ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайдууд томилогдлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар томилгоонууд хийгдлээ.

Тодруулбал, Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргаар Ж.Бямбадоржийг улираан томиллоо. 

Ж.Бямбадорж нь Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой.

  • 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга,
  • 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга,
  • 2010-2016 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.
 

Дараа нь Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа 2016 оны 11-р сарын 11-нд дуусгавар болсон тул дараагийн хүнийг томилох асуудлыг хэлэлцлээ.

Ингээд ҮХЦ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Д.Одбаярыг томиллоо. 

 

Д.Одбаяр нь 1967 онд Дорнод аймагт төрсөн, 49 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

  • 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль,
  • 1997 онд Энэтхэгийн эрх зүйн Үндэсний их сургуулийг тус тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
  • 1987-1992 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч, зохион байгуулагч, МХЗЭ-ийн Гүйцэтгэх хороонд Тэргүүлэгч гишүүн, Монголын залуучуудын холбоонд Хяналтын зөвлөлийн дарга,
  • 1997-1998 онд Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч,
  • 1998-2000 онд Хууль зүйн яаманд Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,
  • 2000-2004 онд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байжээ.
  • 2004-2008, 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож,
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
  • 2004-2006, 2010-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажилласан байна.
  • 2013 оноос “Альтернатив энерги” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татаж, шинээр томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Энэ дагуу Элчих сайдуудыг эгүүлэн татаж, томиллоо.

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙДУУД:

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, 
  • Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг,
  • Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг,
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,
  • Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,
  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,
  • Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг Элчин сайдаар томиллоо.

ЭГҮҮЛЭН ТАТСАН ЭЛЧИН САЙДУУД:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат,
  • Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат,
  • Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал,
  • Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг,
  • Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж,
  • Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам,
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав,
  • Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга,
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ нарыг УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн саналаар эгүүлэн татлаа.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
БУРУУ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [39.186.247.196] 2016/11/20
Бие биенээ л энд тэнд томилоод явдаг болж дээ. УИХ, ЗГ-т томилогдоогүй бол элчин сайдаар гадаадад 4 жил суугаад л, сайхан юм өөөөөөөөөө.
0 | 0 Хариулах
ҮНЭН [125.35.60.132] 2016/11/18
Фридландаас мөнгө авч Оюутолгойн зөвхөн хөрөнгө оруулагч талд ашигтай гэрээг зуруулсан хүн!!!
0 | 0 Хариулах
Orgil [94.197.120.188] 2016/11/18
С.Баяр Их Британид элчин сайдаар томилогдож байгаа юм гэнэ. АНУ дахь өчнөөн үл хөдлөх хөрөнгөтэй маш сэжигтэй байдлаар нэр холбогдсон. Авилгалта Тэмцэх Газарт шалгуулаад өөрийгөө цагаатгах гэж оролдсон ч Монголын АТГ-д ер нь итгэх хүн байна уу? Ийм маргаантай нөхөр дахиад л төрийн албатай хутгалдах зөв үү?! Улаан цагаандаа гарна гэж энийг хэлэх байх. Ард түмнээсээ ичдэггүй юм гэхэд гадныханаас ичээсэй. Монголчуудыг эрээ цээргүй албан тушаал, сандал ширээтэй зууралддаг хүмүүс гэж бодох вий. Яаж ч бодсон төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн ийм байх зохимжгүй. Обама, Тони Блэйр, Давид Камерон хаа нэгтэй элчин сайд болоод явахтай адил сонсогдож байна. Гадны тэргүүнүүд төрийн өндөрлөгөөс буухаараа ёс зүйн хувьд ихэнхдээ төрийн албанаас нэг мөсөн холддог. Манайд бол эсрэгээрээ албан тушаалтай зууралдаад л байх.
2 | 1 Хариулах
Зочин [74.122.44.25] 2016/11/17
Ene hun mongol iim bolohod terguulen oroltsson baij bolihguinee Bayar
0 | 0 Хариулах
Зочин [60.95.136.111] 2016/11/17
Ichdegyi pizdaaanuud ymaaa
1 | 1 Хариулах
Зочин [202.21.106.101] 2016/11/17
Муусайн луйварчид шалгаж чичлүүлэхийн оронд гавъяаны(үнэндээ бол луйврын) амралтандаа явж байгаа мэт байх шив дээ. Луйвар улс төрийн самуун эх орноо үнэгүйдүүлэх бантан хийж хийж ингээд явдаг бас л дээрэлхэж чадаж байгаа шүү. Мундаг л гэхээс дээ
1 | 1 Хариулах
AGGRO [66.181.185.39] 2016/11/17
Энд карьергүй болсон улстөрчид амралтаа авахдаа элчин сайд болдог юм бна Тэдний эхний зорилго бол эхнэр хүүхэддээ улсын зардлаар газар үзүүлэх, элчингийн сургуульд сургах
1 | 1 Хариулах
irgen [203.91.117.8] 2016/11/17
TA NAR BITGII XUDLAA CHALCHAAD BAILDAA. TEMTSEJ LUIVARCHDIIG SHIITGIE
2 | 0 Хариулах
Зочин [202.21.101.226] 2016/11/17
Bayar is a MAN
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.38] 2016/11/17
Бага байхад киноноос үзэж байхад хүйтэн дайны үеийн ЗХУ, Америкийн дипломатууд гэж Жайсон Борн шиг л нөхдүүд байдаг байсан. Унаган хэлтэй иргэн нь ялгахын аргагүй цэвэр ярьдаг, асар олон чадвартай аймар л нөхдүүд байсан харагддаг. Яахав дайны цаг ондоо байх л даа, хаха.
1 | 0 Хариулах
Зочин [118.153.124.76] 2016/11/17
2-r eeljiinhen hoolondoo gedeg ni bolj baina daa...
4 | 0 Хариулах
Harin ch tanagtai [121.127.219.43] 2016/11/17
Harin ch AN-iin uyed tomilogdoj baisan Elchin said nartai haritsuulahad tanagtai humuus tomilogdson baigaa yum bish uu?
6 | 1 Хариулах
Зочин [202.131.233.5] 2016/11/17
yag tiim!! yamar humuus tomilogdson blaa daa. buten ulsiig tuluuluud yawj bgaa gehed ih ichmeer l humuus bsn
1 | 0 Хариулах
Зочин [203.169.48.142] 2016/11/17
bayar mini ddd, ta ch mundag l hun getel odoo bga zasagaan haraacheee, oi gutmaar jahan huchteihen shuumjleed uurchluud uguucheee
0 | 1 Хариулах
Зочин [27.123.214.109] 2016/11/17
Луйварчид. С.Баярын хажууд зогссон хэн ч ингэж харагдахымдаа.
0 | 0 Хариулах