Индэр    
2018 оны 11 сарын 21
Зураг
Судалгааны компани

Аж ахуйн нэгжийн үйлдэл, хөдлөл

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эдийн засагт хөрөнгийг бүтээгч хамгийн чухал оролцогчдын нэг бол компани буюу аж ахуй нэгж юм. Компаниуд “Ашгаа хамгийн их байлгах” үндсэн зорилго урдаа тавьж орц буюу нөөцөө худалдан авч хамгийн үр ашигтай, зардал багтайгаар гарц болгон зарж, борлуулах өрсөлдөөн дунд үйл ажиллагаагаа явуулдаг. Нөөцийн зах зээлээс хөдөлмөр, капитал худалдан авч энтрепренер буюу менежментийн ур чадварыг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг. Мөн бизнесээ өргөжүүлж, цар хүрээгээ нэмэгдүүлэх зорилгоор дотоод, гадаад зах зээлээс санхүүжилт босгодог.

Бизнесийн мөчлөг

Бизнес бүр нь мөчлөгийн сэргэлт, өрнөлт, уналт, хямрал гэсэн үе шатуудыг заавал дамжин өнгөрдөг. Бизнесийн орчин таатай, өрсөлдөөн нь шударга, эрсдэл багатай байх үед үр ашигтай өсөлт бий болдог.Гэхдээ тухайн бизнесийн мөчлөгийн урт, хүч далайцад мөнгө болон сангийн хэрэгжүүлж буй бодлого чухал нөлөөтэй. 

Сэргэлтийн үед эдийн засаг өсөж пүүсүүд ажилтнуудын тоогоо нэмж, өрхүүд хэрэглээгээ өсгөдөг. Улмаар өрнөлтийн хэсэг болж эдийн засаг оргил цэг дээр хүрэх үед төв банкнаас эдийн засгийн хэт халалтаас сэргийлж, инфляцын хязгаарлах зорилгоор бодлогын хүүгээ нэмэгдүүлдэг. Үүний улмаас компаниуд үйл ажиллагаагаа зогсоож, ажилгүйдэл нэмэгдсэнээр пүүсийн борлуулалт буурдаг. Төв банк бодлогын хүүгээ буулгах эсвэл сангийн яам хэрэглээгээ нэмэх замаар эдийн засгийг эргэн сэргээж болно. Улмаар эдийн засаг уналтын үед шилжин ёроолын цэгт хүрснээр аажмаар дахин сэргэж дараагийн шинэ сэргэлт эхлэх юм. 

2018 оны 3 дугаар улирлын байдлаар жилийн хуримтлагдсан дүнгээр 30.9 орчих их наяд төгрөгтэй тэнцэх бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээсэн.

Сангийн бодлогын нөлөө: Сангийн бодлого нь татварын түвшин, засгийн газрын хэрэглээгээр дамжуулан эдийн засагт нөлөөлдөг. Татварын түвшин бага байна гэдэг нь татварын дараах ашиглах боломжтой орлогын хэмжээ өсөж, ААН-д хөрөнгө оруулах мөнгө нэмэгдсэнээр ажлын байр, тоног төхөөрөмж нэмэгдэнэ. Засгийн газрын зардлын өсөлт нь богино хугацааны нөлөөтэй бөгөөд бизнесийн эрэлтийн нэмэгдүүлж, ажлын байрын өсгөнө.

Мөнгөний бодлогын нөлөө: Хүүний түвшин бага байх нь бизнес эрхлэгчдэд эх үүсвэрийн зардлыг бага байлгах ба хэрэглэгчдийн хэрэглээнд зарцуулах дүн өндөр болж, улмаар ашгийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Нөгөөтэйгүүр энэ нь дотоодын валютын үнэ цэнийг бууруулж пүүсүүдэд экспортын зардлыг нэмэгдүүлнэ. Мөнгөний бодлогын гол арга хэрэгсэл нь бодлогын хүү бөгөөд Монголбанкны үндсэн зорилт нь төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.