Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

ОБЕГ: Нийт аймгийн 60 хувьд хаваржилт хүндрэх эрсдэлтэй

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын орны нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Өнгөрсөн өвөл нийт нутгийн  80 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоны улмаас 17 аймгийн 150 суманд өвөлжилт хүндэрсэн байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдэгдсэнээр өвөлжилт хүндэрсэн аймгуудаас 100 сум нь "цагаан зудтай", 53 сум нь "цагаан зудархуу" нөхцөл байдалтай байгаа ажээ. Зудын нөхцөл байдалд байгаа аймаг, сумдад туслах зорилгоор олон улсын 13 байгууллага, гадаадын хоёр улсын засгийн газраас есөн тэрбум төгрөгтэй дүйцэхүйц санхүүгийн болон бараа материалын туслалцаа үзүүлэх болоод байгаа. 

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймгуудад 3.7 тэрбум төгрөгийн тусламж үзүүлээд байна. Мөн 137 суманд өвс тэжээл хүргүүлэхээр болжээ. 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар