Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хуванцар сав, тоглоомын сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 17
iKon.MN

Корпорейт 2 зочид буудалын Улаанбаатар хурлын танхимд

09:00 цагаас ШӨХТГ "Европын холбооны улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн гол зарчмууд" сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.

МУБИС дээр

10:00 цагаас Монголын анхны хүүхэд судлах инкубаторын нээлт болно.

БЗД, 8-р хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлаас зүүн тийш 300 метр, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд

11:00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. 

БСШУЯ-ны 401 тоот танхимд 

11:00 цагаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Олон улсад магадлан итгэмжлэгдэх 7 сургалтын хөтөлбөр, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 сургалтын хөтөлбөрүүд"-ийг батламжилж батламж гардуулна.

НЗДТГ-ын А танхимд 

11:30 цагаас НЗДТГазар, Азийн хөгжлийн банктай хамтран BRT төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотод анх удаа иргэдийн зорчилтын судлалгааг явуулах гэж байна.Энэхүү төслийн ажлын явц болон зорчилтын судалгааг хэрхэн явуулах талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зараллаа. 

MN-Мэдээллийн төвд

11:30 цагаас Хүний эрхийн хуульч М.Ичинноров Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар баримт бүхий мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас Хуванцар сав, тоглоом хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар оюутанууд мэдээлэл хийнэ. 

12:00 цагаас Английн архитектор, зохиолч, сэтгүүлч Дэвид Гоулд Ногоон Хөгжлийн Бодлого, Тогтвортой хотын асуудлууд, экологийн тогтвортой бодлогын чиглэлээр сэтгүүлч, сурвалжлагч нарт зориулсан лекц уншиж, хэлэлцүүлэг хийнэ.