Зураг
Зураг
Индэр    
2018 оны 7 сарын 25
Зураг
Судлаач проф.

ЭНЭ МАНАЙ СОЁЛ БИШ

Гарчиг маань амьтны дургүй хүргэхээр. Хэнийг ялгаварлаад эхлэв гэхээр. Хэнийг ч ялгаварлах гээгүй гэдгээ эхлээд өчсү. Тэгвэл нийтлэлийн баатрууд маань өөрсдөө өөрсдийгөө ялгаварлуулсан болж таарах уу? 

Тийм ээ, тэд бол лалын шашинтнууд–мусульманчууд. Сэтгэлийн угт нь омогшил бий. Төрөхөөсөө л омогшилтой ертөнцөд ирдэг. Харин буцдаггүй. Нас барлаа, үхлээ, алууллаа гээд байгаа нь Аллах руугаа очиж буй хэрэг болохоос ертнөнцөөс явчихаж байгаа хэрэг биш. Жибрил тэднийг тосч аваад Аллахад мэдүүлэхээр хүлээлгийн өрөөнд суулгаж байна. Дэлхий төгсгөл болсон өдөр Аллахын хаалгын нээж өгнө. Лалын сургааль номд нь тэгж бичээтэй буй. 

Тийм ээ, бидэнд харагдсан жишээ. Афганистанд сураггүй алга болсон зөвлөлтийн дайчдаас мэр сэр олдсоор байна. Тэднийг эх оронд нь аваачиж эх, эцэг, төрөл садантай нь золгуулах бүх ажил замхарсан. Тэд эргээд европжих нь бүү хэл, эх, эцэг төрөл саднаа жигшээд Афган, Пакистан руугаа зугтана. Лалын шашны соёлын татан агуулах аугаа их увьдас гэж үүнийг л хэлнэ. Нийгэмшүүлэх байтугай хүншүүлж чадалгүйгээр олон орос, украин залуусаа буцаагаад алдав аа. Лалын омогшлыг нь Орос, Украин, Белоруссын төр давж чадсангүй ээ.

Тэд яагаад омогшилтой болчихдог юм бэ? Яагаад гэвэл хэзээ ч ганцаар байдаггүй. Аллах өдөр шөнөгүй сэтгэлийн мухарт нь уяатай. Зөнч Мухаммед өдөр шөнөгүй зөвлөж, ярилцаж, хазайвал түшиж, хамтдаа хорвоог туулж байна. Мухаммедийг ертөнцөд авчирсан Жибрил (Аллахын зууч) сайн муу үйлийг нь нягтлах хоёр хоёр сахиусан тэнгэртэйгээ цаад мусульман нөхөртэй 5-уулаа хорвоог туулж явна. Өөрөөр хэлбэл нэг мусульман хүмүүн 5-уулаа гэсэн үг. Ийм сүрлэг олуулаа, сэтгэлдээ тээх, ярилцах, сэтгэлээ хуваалцах аугаа их бурхантай хүн учраас мусульман хүн хаа явсан газраа омог бардам, олуулаа учраас маш бүлэрхүү, далдын их хүчтэй. Бусад шашинтанд дээрэлхүү, цэрвүү ханддаг нь ийм омогшлынх нь үр дүн. Орос, украин олзны залуус төрүүлсэн аав ээжээ нулимаад афганы нүцгэн уулын агуй руу тэмүүлэх нь тэр омогшлынх нь байж байгаа царай, төрх нь.

Яг ийм итгэл үнэмшилтэй түм бум, сая сая дүрвэгч цагаач яг одоо Европыг ид ноолж байна. Энэ манай соёл биш гэсэн нь уугуул христиан европчуудын цөхрөлийн үгс (бараг эцсийнх).  2015 он оргил жил нь байх, миграцын хямрал Европыг нураах дөхсөн. Европын Холбоо 1.5 сая гаруй мусульман мигрантад даруулсан. 

Жишээ хайя. Парисыг байнга л цэвэрлэсээр улиг болжээ. Дүрвэгсэд суусан газраа  «жүнгли» болгоод тавьчихсан байхад нь цэвэрлээд л, цэвэрлээд л, барагдах юм биш.  Их Британи руу гарах гэсэн түг түмэн дүрвэгч Францын Кале хэмээх боомт хотыг нохойн хороо болгоод тавьчихсан дүрс ТВ-ээр гарч байна лээ.  Герман, Норвег, Швед, Финланд, Австри хаа л бол хаа мусульман дүрвэгч цагаачдаас дөлнө, зэвүүцнэ, орон гэрээ орхиод өөрсдөө дүрвэнэ. Зэрэгцэн амьдрах нэн аюултай гэнээ. Нөгөө омогшил, омогшлоос үүдсэн лалын соёлоос нь залхаж, зайлж байгаа нь тэр л дээ. Унгар, Польш, Чех, Словак Брюссельтэйгээ квотын асуудлаар илд зөрүүлэхийн наагуур байна. Коммунист дэглэмд бараг хагас зуун жил баригдаж шашнаас хэт хөндий байсных нь төлөө тэднийг ер буруутгах аргагүй. Монгол ч яг тийм. Шашинжаагүй нэг соёл, нэг үзэл сурталтай хүмүүжсэн тэд хар үүрээр «Аллах Акбар!» хэмээх лалын сүмийн унзад дуугаар сэрж, өдөртөө 5 удаа тэгж мэгзэмдэхэд нь дасч, танихгүй зүс мэдэхгүй, нүүрээ битүүлсэн, эсвэл сахал үүсэндээ баригдсан, харь хэлтэй мянга түмэн хүн төрөлх хотоор нь хөлхөлдөхийг тэд тэвчихгүй л дээ. 

Ойрхи Дорнод, Африкаас ирсэн дүрвэгсэд өөрсдөө таагүй, мэдээж баярлахгүй, гэхдээ буц гэвэл буцахгүй, Европт жаргалтай байгаа учраас. Европын соёл, түүх дурсгал, хүн ард, бүтээсэн босгосныг нь нэг нүдээрээ ч үзэхгүй. Учир нь тэдгээрийг Аллах бүтээгээгүй учраас. Аллахын тааллаас гадуур ёс суртахуунгүй, моральгүй, материаллаг, оюуны хувьд бузартсан нийгэм Европынх гэсэн итгэл үнэмшил ухаан суухаасаа тархиндаа программчилчихсан учраас лалынхныг буруутгах бас аргагүй. Тиймдээ ч Европын хотуудад хогон овоо босгоод, гудамж зээлийг нь балиартуулаад, хүн ардыг нь нулимаад сууж байхаас аргагүй. Өөрсдөөсөө долоон дор хүмүүст тэгж хандахаас аргагүй.   

Паранжа (гивлүүр) зүүлгэхгүй гэж европчууд мөн ч их тэмцлээ. Хууль ч гаргалаа. Бүтэлтэй юм болсонгүй. Мусульманчууд нь хариу шүүхдээд байх нь тэр. Хүний эрх, шашин шүтэх эрх зөрчлөө гэнгүүт шүүх төрийнхөө эсрэг шийдвэр гаргана. Бүр аргаа бараад Европын хүний эрхийн дээд шүүхэд төр засаг нь хандаад 2014 онд ялсан ухаантай, Францад гивлүүртэй гудамжинд явбал 150 еврогийн торгууль тавьж байх шиг байна. 

Австрид хэтрүүлээд хаяжээ. Гивлүүрээс гадна урт нөмрөг, толгойн алчуур бүгдийг нь 150 еврогийн торгуультай болгожээ. Хууль батлах нь ч дүүрчээ. Туркийн хэт үндсэрхэг “Саарал чоно” байгууллагын төлөөлөл болсон 7 мечеть Австрид хаагдсан, учир нь хилийн чанадаас санхүүжилт авдаг гэж буруутгаад имамуудыг нь (хамба лам гэсэн үг) хөөж гаргажээ. Тэд нь туркийн үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой. Мөн “Арабын шашны нийгэмлэг” гэх бүлгийг тарааж, тэдний мэдлийн 6 сүмийг хаажээ. Улс төрийн ислам гэгчийг Австрийн нийгэмд байлгахгүй гэжээ. Эдүгээ тус улсын тусгай албад 260 имамын 60-ынх нь судалгааг хийж байна. Тэд нь Туркийн эрх баригчдын гар хөл болох ATIB гэгч лалын бүлгийн гишүүд, тэр 60-ын 11-ийг албадан гаргажээ. 

Австрийн Канцлер Себастьян Курц анхааруулж байна "Параллель нийгэм, улс төрийн ислам, радикал урсгалд манай эх оронд орон зай байхгүй!" гэж. 

Тэрээр өмнөх эрх баригчид нь ийм үзэгдэлтэй туйлын хангалтгүй тэмцэж байснаас цаадуул нь даварсан гэж үзжээ. Хариуд нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган боож үхэх шахлаа. Австрийг “исламофоби”, “расист”, “ялгаварлан гадуурхагч” гэж цоллолоо. Лалын нийгэм рүү халдлаа, улс төрийн харалган өнцгөөс харлаа гэж буруушаав. Үндсэн эрхийн зарчим, цөөнхийн эрх, хамтран аж төрөх этикийг зөрчлөө болоод явчлаа.

Хариуд нь тус улс хуулиа бүр чангална гэлээ. Австрийн нийгэмд интеграцад ор хэмээсэн хатуу шаардсан хууль баталжээ. Энэ бол тийм ч айхтар тулгалт биш л дээ. Лалын үнэт зүйлээ гэртээ хадгал, гэртээ мөргө, гэртээ Аллахтайгаа харьц л гэсэн үг. Лалын юм болгоныг Европын юм болгоны дээр гаргаж тавьж, европчуудыг мал шиг бүү үз, эсвэл исламыг шүтээгүйнх нь төлөө терроризм бүү хий, Мухаммедийн гэгээрч асан VII зууны дүрмээр бус, даяаршил, мэдээллийн эриний XXI зууны наад захын хэмжүүр шалгуурт тэнцээч ээ л гэсэн үг л дээ. Тэр дундаа шашнаа дэлгэрүүлэх, тулгахаар гаднаас санхүүжилт бүү ав аа л гэсэн үг санж. 

Мусульман айлтай хааяа нийлсэн австри айл (ерөөсөө европ гэр бүл) айван тайван аж төрөх аргагүй, айдас хүйдэстэй, цаадуул нь байнга хялайна, илүү дутуу юмыг нь шомбодно, гуйлга гуйна, шашны мэгзэм дуугаа хэргээр чанга орилуулна, бохир заваан аж төрнө, хүн байнга холхино, шашны нууц бүлгэм аятай ажиллана, байр саваа тийм юманд ашиглана, юу санаж сэдэж яваа нь сэжигтэй гээд европын нэг сонины сайтад бичсэн байна лээ.

Данид парламент нь олонхиороо баяр ёслолын байдалтайгаар гивлүүрийн эсрэг хууль баталж байх юм. Эхний удаа зөрчвөл 134 еврогийн торгуультай. Дөрвөн удаа зөрчвөл, түүнээс олон зөрчвөл нэг тэг нэмээд 1,340 еврогоор торгоно. Шоронд хорих тухай заалт тэр хуульд туссаныг хэлэлцсээр байгаад хойшлуулсан. “Гивлүүр нөмрөг бол Данийн соёлын нэг хэсэг биш гэдгийг манай парламент тов тодорхой ойлгууллаа”, “Мэдээж эрх чөлөө гэж бий. Бид хамгаалах ёстой. Харин толгойн алчуураар далимдуулан үзэл суртлаа тулгаж, бусад хүн ардын эрх чөлөөг хязгаарлахыг бид зөвшөөрөхгүй” – хэмээн иммиграцын асуудал эрхэлсэн төлөөлөгч Мартин Хенриксен ярьжээ. Гэртээ тэр алчуур гивлүүрээ зүүгээд мөргөлөө үйлдэж байвал барав хэмээн Данийн Хууль зүйн сайд Сёрен Полсон бараг тавлажээ. 

Европчууд хэчнээн чардайгаад хяналтаа алдсаны нэг нотолгоо нь Швед улс болжээ. Араб хэл тус улсын албан ёсны хоёр дахь хэл болж хуульчлагдахын наагуур байна. Фин хэлийг албан ёсоор швед хэлний дараа оруулж тооцож ирсэн нь лөөлөө болжээ. Үндсэн хуулиасаа хасахаас аргагүй боллоо. Дүрвэгсэд цагаачид тасралтгүй цувж байгаагаас араб хэл яалт ч үгүй түгээмэлжлээ. Тэр хэлээр тэр жижиг улсад 200 мянга гаруй хүн төрөлх хэлээ хэмээн ярьж бичиж байна. Айван тайван байсан Мальмё гэдэг хот дүрвэгсдийн албан бус нийслэл нь болжээ. Хүн амын 40 гаруй хувь нь араб, мусульман мигрантууд. Уужим сэтгэлт шведүүд тэр хотод гэрээсээ гарч чаддаггүй, гудамжинд ганц нэгээрээ яваа швед охид бүсгүйчүүл бол гэртээ үүрд хадагдахаас өөр аргагүй. Швед ажилчны тохилог намуухан хороолол эдүгээ харь хэлтнүүдийн шуугиант хот, араб маягийн хоол зуушны газрууд ярайгаад л. Үнэр танар ч болохоо байсан гэлцэнэ. Хотын уугууль иргэд нь хоол хүнс, эм тан, дулаан хувцсаа нөөцлөөд гэртээ бүгцгээжээ. 

Гивлүүртэй хийх тэмцэл Европоос халиад Умард Америк руу салбарлалаа. Квебект 2018.07.01-нээс нүүрээ бүтээж нуусан ямарваа хувцас хунарыг хориглосон хууль үйлчилж байна. Яг тийм хувцас гэж заагаагүй ч лалын өмсгөл гэдэг нь ойлгогдоод байна. Гивлүүртэй мусульман бүсгүй хэрэв цагдаа, төрийн албан хаагч, багш, эмч, нийгмийн ажилтан байдаг бол ажлаасаа халагдах, эсвэл оройн цагаар гэртээ тэрийгээ зүүж  өөртөө таашаал авч байх боллоо. Бараг л ажлаа өгөөд яв гэсэн битүү сануулга тэр хуульд байна. Квебекийн Ерөнхий сайд Филипп Куйяр бахдалтай ярьж байна "Нүүрээ ил гаргаад яв, тэгэхээс ч өөрөөр байх арга алга. Олон шалтгаантай шүү!" гэж.

Канадын мусульманчуудын үндэсний зөвлөл шүүхээр хамгаалуулахаар тэмцлийн аянд гарчээ. Гивлүүр зүүхийн утга учрыг тэд нийгэмдээ тайлбарлаад нэмэр алга. Аллах ба эр нөхөр хоёр нь л тэр эмэгтэйн нүүрийг харах эрхтэй байвал Канадад ингэж ч доромжлох гэх дээ? 

Нэгэнтээ Европ, Америкаар мусульман цагаач дүрвэгсдээ дүүргэчихсэн лалынхан одоо албажих талаар бодох цаг болсон мэт. 2018.07.02 - islam-today.en болон haber7.com сайтад тавигдсан мэдээ.  Саудын Арабын имам, Каабын хамба (Мекка дахь солирын чулууны хэлтэрхий) Абдуррахман Ас-Судайс (жинхэнэ нэр нь Абдуррахман ибн Абдул-Азиз ибн Абдуллах ибн Мухаммад ас-Судайс) гэгчийн хийсэн цочирдом мэдэгдэл. Даян дэлхий маань хоёрхон их туйлтай, тэр нь Саудын Араб ба АНУ. Аллахын буянаар тэр хоёр хамтдаа даян дэлхийг жолоодон удирдаж байна. Тэрээр Женев дэх нэг мечетэд ийм айлдвар тавьжээ.

Саудын Араб, АНУ хоёр бол даян дэлхийд аюулгүй байдлыг сахиулах хоёр лидер нь, ийм учраас Саудын Арабын Хаан, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын эрүүл мэндийн төлөө Аллахтаа залбиръя.  

Мөн хол хадуурав аа? Мэдээж Европын гүнд Женевт түүний хэлсэн үгс Европоор нэг тарж цагаачлан суугаа мусульман тэнүүлчдийн сэтгэлийн утсыг хөндсөн байх. Тэднийг Европ руу дүрвүүлсэн, байнга түлхэж дэмжиж, дэм өгдөг, санхүүжүүлдэг субъект ч тодорхой боллоо. Саудын Арабын Хаан Германы канцлер Меркельд хандан 100 мусульман тутамд нэг мөргөлийн мечеть байхаар (эр, эм тусдаа гэж үзвэл 200) мөнгө гаргаж өгье, дүрвэгсдийн байр бэлтгэхдээ хамт барьчих хэмээн ятгаж байсны цаад учрыг Ас-Судайс хамба хэлээд өгчихлөө. Германы хотуудыг лалын сүмээр бүчиж авах чин санааг нь хамба илэрхийлжээ.

Каабын энэ хамба цол мяндагаараа толгой эргүүлэм. Хэн ч тогтоохгүй урт жагсаалт. 1960 онд төрсөн, эдүгээ аль-Харам, ан-Набави хоёр мечетийн Ерөнхий дарга, Мекка дахь гол сүмийн имам. Коран судрын алдарт номлогч, шариатын усуль аль-фикх ухааны доктор, Коран, Исламд үнэнчээрээ шалгарч 2005 оны «Оны лалын бие хүн» гээд гарч өгнө.  

Энэ алдарт исламистыг яг тэр Женевт нь нэг алжир нөхөр хэлэх хэлэхгүйгээр гутаан доромжилж хэлсэн үгс байна "Танай эх орон чинь Катар, Йеменд манай ахан дүүсийн эсрэг блокад босгочихоод байхад чи энх тайван, аюулгүй байдлын тухай яахин ярьж чадна вэ? Алжир, Египет, Туркэд Та нар л эмх замбараагүй байдлыг дэвэргээгүй биш гэж үү? Бидэн рүү хандаж том дуугарах хэрэггүй. Та нарыг хүндэтгэх өчүүхэн ч сэтгэл алга. Чи бол Америкийн боол! Бид тусгаар тогтнол, аюулгүй байдал гэж юу байдгийг мэднэ. Чамаар заалгахгүй" гэв. 

Лалынхан Европт хэрэлдэж нэрээ хугалсан түүх энэ биш гэж үү? Эндээс уншигчид дүгнэлтээ хийцгээ!