Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Г.Уянга оффшор дансны асуудлыг цэгцлэх хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдлээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга цаг үеийн асуудалтай холбогдуулан өнөөдөр /2016.05.16/ хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрээр өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг татсан оффшор дансны асуудлыг цэгцлэх хуулийн гурван төсөл санаачлан боловсруулснаа мэдэгдлээ. Тодруулбал,

  1. Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай
  2. Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах
  3. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт Засгийн газарт хүргүүлэхээр зэхэж буй гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ, “Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль нь гурван бүлэг, долоон зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах, зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаарлагатай болох юм.

Мөн Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулиар мөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн 3 сарын хугацаанд гадаадад буй бүх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох, заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан” гэв.

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгын зөвлөх Х.Батсуурь байлцлаа.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс