Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тараасан худлаа мэдээлэл болгондоо Фэйсбүүк хагас сая ЕВРО төлөх хуулийг Германд хэлэлцэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Facebook dislike

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Фэйсбүүк сүлжээ худлаа мэдээлэл ихээр тараасанд буруутгагдаж байгаа. Тиймээс тус компани баримт, мэдээлэлд шинжилгээ хийдэг байгуулагатай хамтран өөрийн сүлжээгээр тарсан мэдээ болгонд үнэн, худлаар нь үнэлгээ өгдөг болж эхэлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан.

Тэгвэл Германы парламент нэгэн “чанга” хуулийг батлуулахаар санал оруулсан тухай саяхан мэдээлжээ. Энэхүү хуулиар сүлжээнд нь тарсан худлаа мэдээлэл бүрт Фэйсбүүк компани 500,000 еврогийн торгууль хүлээж байхаар болж байна. Ганц Фэйсбүүк ч биш, бусад гол сошиал сүлжээнүүд ийм хариуцлага хүлээдэг болох гэнэ.

Ингэхдээ бусдыг гүтгэсэн агуулга, худал мэдээлэл зэргийг 24 цагийн дотор устгахгүй бол ийм торгууль хүлээх болж байна.

Фэйсбүүкийн 2 тэрбум орчим хэрэглэгчийн 36.8 сая нь Германд байдаг. Гэвч ийм шийтгэлийг хэрхэн хэрэгжүүлэх, Фэйсбүүкээс торгуулийн мөнгөө хэрхэн олж авах, Фэйсбүүк төлөхгүй бол яах зэрэг олон асуудал тодорхойгүй байгаа юм.

 

Эх сурвалж: TheNextWeb