Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Роснефть компанийн Монголд гаргадаг экспорт 2015 онд 24 хувь нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын Роснефть компанийн 2015 оны үйл ажиллагааны тайлан гарчээ.

Тайланд Монголын зах зээлийн талаар онцолж дурдсан байна. Роснефть компани Монголын голлох нефть импортлогчидтой 2015-2016 оны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг 2014 оны нөхцлийг хадгалах зарчмаар байгуулж чадсан байна.

2015 онд Роснефть Монголын зах зээлд 777 килотонн бензин, дизель түлш, шатах тослох материал нийлүүлсэн нь 2014 онтой харьцуулахад 24 хувь нэмэгдсэн үзүүлэлт гэжээ.

Мөн Роснефть компани Монголын шатахууны зах зээлийн 80 хувийг хангаж байгаагаа дурдсан байна.

 

Эх сурвалж: Rosneft.Ru