Индэр    
2020 оны 4 сарын 7
Зураг
АУ-ны доктор, дэд профессор

Дэлхийн улс орнуудад коронавирусийн эмнэл зүйн шинж тэмдэг ингэж илэрч байна

Зураг

Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа, доктор Б. Сэвжидмаа нарын дэлхий дахинаа тархаад буй цар тахал болох шинэ төрлийн коронавирусийн талаар бэлтгэсэн мэдээллийг цувралаар хүргэж байна. Хоёр дахь цуврал коронавирусийн эмнэл зүй.



Хятад улс

2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр COVID-19 гэсэн оноштой 41 хүн эмнэлэгт хэвтсэн. Эдгээр өвчтөний 73 хувь нь эрэгтэй, 13 хувь нь чихрийн шижин, артерийн даралт ихсэх болон зүрх судасны архаг эмгэгтэй байсан. Ухань хотын далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг захаар зорчсон ба нэг голомтот газраас халдвар авсан байв. 40 хүн халуурсан, 31 хүн хуурай ханиалгасан,  18 хүн булчин өвдөх эсвэл ядрах, 3 хүн толгой өвдөх, 2 хүн цустай ханиалгах, 1 хүн суулгах гэсэн эмнэл зүйн шинж тэмдэгтэй байв. 

Компьютер томограф (СТ) шинжилгээгээр 41 хүнд уушгины хатгалгааны шинж, 22 хүнд амьсгалын цочмог хямралын хам шинж (АЦХах) илэрч улмаар 8 хоногийн дотор 40 хүнд АЦХах илэрчээ. 

22 хүний цусны дэлгэрэнгүй шинжилгээнд лимфопени илэрч, 6 хүний биеийн байдал хүндрэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдсэн ба IL2, IL7, IL10, GSCF, IP10, MCP1, MIP1A, and TNFα үзүүлэлтүүд ихэссэн байв.

Хүснэгт 1. COVID-19-ийн үед илэрсэн эмнэл зүйн шинж тэмдэгүүд

Эмнэл зүйн шинж тэмдэг

Chen Lancet 2020 (n=99)

Song Radiol 2020 (n=51)

Chang JAMA 2020 (n=13)

Guan

NEJM 2020 (n=1099)

Wang JAMA 2020 (n=138)

Халуурах

83%

96%

92.3%

88.7%

98.6%

Ханиалгах

82%

47%

46.3%

67.8%

59.4%

Амьсгал богиносох

31%

 

 

18.7%

31.2%

Булчин өвдөх

11%

31%

23.1%

14.9%

34.8%

Толгой өвдөх

8%

16%

23.1%

14.9%

34.8%

Хоолой өвдөх

5%

 

 

13.9%

 

Нус гоожих

4%

 

 

 

 

Цээжээр хөндүүрлэх

2%

 

 

   

Суулгах

2%

10%

 

3.8%

10.1%

Бөөлжих, дотор муухайрах

1%

 

 

5%

10.1%

Түүнчлэн судлаач Сун нарын 50,466 хүнийг хамарсан мета анализ судалгаанд СТ шинжилгээний 96.6 хувь нь уушгины хатгалгааны, 89.1 хувь нь 37.3 хэмээс дээш халуунтай, 72.2 хувь нь ханиалгах  шинж тэмдэгтэй байсныг дурдсан байна.

Бусад улс

БНСУ, АНУ, Франц, Канад, Тайван, Англи ба Сингапур улсуудын COVID-19-ийн үед халдвар авч эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмнэл зүйн талаар судалгаанууд нийтлэгдсэн ба 1-р хүснэгтээр харуулсан шинж тэмдэгүүдтэй ижил төстэй зүй тогтол ажиглагджээ. 

Цусны ийлдэс дэх РНХ нь өвчний хүндрэлтэй шууд хамааралтай байсан ба p-утга 0.0001 байв. Лимфоцит эсийн тоо өвчтөний биеийн байдал хүнд үед 7000мл/Л, мөн Т лимфоцит, CD4+T ба CD8+T эсүүд (332.5, 185.6 ба 124.3 мл/Л) буурсан байв.

Түүнчлэн С реактив уураг, альбумины хэмжээ буурсан. Биохимийн үзүүлэлт болох ALT, AST, GGT, AKP үзүүлэлтүүд ихэсч элэгний үйл ажиллагаа алдагдсан байжээ. IL-2R, TNF-α ба IL-10 (1202.4 pg/mL, 10.9 pg/mL ба 10.9 pg/mL) үзүүлэлтүүд өвчтөний биеийн байдал хүнд үед огцом ихэссэн бол биеийн байдал дунд зэргийн үед уг үзүүлэлтүүд 441.7 pg/mL, 7.5 pg/mL and 6.6 pg/mL хэмжээтэй байв.