бүтээж байгуулдаггүй. Арга ч үгүй биз. Ингээд хялбар аргаар мөнгө олж болоод байгаа учраас. Устгах уу? Үгүй юу? гэвэл усгасан нь дээр. Бараа таваарын бирж хөгжихөд энэ ченжүүд саад болж байгаа. Ченж устга
4 | 3 Хариулах
ub irged [66.181.161.53] 2021/2/2
novshiin change nariig ustrah heregtei
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.130] 2021/2/2
Бараа таваарын бирж хөгжөөгүй байдал нь ченж гэх зах зээлийн оролцогчийг хүссэн хүсээгүй үүсгэж байна. Ченж бүх салбарт байна. Банкууд ч ченж. Гадаад мөнгөний захаас бага хүүтэй зээл босгоод дотооддоо ширхэглэж дамлах. Хөрөнгийн биржтэй зэрэгцээд Таваарын бирж зайлшгүй хөгжих шаардлага байна. Яг үнэндээ Мөнгөний зах зээл, үүнтэй нягт уялдах Хөрөнгийн бирж бол эдийн засгийн онолоор бол Үүсмэл зах зээл, Бараа таваарын зах зээлээс уламжлагдсан зах зээл юм. Биетээр баялаг үүсгэхгүй байж юуг нь хоорондоо санхүүгийн хэрэглүүр ашиглаж өгөлцөж авалцах вээдээ ккк. УИХ гишүүн ийм юм бичиж байх цаг нь биш. 2021 онд. Бараа таваарын биржээ ХАА-ын бүтээгдэхүүн дээр нэгдсэн Логистикийн сүлжээ байгуулах замаар хөгжүүлээ. Сүүлийн 30 жил Аж үйлдвэрлэл, Хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлж амжилгүй баахан Банк санхүүгийн системээ хөгжүүллээ. Үүний харгайг Ковидын үеээр бүр их амслаа. Ядаж байхад Хүнсний үйлдвэрлэлийн орцуудаа ч дотооддоо үйлдвэрлэдэггүйн байна лээшт.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.130] 2021/2/2
Нэмээд ченжүүдийг Агент болгох замаар Бараа таваарын биржийн арилжаанд эрх тэгш оролцох Брокер болгож хөгжүүлэх шаардлага байна. Урамшуулал гээд байгаа нь одоо энэ ноос ноолуурын урамшуулал шиг эргүү тэнэг дэмжлэг биш Хөргүүртэй агуулах, Дотоодын тээврийн нэгдсэн системд хөнгөлөлттэй үйлчлүүлдэг байх дэмжлэг хэрэгтэй байна. ХАА-н бүтээгдэхүүний Экспортын 1 цонхны бодлого ч үүнд хамаарна. Гоё сайхан үг хэллэг, бодлого мөн ч их гарлаадаа. Гадныхныг бараг өөрсдөд нь бишрүүлэх хэмжээний сайхан сайхан ЦААС сүүлийн 30 жил үйлдвэрлэж, зөвхөн Цаасан дээрл эдийн засгийн либерализм Монголд маань хөгжлөө. Цаашдаа 30 жил ингэж явах уу? БОдох л асуудал...
4 | 0 Хариулах