Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хужирт усны 1 төгрөг бүр чиний санааг бодит ажил болгоход тусална

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

-Хүүхдүүдээ бүтээлч санаагаа бидэнд илгээгээрэй-

Хүүхэд 1 төгрөг хоёрыг бага гэж бүү голоорой. Учир нь хүүхдүүд магадгүй томчуудын олж хараагүйг харж, илүүг мэдэрч, бусдад үнэн сэтгэлээсээ ханддаг.

Харин 1 төгрөг тэдний бусдыг гэх сэтгэлийг хөглөж, орчин тойрондоо ач тустай зүйл хийх хүслийг нь бодит ажил болгох санхүүжилт нь болдог. Тиймээс Хужирт хүүхдийн бүтээлч санааг дэмжих уламжлалт аянаа эхлүүлж байна.

Таны уусан хужирт усны дусал бүр биед тань шингэж, эрүүлийг бэлэглэдэг бол, худалдан авсан усны тань 1 төгрөг бүр хүүхдүүдийн бодож санасан гэгээлэг хүслийг бодит ажил болгох хүч болдгийг дахин хамтдаа мэдэрч бахархах цаг болсонд баяртай байна. 

Өнгөрсөн жилийн Хужирт байгалийн эрдэст усны 1 төгрөг аян...

Амьдардаг орчин, их хотыг ундаалагч сэрүүн Сэлбэ голоо хог хаягдлаас нь салгаж  үргэлж цэвэрлэдэг эко хүү Буянхишигийг та бүхэн санаж байна уу? Бие нь жижигхэн ч сэтгэл нь том энэ хүүгийн санаачилсан бяцхан модон гүүрийг Хужирт байгалийн эрдэст усыг авсан хүмүүсийн 1 төгрөгийн хүчээр барьсан юм. Намаг шалбаагтай газраар хүмүүсийг явуулахыг хүсээгүй түүний энэ санаа үнэхээр бахархмаар биш гэж үү.

Булгийн эхийг цэвэрлэж, мод тарих ажилд ч гэсэн хүү манлайлж Жем Хужирт ХХК –ынхан тусалсан. Мөн Өвөрхангай аймгийн хужирт сумын ахлах сургуульд Англи хэл өөрөө сурах танхим, бага сургуульд нь iQ хөгжүүлэх танхим тохижуулсан гээд эдгээр сайхан ажлуудад та бүхний худалдан авсан Хужирт усны 1 төгрөг бүр хувь нэмрээ оруулсан юм шүү. 

 

Ирээдүйн энэ улсын эзэд маань одооноос өөрсдийн ахуй амьдралдаа хэрэгтэй зүйлсийг гарт баригдаж нүдэнд харагдах бодит ажил болгож, үр шимийг нь хүртэнэ гэдэг маш том урам, маш чухал итгэл юм.

 

 

Хужирт байгалийн эрдэст ус Монгол хүн бүр эрүүл байхыг ерөөдөг. Бидний ус олон төрлийн эрдсээр эрүүл мэндийг үргэлж тэтгэдэг. Монгол хүүхдийн уужим сэтгэл, саруул ухаан, хийх хүслийг ч гэсэн үргэлж дэмжсээр байх болно. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.