Индэр    
2018 оны 5 сарын 16
Зураг
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

Хотхон хорооллын нэрийг бид хэр сайн мэддэг вэ?

Зураг

Барилга угсралтын үндэсний компаниуд 2000 оноос барилгын салбарт хүч төрөн орж ирсэн. Үүнтэй зэрэгцэн орон  сууцанд хотхон, хороолол, цогцолбор, town, apartment, residence , village, garden гэх чамин нэртэй барилгууд сүндэрлэн босов. Анхны  нэр өгөгдөж эхэлсэн орон сууцнуудаас  Жаргалан, Оддын хотхон, Нархан, Хөгжил хотхон гэх мэт төслүүдийг дурдах нь зүйтэй.

Барилгын компанийн орон сууц бүр өөрийн утга санаа илэрхийлсэн нэртэй. Жишээ нь, Тэдмэнт ХХК нь барилгаа "Американ дэнж"  гэж нэрлэх болсон нь Ардын хувьсгалын өмнө Богд хаант автономит засгийн үед дээрх газарт палентлогийн судалгаа хийх зорилгоор ирсэн америкчуудын өндөр шургааган хашаа бүхий хороо байсан нь тэр үеийн хүрээнийхэн  АМЕРИК ДЭНЖ  гэж нэрлэж байжээ.  Доорх байгаа жагсаалтын  хотхон хороололын нэрийг бид хичнээнийг нь байршилтай нь дүрслэн бодож чадах вэ?  Магадгүй анх удаа сонсож байгаа нэрс ихэнх нь ч байж болох юм.  Хотхон хороолол нэрний талаар Контент Маркетинг ХХК-н захирал, үл хөдлөх хөрөнгийн маркетер Д. Гэрэлт-Одоос дараах асуултыг асуусан юм.  

- Хотхон, хороолол гэсэн нэрэнд тавигдах анхан шатны үзүүлэлтүүд юу байх ёстой вэ? 

- 3 дугаар хороолол гэдэгт хорооллын төв замын хойд талын олон арван орон сууцны барилгууд багтдагийг хүмүүс мэднэ. Грийн Хаус гэдэг хотхонд бас л цөөнгүй орон сууц, хауснууд байдаг. Үүнээс дүгнэвэл, хороолол нь хотхоноос олон барилгатай, хотхон нь багадаа 5 ба түүнээс дээш барилгуудтай байж “хотхон” гэж нэр зүүх эрхтэй болох байх. Нэмээд хэлэхэд, хотхон нь хашаагаар хүрээлэгдсэн, харуулал хамгаалалттай байна. Аль аль нь хоорондоо ижил төсөөтэй фасад, хэлбэр хийц, дизайн бүхий барилгуудаас бүрдэнэ.   

- Нэг ширхэг орон сууц бариад түүндээ нэр өгөөд яваад байгаа асуудлыг юу гэж үзэж байна.

- Нэг байшин барьж байгаа нь тухайн барилгын захиалагчийн санхүүгийн чадавх болон эзэмшдэг газрын хэмжээтэй холбоотой байж мэдэх юм. Харин нэр өгч байгаа нь цэвэр маркетинг, борлуулалтын зорилготой байх. Ямар “тэр байшингийн хойно, энэ дэлгүүрийн урд байрлах 10 дугаар байранд захиалга авч байна” гэлтэй биш. Таксины жолоочид хэлсэн ч ойлгохгүй байх.

Ингээд та бүхэндээ хотхон, хорооллуудын нэрсийг захиалагч барилгын компаниудтай танилцуулж байна...

 
 
 
 
 
 
Зураг