Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчит компаниудыг хувьчлах ҮНИЙГ ЗАРЛАЛАА

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

УИХ-аар өчигдөр батлагдсан 2017 оны улсын төсвийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон тус яамны газрын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Төрийн өмчийн доорх компаниудыг хувьчилна. Үүнд:

  • Төрийн банк 75 тэрбум,
  • Хөрөнгийн бирж 20 тэрбум,
  • Оргил рашаан сувилал 7 тэрбум,
  • Монголын цахилгаан холбоо компанийг 7.6 тэрбум төгрөгөөр тус тус хувьчилна гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан.

Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр объект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон.

  • Монгол шуудан компанийг 20 тэрбум төгрөгөөр,
  • Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэв.

Дээрх хувьчлах гэж буй компаниудын ашиг алдагдлын мэдээллийг танилцуулъя


 

1. Төрийн банк

Төрийн эзэмшлийн хувь: 100%


 

2. Монголын хөрөнгийн бирж

Төрийн эзэмшлийн хувь: 100%


 

3.  Монголын цахилгаан холбоо ХК

Төрийн эзэмшлийн хувь: 54.7%


 

4.  Монгол Шуудан ХК

2015 оны байдлаар 100% төрийнх байсан. 2016 онд 34 хувийг хувьчилсан. 

Эрдэнэт, УБТЗ, Төрийн банкаас гадна ашигтай ажиллаж байгаа, орон даяар салбартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ГАНЦ компани. 


 

5. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ХК

Төрийн эзэмшлийн хувь: 100%


 

6. Оргил рашаан сувилал

Төрийн эзэмшлийн хувь: 100%