Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Энэ жил олон тэгш ой тохиож байгаа тул 1,024 бөх барилдана. Арван даваатай.

Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ зүүн жигүүрээс Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр, зүүн жигүүрээс Монгол Улсын аварга, гавьяат тамирчин О.Балжинням нар манлайлан гарч ирлээ.

Бид бөхийн барилдааныг тавын даваанаас эхлэн Дата визуал аргаар үзүүлэх болно.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхийг "Ланд Круйзер 200" автомашинаар шагнах юм. Арвын даваа маргааш /2016.07.12/ 21:00 цагаас эхэлнэ.

Өнгөрсөн жилийн наадмын барилдааныг үзэх бол ЭНД дарна уу.