Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 29-нд "Ариун Хаврын Тахилга" балет тайзнаа тоглогдоно

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил "Ариун хаврын тахилга" балетыг энэ сарын 29-нд 18:00 цагт чуулгынхаа тайзнаа дахин тоглох гэж байна.

И.Ф.Стравинскийн Ариун хаврын тахилга балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь энэ бүтээл дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болсон юм.

Уг балет нь "газар шороогоо үнсэх нь", "Агуу их тахилга" гэсэн хоёр үзэгдлээс бүрдэнэ. Найрал хөгжмийн "Эхлэл хэсэг" хаврын байгаль сэргэн аажмаар цэцэглэж буйг зурагладаг. Бүжиг, тоглоом наадам, зан үйлийн ёслолууд ээлжлэн улмаар үхэх тавилан оногдсон бүсгүйн "Агуу их-ариун бүжиг"-ээр төгсөнө. 

Ариун хаврын тахилга балетыг И.Стравинский 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичиж байсан.

Энэ удаа Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар "Ариун хаврын тахилга" балетыг тоглож байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулах юм.

 

Хөгжмийг Монголын чадварлаг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА авьяаслаг бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУУГЗ удирдаач Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найрлыг удирдан тоглуулна.

Тоглолт: 05 дугаар сарын 29-нд 18:00 цагаас Улаанбаатар чуулгын тайзнаа

Мэдээллийг: www.ubchuulga.mn 

Тасалбарын үнэ: 20,000 төгрөг

Тоглолтын тасалбар: Улаанбаатар чуулгын касс болон www.ticket.mn цахим тасалбарын системээр албан ёсоор худалдаалагдаж байна.

Тоглолтын талаар илүү дэлгэрэнгүйг 70118411, 99996615, 88077139 дугаараас лавлана уу.