Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Утааны эсрэг ээж, аавуудын ЖАГСААЛ боллоо

ikon.mn
2016 оны 12 сарын 26
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:40 2016/12/26

Утаагүй ээж аавуудын жагсаал иргэдийн дуу хоолойг Төрийн өндөрлөгүүдэд, үзэгч олондоо хүргэснээр өндөрлөлөө. Жагсаалын дараа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид утаанаас салгах шаардлагаа хүргүүлэх аж.

13:13 2016/12/26

"Засгийн Газраас дулаан хөнжил тараах хэрэгтэй"

17 ач, зээтэй өндөр настан: 
Энэ цуглаанд оролцож байгаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байвал халзан цагаан хониор шагнамаар байна. Даанч аль нь ч алга. Төр засгийнхан биднээс ийм хөндий байна.

Бид гал бага түлж, дулаан хучлагаар өвлийг давж байсан туршлага бий. Тиймээс Засгийн Газраас дулаан хөнжил тараах хэрэгтэй. Дулаан хөнжилтэй бол бага даарна, өвчин бага тусна. Мөн Засгийн Газраас цахилгааны төлбөрийг тэглэж байгаад баяртай байна.

12:51 2016/12/26

"Агаарын бохирдлыг яаралтай шийдэхгүй бол дахин хэчнээн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрөхийг, хүнд өвчтэй болохыг хэлэхэд бэрх"

Нэг хүүхдийн ээж Б.Алтанцэцэг:
Миний охин 16 настай. Цусны хорт хавдар тусаад зургаан жил болж байна. Анх эмнэлэгт хандахад Монголд энэ өвчний хоёр дахь тохиолдол нь болж байсан. Гэтэл жил бүр энэ өвчний тохиолдол нэмэгдэл байна. Энэ өвчнийг үүсэх шалтгааныг агаарын бохирдол хэмээн эрдэмтэд нэрлээд байгаа. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд бодитой хор нөлөө үзүүлж буй тод жишээ нь миний охин болоод байна.

Агаарын бохирдлыг яаралтай шийдэхгүй бол дахин хэчнээн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрөхийг, хүнд өвчтэй болохыг хэлэхэд бэрх.

Ноён Ерөнхийлөгч өө, Засгийн газрын гишүүдээ, УИХ-ын гишүүдээ утааны эсрэг маск ард иргэдийг аварч чадахгүй хэмжээнд хүрэх нь. Төрийн хэрэг чухал ч гэлээ Улс орны Үндэсний аюулгүй байдал хамгаас чухал гэж иргэн би бодож байна.

12:43 2016/12/26

"Зайсан, Их тэнгэрийн аманд агаарын бохирдол зохих төвшнөөс 3 дахин их, Баянхошуу орчимд 7 дахин их байгаа"

Дөрвөн хүүхдийн аав, агаарын бохирдлын судлаач н.Алтангэрэл:
Хоёр ихэр хүү маань аутизмтай болсон. Энэ нь байгаль орчносс мөн нөлөөлдөг юм байна. Агаарын бохирдлыг бид судлаад л байдаг. Ингэхдээ Баянхошуу, Толгой орчимд л их агаарын бохирдол их байна гэж хуваах гэж оролддог.

Гэтэл Зайсан, Их тэнгэрийн аманд агаарын бохирдол зохих төвшнөөс 3 дахин их, Баянхошуу орчимд 7 дахин их байгаа. Бид бүгд нэг завин дээр суусан. Тиймээс эрх баригчид  нүдээ аниад өнгөрч болохгүй.

12:38 2016/12/26

"Утаанаас болж өвдөж байгаа хүүхдүүд эмнэлгийн үйлчилгээг түргэн хугацаанд авч чадахгүй байна"

Хоёр хүүхдийн ээж н.Март:

Утаанаас болж өвдөж байгаа хүүхдүүд эмнэлгийн үйлчилгээг түргэн хугацаанд авч чадахгүй байна. Ор ч олдохгүй байгаа тул хонгил, шалаар хэвтэж байна. Өнөөдөр буй улсын эмнэлгүүд бол Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга байх үед тооцож барьсан.

Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөнд хоёр хүн хэвтэж, тухтай үйлчлүүлдэг бол энгийн өрөөнд арав гаруй хүүхэд шахцалдан хэвтэж байна.

Эмнэлгийн үйлчилгээ маш удаашралтай байна. Тиймээс одоо байгаа хүүхдийн эмч нарын тоог гурав дахин их болгохыг шаардаж байна.

12:32 2016/12/26

"Хүүхдүүдэд маань эмнэлгийн орчин илүү дотно санагддаг болсон байна"

Гурван хүүхдийн ээж н.Ундрам: Нэг хүүхэд өвдөхөд тэр гэр бүлийн хүн бүр өвддөг. Утаанаас болоод хүүхдүүдийн маань уушги үгүй болж байна. Эм ханган нийлүүлэх газруудыг санхүүжүүлж амьдардаг ийм эмгэнэлтэй нийгэмд амьдарч байна.

Шөнийн тарифийг тэглэнэ гэж Ерөнхий сайд зарласан. Гэвч, уучлаарай цахилгааныг тэглээд утаа арилчихна гэж байхгүй. Утааг арилгана гээд зуухыг зуухаар солиод нэмэр болохгүй. Хүүхдүүд маань зураг зурахдаа зөвхөн эмнэлэг, эмч нарыг зурдаг болсон. Хуучин бид зурдаг байсан шиг уул, ус, нар зурахаа больжээ. Тэдэнд эмнэлгийн орчин илүү дотно санагддаг болсон байна.

12:28 2016/12/26

"УИХ-ын эрхэм гишүүдээ, Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгчөө та бүгд бүрэн эрхийнхээ хугацаанд энэ утааг арилга"

Д.Сүхбаатарын талбайд болж буй жагсаалд оролцогчид УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт утааг арилгахыг шаардлаа.

Энэ талаар Утааны эсрэг жагсч байгаа аавуудын төлөөлөл "Утаагаараа дэлхийд тэргүүлдэг улсад бид амьдарч байна. Гэр хорооллын  200 мянган өрхөд утаагүй зуух тараачихаад байхад утаа нь улам ихэсдэг хотод бид амьдарч байна. 

Утаагаа арилгаж чадаагүй байхад түмэнтээ аз жаргалтай хот гэж зарласан ч зовлонтой хот байх болно.

Утаагаа арилгаж чадахгүй бол юу ч шийдэгдэхгүй. Энэ утаа бол гэр хорооллоос гарч байгаа утаа биш. Энэ утаа бол Засгийн газрын ордноос, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас уугьж байгаа утаа юм. 

Утаа дарга, цэрэг гэж ялгалгүй бүгдийг хордуулдаг. 

УИХ-ын эрхэм гишүүдээ, Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгчөө та бүгд бүрэн эрхийнхээ хугацаанд энэ утааг арилга бид шаардаж байна" гэв.

12:03 2016/12/26

Утааны эсрэг ээж, аавуудын жагсаал /ШУУД/

Утааны эсрэг ээж, аавууд Сүхбаатарын талбайд АНХ УДАА ТАЙВАН ЖАГСААЛ хийж байгааг ШУУД дамжуулж байна. 

Төв талбайн хоёр талд өргөдөл бичих ширээ байрлуулсан байна. Энэхүү ширээн дээр утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг хүссэн утга бүхий өргөдөл бичих хэрэгтэй юм.

Нийтдээ 900 ба түүнээс дээш тооны өргөдөл цугласнаар Өргөдлийн байнгын хороонд хандах эрхтэй болох юм байна.

Мөн гадаа хүйтэн байгаа учраас зохион байгуулагчид өргөдөл бичих хэсгүүдэд халуун сүүг тайван жагсаалд оролцож буй иргэдэд өгч байгаа аж.

Шууд дамжуулалтыг МОНГОЛ ТВ телевизээс дамжуулж байна. 

Гар утсаар үзэж байгаа бол ЭНД дарна уу. 

https://www.facebook.com/iKonNews/videos/602602859925286/