Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд махны үнэ буурчээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн статистикийн газрын судалгаагаар нийслэлийн хэмжээнд махны үнэ буурсан байна.

Тухайлбал гуравдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар хонины ястай махны үнэ 65 төгрөгөөр буурч, нэг кг нь дунджаар 6,320 төгрөг болсон бол хонины цул махны үнэ 310 төгрөгөөр буурчээ. Харин үхрийн махны үнэ гуравдугаар сарын эхний долоо хоногт үхрийн ястай махны үнэ нэг кг нь 200 төгрөгөөр, цул махны үнэ нэг нь 60 төгөргөөр буурсан байна. Харин адууны ястай мах нэг кг нь дунджаар 4,625 төгрөг, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.49 хувиар буюу 300 төгрөгөөр буурчээ