Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар азтай үзэгчдээ байрны урьдчилгаа бэлэглэнэ гэв

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар "Хайрын тэнгэр диваажин" тоглолтоо "Эх үрсийн баяр"-т зориулан дахин тоглох гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уран бүтээлчид маань тоглолтынхоо үеэр нэг азтай үзэгчид "Алтан Сан" хорооллын хоёр өрөө байрны урьдчилгаа 30 хувь буюу 25,800,000 төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг бэлэглэхээ амлалаа. 

Түүнчлэн "Алтан Сан" хорооллын удирдлагуудтай албан ёсны гэрээ хийснээ хэвлэлийн хурлын үеэр дуулгасан юм.

"Алтан Сан" хорооллын төлөөлөгч "Уран бүтээлчидтэйгээ хамтраад нэг айлыг байрны урьдчилгаанаас чөлөөлөх алтан боломжыг олгож байгаагаараа бахархаж байна. Тоглолтын азтай үзэгч байрны урьдчилгаандаа санаа зоволгүй зөвхөн үлдэгдэл 70 хувийнхаа зээлийг хөөцөлдөхөд л болох юм" гэв.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд тоглолтонд ирсэн үзэгч бүр бичиг баримттайгаа ирэхийг санууллаа.

МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар "Хайрын тэнгэр диваажин"  тоглолт энэ сарын 23-ны 19:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд болно.