Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Үлгэр жишээ хосуудын хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN
 

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. 

Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-ээс зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэнд олон түмний анхаарлыг хандуулахад зориулсан байна. 

Манай улс энэ өдрийг 2000 оноос хойш тэмдэглэх болсон. Гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх гэр бүлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү өдрийг тэмдэглэх санал санаачилга гаргасан юм.

 

Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь энэхүү баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн энэ өдөр тогтвор суурьшилтай 5-аас дээш жил амьдарч буй, нийгэмд болон залуу гэр бүлүүдэд үлгэр жишээ болохуйц бат бөх гэр бүлүүдийг сонгон авч хуримын ёслолын үйл ажиллагааг нь ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жилийн хувьд үндэсний болон дэлхийн сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн Монгол улсын соёл урлагийн түүх болох "Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр", ард түмнийхээ амар амгалан, аюулгүй тайван байдлын төлөө цаг ямагт хүчин зүтгэж байдаг "Улаанбаатар Хотын Цагдаагийн Газар"-ын үлгэр жишээ хосуудын хуримын ёслолыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.