Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зочид буудлын цахилгаан утаснаас гал гарчээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Корпорэйт” зочид буудалд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллан галыг унтраасан билээ.

Галын шалтгааны талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас "Зочид буудлын суурийн давхарт байрладаг цахилгаан хуваарилах самбарын цахилгааны утаснаас гал гарч, цахилгааны утсаа даган долоон давхар хүртэл шатаад байсан.

“Корпорэйт” зочид буудлынхан тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж мэдэгдээд байгаа хэдий ч гал түймрийн улмаас хоёр иргэн угаартсан байдалтай байсныг эмнэлэгт хүргэсэн.

Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан ч өрөөнүүд утаагаар дүүрсэн байгаа тул барилгын хийц бүтээцэд гал түймрийн голомт байгаа эсэхийг шалгаж байна" хэмээн мэдээлэв.