Индэр    
2020 оны 12 сарын 5
Зураг
Олон улсын харилцааны мэргэжилтэн

Монгол хэзээнээс үндэстэн болсон бэ?

Зураг

Би олон улсын харилцааны мэргэжилтэй. Австралийн Сиднейн Их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр сурах үед барууны багш нар маань олон улсын харилцаа бол баруунаас гаралтай шинжлэх ухаан гэж хэлдэг байлаа.

Ингэхдээ тэд хэрхэн үндэстэн, төр улс гэдэг ойлголт Баруун Европт үүссэн, хэрхэн европчуудын колоничлолын нөлөөгөөр колони улсууд тэмцэж, улмаар үндэстний үзэл үүссэн тухай ярьдаг байлаа. Гэтэл яагаад дэлхийд олон улсын харилцааг бий болгоход чухал нөлөө үзүүлж, элч төлөөлөгч, паспорт, олон улсын худалдаа зэргийг бий болгосон монголчуудын тухай олон улсын харилцааны хичээл дээр нэг ч дурддаггүй юм бэ? Бүр сүүл рүүгээ “үндэстэн” гэдэг ухагдахуун барууны соёл, колоничлолоос үүсэж гарсан, XVIII зуунаас өмнө үндэстэн гэж байгаагүй гэсэн онолуудыг сонсон, яагаад монголчууд бид дэлхийд оруулсан хувь нэмрээ таниулаагүй, олон улсын харилцааны салбарт таниулаагүй байдаг билээ гэж эгдүүцэж билээ.

Үүний тайлбар бол их амархан аж: Өнөөгийн онол, мэдлэгийн гол бүтээгчид бол англиар яригч, бичигч эрдэмтнүүд буюу барууныхан. Монголчууд бид олон улсын харилцааны чиглэлээр тэдэнтэй өөрийнх нь онолыг ашиглан мэтгэлцэж, олон улсын харилцааны түүхэнд оруулсан өөрсдийн хувь нэмрийг таниулаагүй цагт энэ байдал үргэлжилсээр байх болно.

Тиймээс барууны онолыг ашиглан, Монгол бол эртнээс бүрэлдсэн үндэстэн, олон улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг цаашдаа таниулах хэрэгтэй юм байна гэж үзсэн тул юуны өмнө барууны эрдэмтдийн тодорхойлохоос өмнө бид үндэстэн болсон гэдгийг нотолмоор санагдсан юм. Тийм ч учраас барууны эрдэмтдийн ажлыг түлхүү ашиглан, Монголын үндэстний үзэл, үндэстний мөн чанар сэдвийг судалж, диссертац бичсэн бөгөөд түүнээсээ хэсэгчлэн хүргэж байна. Өмнөх нийтлэлдээ “Монгол хүн бол монгол үндэстний нэг хэсэг” гэдэг сэдвээр бичсэн. Энэ нийтлэлдээ монголчууд хэзээнээс үндэстэн болсон тухай эргэцүүлье. 

Монголчууд бид өөрсдийгөө нутаг дэвсгэрт маань төр улс үүссэн эрт дээр үеэс буюу МЭӨ III - МЭ I зуунд Хүннү гүрний үед, оройтлоо гэхэд Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний үед буюу XIII зуунд үндэстэн болсон гэж ойлгож явдаг. Гэвч Монгол ЗСБНХУ-ын нөлөөнд орсны дараагаар үндэстэн болсон гэж үздэг олон гадаадын болон дотоодын судлаачид байдаг (жишээлбэл К. Каплонски, О. Латтимор, О. Батсайхан гм). Энэ нь үндэстний үзлийн судалгааны модернист чиглэл дээр үндэслэсэн, Европ төвтэй үзэл юм. Модернист чиглэл нь үндэстэн гэдэг бол орчин үеийн төр улс дээр тулгуурласан, нэгдсэн боловсролын системээс улбаалсан нэгдсэн сэтгэхүйтэй хүмүүсийн нэгдэл гэж үздэг бөгөөд Европын аж үйлдвэрлэлийн хувьсгалаас өмнө масс хэвлэл үүсээгүй байсан тул үндэстэн үүсээгүй байсан гэж үздэг. Энэ чиглэлийнхэнийг хэтэрхий Европ төвтэй гэж шүүмжилдэг ч хамгийн түгээмэл онол билээ (бусад онол болох примордиалист, этно-символист онолын тухай өмнөх нийтлэлээс минь уншина уу). Гэвч модернист үзлийн үүднээс ч монголчууд XIII зуунаас үндэстэн болсон гэж үзэх үндэслэл бий.    

Тэгэхээр модернист үзлээр яагаад монголчуудыг ЗСБНХУ-аас өмнө үндэстэн байгаагүй гэж үзэх болов? ЗСБНХУ-аас өмнөх үеийн (үүнд 13-р зууныг бас оруулжээ) монголчууд өөрсдийгөө нэг үндэстэн гэж үздэггүй, нэгдмэл биш байсан гэж үзжээ. Зөвхөн Боржигин овгийн язгууртнууд өөрсдийгөө монгол гэж үзэж, бусад нь тус тусын ноёдод захирагдан, өөрийн оршин суугаа аймагтаа харьяалагддаг байсан болохоор гэжээ.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг өрнүүлэхэд Чингис хааныг эсвэл ямар нэг “Монголын” гэсэн бэлгэ тэмдэггүй, тиймээс үндэстний үзэл дээр суурилаагүй, харин ердөө шинэ төр засгийг байгуулахыг хүссэн гэж Каплонски үзсэн байдаг. Жавзандамба хутагтаар халхын аль нэг ноён өргөмжлөгдвөл бусад нь барьцах байсан тул төвд хүнийг өргөмжилсөн гэж монголч эрдэмтэд О. Латтимор, Ф. Исоно нар бичжээ. О. Батсайхан “Жавзандамба хутагт” номондоо Жавзандамба хутагт Монголын тусгаар тогтнолын төлөө хэрхэн ажилласан тухай дэлгэрнгүй бичсэн байдаг. Монголч эрдэмтэн П. Рачневскийн хэлснээр монголчууд нүүдлийн соёлтой тул талаар нэг тарсан байдаг, Чингис хаан нэгтгэхээс өмнө нэгдсэн төв удирдлага буюу хаан байхгүй, олон овгуудын нэгдэл байсан болохоор эрдэмтэд монголчуудыг үндэстэн байгаагүй гэж үздэг гэжээ.      

Дээрх санаануудаас бодууштай зүйлс их байгаа боловч нэг нэгээр нь авч үзэхэд монголчууд 13-р зуунаас буюу Чингис хааны үеэс үндэстэн болсон гэж үзэх үзэл зөв санагддаг. Учир нь хэдий “үндэстэн” гэдэг нэр томъёог ашиглаагүй ч Их засаг хууль үйлчилж, улмаар зөвхөн язгууртнууд биш, энгийн ард иргэд ч өөрсдийгөө монгол үндэстний нэг хэсэг гэж үздэг байсан болов уу гэж таамаглаж байна. Их засаг хуулийг үзэхэд монголчууд өөрсдийгөө тусгай хүмүүс гэж үздэг байсан, улс даяар эрх тэгш цэргийн болон бусад алба хаах ёстой гэж заасан, мөн нэг нэгнийгээ хамгаалж, урван тэрслэхгүй байхыг хатуу цаазалсан тул зөвхөн язгууртнууд биш энгийн ард иргэд ч улс үндэстнийхээ төлөө зүтгэдэг байсан байх магадлалтай харагддаг. Тиймээс ард иргэд нийтээрээ нэгдмэл үзэл санаатай байсан гэж үзэж болох болов уу. Үүнийг дэлгэрүүлж авч үзье. 

Монголчууд өөрсдийгөө тусгай хүмүүс гэж үздэг байсан. Их засаг хуулинд “Гадаад Монгол улс болбоос дэлхийн эл улсуудын адил улс биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой”, “Хоёр улс дайтахын өмнө дайсан этгээдийн цэрэг ардад хэрвээ эсэргүүцэлгүй бууж өгвөөс, та нарын сайн сайхан ба амар түвшин батлагдана. Хэрвээ эсэргүүцвээс ямар зовлон учрахыг гагцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэдмой хэмээн зарлана” гэж заасан нь монголчууд бол мөнх тэнгэрээс илгээгдсэн тусгай хүмүүс гэсэн үзэл харагддаг. Мөн Чингис хаан монголчуудыг үеийн үед нүүдлийн соёлоо хадгалахыг захисан байдаг нь өөрийн соёлыг бусдаас илүүд үзэж байсны нэг илрэл байх. Өөрсдийгөө бусдаас онцгой гэж үзсэн хүмүүс энэ тал дээрээ нэгдмэл үзэл санаатай байсан болов уу. Жишээлбэл, Эртний Ром, Эртний Грек, еврейчүүд зэрэг улс үндэстнүүд энэ мэтээр өөрсдийгөө тусгай гэж үздэг байсан тул үндэстний үзэл нь хүчирхэг байсан гэж үздэг. 

Бүх нийтийн эрх тэгш оролцоо. Их засаг хуулинд “Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд хэмээн яллаж үл болно” гэж заан, улс даяар 20 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн алба хаадаг байснаас гадна дайны үед эрэгтэйчүүд нас, гарал үүслээр ялгаварлалгүй дайнд оролцох хэрэгтэй гэж заажээ. Мөн “цэргийн албанд мордсон эрчүүдийн ажлыг гэргий нар нь эрхлэн гүйцэтгэх хэрэгтэй. Эрчүүдийнхээ албан тушаалыг эхнэр нь орлох хэрэгтэй” гэж заасан нь улсын үйл хэрэгт нас, хүйс, гарал үүслээр ялгаварлахгүй бүх нийтийн оролцоог эрхэмлэдэг байсан нь харагддаг. Аравт, мянгатууд зөвхөн цэргийн зохион байгуулалт бус, засаг захиргааны зохион байгуулалтын үүргийг гүйцэтгэдэг байсан гэж академич Ш. Нацагдорж үзсэн байдаг. Бүх нийтийн оролцоо хангагдсан тул харц гаралтай хүн ч өөрийгөө үндэстний нэг хэсэг гэж үзэх суурь болдог байсан болов уу. 
Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө. Их засаг хуулинд “Хааны торгон цэргийн албанд 10-т, 100-т, мянгатын даргын хөвүүдийг явуулах хэрэгтэй. Мянгатын даргын хүн 10 нөхрөө, зуутын даргын хүү 5 нөхрөө, 10-тын даргын хүү 3 нөхөр дагуулан ирэх хэрэгтэй” гэж заан, урван тэрслэж байлдааны талбарыг орхихыг хориглон, эзэн нь амь үрэгдэхэд үүрч гарч ирвэл эзнийх нь хамаг хөрөнгийг зарцад өгнө, өөр хүн үүрч гарч ирвээс тэр хүнд өгнө гэж зааснаар үнэнч зүтгэх нөхцлийг бүрдүүлжээ.

Плано Карпини 1246 онд “татаруудаас олзолчихвол их хэмжээний мөнгө олох боломж гэсэн үг, учир нь тэд нэг нэгэндээ маш их хайртай, олон төрлийн царай зүстэй цэргүүд байгаагийн дунд татаруудыг ялгах онцлог шинжүүд бий” гэх зэргээр өөрийг нь томилсон Пап лам IV Иннокентий рүү захиа бичиж байсан баримт байдаг. Мөн Их засаг хуулинд дайны үеэр олзонд шунаж болохгүй бөгөөд дайны дараа олзыг хуваах ёстой хэмээн заасан байдаг нь язгууртан ч, харц ард ч дайнд ялахын төлөө нэгдсэн үзэл санаатай болгож байсныг илтгэнэ. Үүнээс харахад хүчээр ч болтугай, Монголын эзэнт гүрний монголчууд өөрсдийгөө үндэстний нэг хэсэг гэж бодож байсан болов уу.   

Их Хуралдай. Хэдийгээр монголчууд талаар нэг тарсан, нэгдсэн удирдлагагүй олон овгуудын нэгдэл мэт байсан боловч бүх овгуудыг нэгтгэх Их Хуралдай гэгч институц байсан. Их Хуралдай нь Чингис хаанаас өмнө ч байсан гэдгийг Чингис хааны өвөг эцэг Хотула хааныг сонгосон тухай бичсэн Монголын нууц товчооноос харж болох бөгөөд хэдий Чингис хаан өөрийн залгамжлагчаар Өгөдэй хааныг зарласан боловч нэгдсэн удирдлагын институц байсан нь харагдаж багйаа юм. Энэхүү институц нь хэдэн зуунаар уламжлагдан ирсэн бөгөөд өнөөдөр Улсын Их Хурал хэмээх институцэд үргэлжилсээр байна.       

Бүх нийтийн боловсрол. Энэ асуудал бол барууны ойлголтоор бүх нийтээрээ бичиг үсэгтэй, хэвлэлтэй байхыг хэлдэг, тиймээс жишээлбэл Монголын эзэнт гүрэн бүх нийтийн бичиг үсэггүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлгүй байсан тул үндэстэн байгаагүй гэж үзнэ. Чингис хаан болон Монголын эзэнт гүрний томоохон жанжид ч бичиг үсэггүй байсан гэх тэмдэглэл бий. Гэхдээ зөвхөн язгууртнууд биш, энгийн ард иргэд ч сонсож, сургааль болгон ашигладаг байсан ардын аман зохиолыг боловсрол биш гэж үгүйсгэж болохгүй. Ардын аман зохиолын тод жишээ нь VI зуунаас эхлэлтэй XII зуун гэхэд төгөлдөршсөн “Гэсэр хааны тууж” юм. Үүнийг уран зохиол судлаач К. Торнбер “бүс нутгийн, ер нь дэлхийн хэмжээнд хамгийн урт томоохон уран зохиолын бүтээл болох “Гэсэр хааны тууж бол Илиадаас 25 дахин урт бөгөөд дэлхийд хамгийн урт нь юм, тэрээр Монголын тал нутгаас гаралтай” гэж тэмдэглэжээ. Хэдийгээр орчин үеийн барууны ойлголтод нийцсэн бүх нийтийн боловсрол Монголын эзэнт гүрэнд байгаагүй ч Монголын эзэнт гүрэнд ардын аман зохиол оршсоор байсан бөгөөд тэд уйгаржин монгол бичгийг нэвтрүүлж, Чингис хааны хойч үе буюу Ил хаадын улс, Алтан орд, Юань гүрэнд ч үйлчилж байсан хуулийн системийг нэвтрүүлсэн байдаг тул бүх нийтийг хамарсан боловсрол байгаагүй гэж хэлэх боломжгүй мэт санагдана. 

“Нойрсож буй гүнж” буюу монголчуудын үндэстний үзэл суларсан үе. Их засаг хуулиар үндэстний үзлийг хүчээр хэвшүүлж, Чингис хааны хойч үед буюу Ил хаадын улс, Алтан орд, Юань гүрэнд ч үргэлжилсэн боловч Чингисийн үр сад шинэ эх орныхоо соёл, үнэт зүйлсийг авч, Монголын үндэстний үзэл аажмаар суларч ирсэн байна. Чингисийн үр сад Монгол үндэстний мөн чанараа хадгалж үлдэхийг хичээж байсныг Их Хаан Газан (1295-1304) Рашид-ад-Дин зөвлөхдөө монголчуудын түүхийг бичихийг даалгаснаас харж болно. Рашид-ад-Диний бичсэн “Судрын суулган” нь зөвхөн Монголын биш, дэлхийн түүхийн чухал эх сурвалж гэж эрдэмтэд үздэг. Гэвч цаг хугацааны эрхээр Монголын тал нутагт ч хаад ноёдын тэмцэлдээн ширүүсч, Монголын үндэстний үзэл бүрмөсөн суларсныг Монголын эзэнт гүрэн Манжийн ноёрхлын эсрэг нэгдсэн байдлаар тэмцээгүй байдлаас харж болно гэж О. Латтимор үзжээ. Эндээс Монголын үндэстний үзэл “Нойрсож буй гүнж” болж хувирсан гэж К. Каплонски томъёолжээ. 

Манж Чин улс Монголыг эзлэхдээ Өмнөд болон Зүүн монголчууд (өнөөгийн БНХАУ-ын харьяа Өвөр Монгол), Баруун Монгол (өнөөгийн БНХАУ-ын харьяа Хөх Нуурын монголчууд болон ОХУ-ын харьяа Халимагийн БНУ), Ар Монгол (өнөөгийн Монгол улс) гэсэн гурван шат дараалалтай ажилласан бөгөөд энэ дундаас хамгийн сул хяналттай нь Ар Монгол байсан гэж О. Латтимор тэмдэглэжээ. О. Латтимор бичихдээ монголчууд Манжийн эсрэг нэгдмэл байдлаар тэмцээгүй, харин хоорондоо тэмцэлдэж, үндэстний үзэл байхгүй байсан гэсэн байдаг. Гэвч Монголын үндэстний үзэл алга бололгүй “Нойрсож буй гүнж” мэт ч болтугай оршсоор ирсэнийг О. Латтимор Чин улсынхан Ар Монголд хятадуудыг орж ирэхийг хориглосон, мөн буриадууд Оросын Хаант улсаас хамгаалалт хүсч байснаас үүдсэн гэж үзжээ. Харин Ар Монголд тусгаар тогтнолын төлөөх тэмцэл эхэлж үндэстний үзэл сэргэсэн нь ноёд түшмэдийн тансаглал хэтэрч, ард иргэдэд ногдох татвар нэмэгдэхийг эсэргүүцсэнээс болсон гэж О. Латтимор үзсэн нь сонирхолтой. Түүхч М. Санждорж хятад пүүсүүд монголчуудад өндөр хүүтэй зээл олгож, насан туршийн өрөнд оруулдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг аж. Ийнхүү гаднах аюулаас болж үндэстний үзэл сэргэсэн гэж Л. Ванг үзсэн байна. Юутай ч, энэ тал дээр илүү гүнзгий судалгаа хийх хэрэгтэй болов уу. 

Харин яагаад Манжийн колоничлолын үед монголчууд хятаджаагүй вэ? Гол шалтгаан нь Хятадынхаас эрс тэс өөр нүүдэлчний соёл гэж О. Латтимор үзжээ. Эдийн засаг нь нүүдэлчний мал аж ахуй дээр үндэслэсэн бөгөөд монгол хүн бүр өөрийгөө тэжээх боломжтой, “монгол хүн бүр аятайхан хувцасласан байдаг” тул амьдралын хэв маягаа өөрчлах шаардлагагүй байсан гэж тэмдэглэсэн байдаг. Магадгүй ЗСБНХУ-ын үед ч нүүдлийн соёл нь монголчуудын үндэстний үзлийг бүрмөсөн унтахгүй байхад нөлөөлсөн байж болзошгүй. Юутай ч, Монголын үндэстний үзэл оршсоор ирсэн бөгөөд өнөөгийн тусгаар тогтносон Монгол улс оршин байгаад үндэстний үзэл нөлөөлсөн болов уу.

Дараачийн нийтлэлдээ Монголын үндэстний мөн чанарын тухай бичих болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
монгол [66.181.176.41] 2020/12/8
тухайн үед монголчууд манжтай гэрээ хийж хятадуудыг монголд нэвтрэхийг хаасан байдаг мөн хятад хүн монгол эмэгтэйтэй гэрлэхийг ч хориглосон
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.206] 2020/12/7
Шарын шашин буддын соёл монголчуудыг нэгдмэл үндэстэн болгосон. Үүнийг тооцохгүйгээр судлагаа хийнэ тэгээд батлана гэдэг гэнэн хэрэг. Бурханы шашин монголчуудад нэгдмэл identity- тай болгосон. Тааруухан судлаач байна да.
0 | 0 Хариулах
Эмээ [202.126.90.85] 2020/12/9
Юу юуны түрүүнд голох муулах доош хийдэг зангаа татаад бие биенээ дэмжвэл монгол улам батжиж үр хойчид чинь хэрэг болно...
1 | 0 Хариулах
SS [192.82.77.6] 2020/12/7
13r zuund undesten bgaagui gedeg n unen shuu!
0 | 0 Хариулах
Mongol [47.227.159.103] 2020/12/7
Uruudaj doroitoj yavahad hyn byhen deerehlen shyydee oilgomjtoi tiim tsag ireed zahin oyuutan oorsdiigee doromhlon gedeg enedee baigaa baidal iim bna
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.75] 2020/12/6
Юу бичээд бгаа юм бэ. Манжийн дарлалын үед Монгол яагаад Хятаджаагүй вэ гэнэ үү. Манж, Хятад хоёр тэс өөр соёлтой тэс өөр үндэстэн . Одоо харин Манж нь бараг устсан. Манж нь нүүдэлчин үндэстэн. Хятад нь хатуугаар хэлэхэд сүрлэн , нүхэн оромжтой , газар малтаж амьдардаг.
2 | 0 Хариулах
Баяр [202.21.108.22] 2020/12/6
Яг зөв, одоо энэ нийтлэлийг эшлээд дараагийн нэг судлаач өөрийн дүгнэлтээ нийтлүүлэх хэрэгтэй, түүний дараа бусад нь гэх мэт. Ингэж явж байж судалгааны үр дүн батлагдсан мэдлэг болно. Гадны түүхчид эшлээд эхлэвэл бүр сайн, яваандаа олон улсын сурах бичгүүдэд засвар орж эхэлнэ. Зандангаас өөр, глобал мэдээлэл судлаад, тэрнийхээ үр дүн, гаргалгааг олон улсын сэтгүүлд хэвлүүлж чадах хэмжээний боловсролтой хүн олон байгаасай. Тэдгээр хүмүүс маань биесээ дэмжиж байж бидний түүх биднийх хэвээрээ байна шүү
7 | 0 Хариулах
Зочин [103.229.122.23] 2020/12/6
Naizaa ene olon yumaa angli heleer bicheed gadaadiin hevleld niiteluulvel uurt chin hereg hereg bolnoo
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.22] 2020/12/6
Нийтлүүлж байгаа судулагааных нь нэг хэсэг гэсэн байна
2 | 0 Хариулах
J. Erka [66.181.161.55] 2020/12/6
Монгол нутагт монголын олон нүүдэлчин омог, аймгуудыг сүлд тугын дор их хаан нэгтгэснээр монголчуудын үндэсний үзэл бүрэлдсэн гэж бодох юм. Монгол гэдэг нэр үүсэх үед нүүдэлчин омог, аймаг дотор дангаар монгол гэж нэрлэсэн омог, аймаг байгаагүй бөгөөд аль хүчирхэг овог аймгийн нэрийн дор нэгтгэж нэрийг нь өгч, авах боломжтой байсан. Гэвч тэгээгүй "Монгол" гэдэг нэрийг бий болгож өнөөдрийг хүртэл маш сайн хадгалсаар ирэхдээ "Монгол" гэдэг нэрийн дор нэгдэж, нэг хэл, нэг бичиг соёлтой үеийн үед үлдэж чадсанд хамаг учир байгаа юм. Энэ нь "Монгол" гэдэг үндэсэрхэх үзэл монголчуудын оршин тогтнох баталгаа болно ...
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.54] 2020/12/6
Чингис хаан Монгол улсыг байгуулахад тэр үед орос улс гэж байгаагүй юм оростой оросгүйгээр Монгол улс байсаар байх болно
9 | 1 Хариулах
Зочин [202.126.90.75] 2020/12/7
Хүн гүрэн үүсэхээс ч өмнө Монгол үндэстэн байсаар л бсан.
3 | 0 Хариулах
Зочин [103.10.21.22] 2020/12/6
1921 онд оросууд хятадаас тасалж монгол улсыг байгуулсан. Орос бол монголын тусгаар тогтнолыг хамгаалагч.
1 | 8 Хариулах
зочин [139.5.216.244] 2024/3/9
Өөрсдөнд нь бас ашигтай байсан болхоор л тусалсан. Яг манжуудыг хөөгөөд байлдаж байтал зэвсэг нь дуусахад орсууд нэмж өгөлгүй манжтай тохиролцоо хийж байсан гэдэг. Энэ мэтчилэн аль ашигтайгаа л хийдэг. Одоогийн хятдын бодлого ч гэсэн орсых ч гэсэн манай улсыг байхгүй байсан нь дээр гэж үзээд гар барьвал тэгээд л дуусаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.31] 2020/12/5
Тэмбүү түвд Жавзандамба Богд Монгол төрийн тэргүүн байсан гэхээр инээд хүрэх шиг
0 | 4 Хариулах
Зочин [58.225.17.223] 2020/12/5
Mordor, Angmar, Isengard, Dol Guldurees garaltai orkuud l bgaazde haha joke2
1 | 1 Хариулах
Hujao [154.28.188.216] 2020/12/6
chi tegeed haanaas garaltai we? beijing?
0 | 0 Хариулах
Зочин [124.158.97.47] 2020/12/5
ккк хаанаас их засаг хууль үзээд байдаг юм бэ? цаг хугацаагаар яваад байна уу ? бас сайхан бурах юм даа ккк
3 | 0 Хариулах
123 [202.126.88.139] 2020/12/5
“Их засаг хуулинд “Гадаад Монгол улс болбоос дэлхийн эл улсуудын адил улс биш, харин цогцлон байгуулагдаж буй дэлхийн улс болой”, “Хоёр улс дайтахын өмнө дайсан этгээдийн цэрэг ардад хэрвээ эсэргүүцэлгүй бууж өгвөөс, та нарын сайн сайхан ба амар түвшин батлагдана. Хэрвээ эсэргүүцвээс ямар зовлон учрахыг гагцхүү мөнх тэнгэр мэдэхээс биш бид үл мэдмой хэмээн зарлана” гэж бичжээ. Их засаг хуулинд ийм заалт бхгүы. Мөн уг хууль нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ч олдоогүй бдг км ккк
1 | 1 Хариулах
Зочин [66.181.178.229] 2020/12/6
Их засаг хууль бичигдэх үед Гадаад Монгол гэдэг ойлголт байгаагүй л баймаар юм даа. Их чухал асуудал хөгджээ. Гэхдээ шинжлэх ухаанчаар хандахын оронд нөгөө босоо заяатаар хандсан нь буруу. Бид үндэстэн юм бол манай үндэсний ашиг сонирхол гэж юу вэ? Тиймюм байна уу? Байдаг бол энэ олон улс төрийн зүтгэлтнүүд өөрсдөө баяжихаа урьдаад, улсаа хөгжүүлэхээ сүүлд нь тавиад байна вэ? АНУ гэхэд дэлхийн орон болгоноос цугларсан хүмүүс, гэхдээ Америкийн үндэсний сонирхол гэдэг нэг их хүчтэй зүйл тэднийд байгаад, үйлчлээд байна. Гэтэл халх, ойрд, буриадаараа талцаад, дарга болсон нь л хувьдаа мөнгө цохихын төлөө гадныхны гар хөл болохдоо сийхгүй, төр нь тэрийг нь өөгшүүлэх мэт тоохгүй юм.
1 | 0 Хариулах
Д.Эрдэмт [192.82.76.15] 2020/12/5
Сүүлийн 30 жилийн хугацаанд түүхчид эх орондоо бакалаврын боловсрол эзэмшээд мастер, докторын зэргийг АНУ, Япон, БНСУ, Герман, Турк, Британид хамгаалах болсон нь маш зөв хандлага юм. Ер нь аль ч салбарт бакалаврын боловсролыг дотооддоо эзэмшиж, дор хаяж, их сургуулийн 2-3 дугаар түвшнээс гадаадад явж суралцах, тэгээд мастер, Ph.D буюу докторын зэргийг гадаад хамгаалах хэрэгтэй юм шиг санагддаг.
5 | 1 Хариулах
Зочин [139.5.219.60] 2020/12/5
Барууны топ сургуулиудад баклавр хийвэл дээр л дээ. Даанч тийм амаргүй.
0 | 0 Хариулах
Д.Эрдэмт [192.82.76.15] 2020/12/5
Д.Гонгор эрдэмтэн агсны "Халх, товчоон" I,II дэвтэр. УБ., 1970, 1978, Монголын нууц товчоон, академич агсан Ш.Нацагдоржийн Монголын феодализмын үндсэн замнал УБ.,1978, академич агсан Н.Ишжамцын "Монголд нэгдсэн төр улс байгуулагдаж, феодализм бүрэлдэн тогтсон нь" УБ.,1974 бүтээл тэгээд Л.Гумилевийн бүтээлүүдийг уншвал монгол үндэстэн хэрхэн яаж бүрэлдсэн, тэгээд үндэстний төрт улс буй болсон тухай маш сайн ойлголттой болно гэж зөвлөж байна. МУИС-ийн Түүхийн ангийг төгссөн судлаачид бүгд л сайн мэднэ дээ. Гадаадад суралцагчид үндэсний түүхээ сайн судлах хэрэгтэй байна
1 | 1 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [202.21.108.56] 2020/12/5
Ингэж дороижлуулж доромжлуулж, ядуу байж эрхээ зөрчүүлэн барин Монгол гэсэн үндэстэн гэж дөвийх хэрэг байдаг ч юм уу. Би лав хувьдаа ичиж л байна.
0 | 6 Хариулах
Зочин [202.179.27.176] 2020/12/5
One must respect the fact that Western civilization prevailed over all others. Its achievements are unsurpassed in all fields, modernity and science are its brainchild. Art, music, sports, the military. The West will always be the object of envy as other lesser civilizations feel the discomfort of their burden of gratitude.
2 | 2 Хариулах
хаха [202.21.109.91] 2020/12/5
Чамайг яаж ч хичээж долигонолоо гээд нутгийн цагаан арьст залуу "гадных" гэдгийг чинь тултал мэдрүүлнэ. Одоо болтол тийм шударга цагаан залуутай таараагүй бололтой. азгүй л бна. ийм удаан төөрөлдөөд.
2 | 2 Хариулах
Зочин [64.119.17.176] 2020/12/6
миний хөгшин учрыг олоогүй зүгээр шууд хэрүүл маягаар бичиж. Эхлээд бичсэн зүйлийнх нь учрыг ойлго. Тэдний сэтгэлгээг бичсэн болохоос биш цагаан арьстай хүний зан төлөвийг бичсэн юм алга.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.27.176] 2020/12/5
Ancient Mongolia was no more than a loose confederation of tribes sometimes united but other times at war with one another. The true nation-state was brought about by its association with the Soviet Union. Mongolia as we know it is a modern state.
1 | 2 Хариулах
Зочин [202.55.188.109] 2020/12/5
Агуу үндэстэн байсан нь үнэн. Эдүгээ манж, оросын хядлагад колончлолд сор болсон хүмүүсээ алдаад толгойгүй хүн мэт болоод уруудан доройтож яваа нэгэн жижиг үндэстэн болсон.
4 | 0 Хариулах
Зочин [64.119.17.176] 2020/12/6
эхлээд үнэнтэй нүүр тулж сур. Яг үндэстэн байсан уу үгүй юу? Байгаагүй гээд асуудал юу байгаам? Ямар ч эрүүл тархи толгой эхлээд үнэнээ хүлээн зөвшөөрдөг юм, яг үнэн бодит байдлыг. Тэгээд хүссэн зүг рүүгээ алхаж болдог. Лав сүүлийн хэдэн зуунд агуу байтуйгай агуйн маягийн л байсан. Одоо харин цаашид яаж агуу болох вэ гэдэг асуултын хариугаа л бод.
1 | 1 Хариулах
Bat [47.227.159.103] 2020/12/7
Zaaval tsagaanuud zovshooroh yostoi yumuu
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.94] 2020/12/5
Kil all Kazakhs
4 | 8 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [202.21.108.56] 2020/12/5
идиот
2 | 0 Хариулах
Зочин [64.119.17.176] 2020/12/6
чи барахгүй л дээ. Нэг нэгээрээ нүүр тулаад уулзаж үзээч цаад хасгуудтай. Аймхай хулчгар халхууд, угийн ам баннзал шүү дээ та нар. Идэж ууж, хулгай хийж, худлаа хэлж, БЗХӨ хусахаас өөр юм мэдэхгүй. Уулан дээрээ эзэн шиг байж чадахгүй байж дандаа нэг худлаа зууж чаддаггүй байнга хуцаж байдаг хашааны нохой аятай.
1 | 3 Хариулах
Зочин [103.26.193.242] 2020/12/5
nuhen jorlontoi zereg uusee biz
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.0] 2020/12/5
Нимгэн мэдлэгтэй хүн байна
1 | 1 Хариулах
G [39.154.234.198] 2020/12/5
Minii bodohod globalchlaliin nuudliin soyl irgenshilee hugjuulj avch yvah chuhal. Bunburtsug dr bidnees uuruur hiih ard tumen hovor barag bhgui gej helj bolhiim
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.202] 2020/12/5
Манайхан өөрсдийн хэл дээрээ шинжлэх ухаанаа босгоё оо
3 | 0 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [202.21.108.56] 2020/12/5
100-200 жилийн өмнө нээгдсэн ш/у -ы ололтуудыг шинээр нээх гэж байгам уу? Тэгээд Монгол нээсэн гэсэн нэр зүүх гэж байгам уу?
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.176] 2020/12/6
үг хэллэгийг "монголчлох" талаар ярьж байх шиг байна ноён үмхий хүрээн.
2 | 0 Хариулах
ok [64.119.25.14] 2020/12/5
зүгээр нэг онцгой үндэстэн болох гэсэн солиорол биш, бидний эцэг өвгөдөөс авахуулаад монголчууд өөрсдийгөө онцгой үндэстэн гэж ойлгож боддог байсан, ийм менталитаар ч дэлхийг эрхшээж байсан, зүгээр бидний түүх ийм энэ бол бодит зүйл, хэзээ ч монголчууд хятад орос шиг улаан цайм бусдын түүхийг гуйвуулж,хулгай хийж, казакстан шиг бусдын хааныг манайх гэж , солонгос нар шиг байгаагүй түүхийг байсан болгож, бараг л аугаа үндэстэн байсан маягаар олон ангит кино хийж онигоотож яваагүй, зүгээр л үнэн байгаа юм энэ шүүдээ, гэтэл монгол хүмүүс өөрсдөө, өөрсдийгөө доош нь хийж, өлөн царайлж, эх орноо муугийн муухайгаар дуудаж хөх тэнгэрийг уурлуулж явнам бид
23 | 3 Хариулах
Зочин [192.82.71.118] 2020/12/6
Yun huh tenger ve? Tenger deer yu ch baihgushd. Tend chin chinii yriad bga shig ymar negen id shidtei deerees hardag ym baihgv. Tuuh muuhtei zuuraldhaa boliod zugeer urdah amidralaa hicheegeed hun shig hun bolchih heregtei bga ym shd, manai ihenh mongolchuud. Tuuh yriad l bn yriad l bn, tgeed yaah geed bgan? Hden zuun jiliin umnu aguu bsan, manai uvug deedes ingej yvsan tegej yvsan. Tegej yvsan ym l bga biz, bidend odoo ymar hamaatai ym. Tuuhiin nomond, muzeid ni uldeelde. Bid zugeer l ter tuuhee medej bhad l bolno. Yah geed bain bain zuuraldaad bdgiig ni oilgohgui ym. Bidnii amidrald ter 800 jiliin umnuh Chinges ymar ch hamaagu shde. Zugeer l tiim aguu hun baisan, tegsen ingesen geed l tuuhiin nomond l uldee! Harin unuugiin mongol ulsad 100 jiliin umnu bolj bsan uil yvdluud l bol shuud hamaatai. Tuuh yrimaar bval 1911oos hoishih tuuhee yri, guiy
0 | 1 Хариулах
bat [59.153.115.107] 2020/12/5
tuuh muuh sudaldag arai maniasaa uur ulsuud unshaad sain oilgoh baih mani met ni sain oilgohgui yum ban oo kk.arai urt yum bna aa haha.ymr ch nasnii ymr ch bolovsoroltoi hun unashaad oilguulchihaar nairuulval zugeer yum shig sanagdlaa bi ajilchin hun baigaa yum aa.zasvarchin
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.220] 2020/12/5
Мундаг байна, энэ бол зөв
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.10] 2020/12/5
sonirholtoi niitlel bnaa, amjilt husey
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.15] 2020/12/5
англ-саксон боловсролын системийг дотроос "хараад" шүүмжилж буйг манайхан ойлгоосой билээ... тэгэхгүй бол юугаа ч мэдэхгүй "кембриж кембриж" гэж хашгичина.
11 | 2 Хариулах
Лол [156.146.59.16] 2020/12/5
зайлаа
1 | 10 Хариулах