Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Dreamers’ Day”: Янзтай сайхан өдөр

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

- “Мөрөөдөгчдийн өдөр”-ийн шинэ улирал дуусаж байна, гэхдээ мөрөөдөл дуусахгүй -

“Алтан хальс” кино холбоо “Dreamers’ Day” кино өдөрлөгийнхөө долоо дахь улирлыг найруулагч Дон Херцфельдийн “Янзтай сайхан өдөр” (It’s such a beautiful day) киногоор хаах гэж байна. Энэ киног албан ёсны эрхтэйгээр гаргаж буй. Уг бүтээлийг бид өнгөрсөн жил зохион байгуулсан “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ын нээлтийн үзвэр болгон гаргаж байсан бөгөөд тухайн үед үзэж амжаагүй хүмүүст зориулж байгаа нь энэ.

Дон Херцфельд бол Оскарын шагналд нэр дэвшиж байсан алдартай уран бүтээлч бөгөөд “Янзтай сайхан өдөр” бол түүний анхны бүрэн хэмжээний анимэйшн юм. Гурван богино хэмжээний бүтээлээс бүрдэх энэ киноны анимацийн гайхалтай эффектүүд нь компьютер график ашиглаагүй гэж бодоход улам гайхал төрүүлнэ. 

Хэдийгээр “Dreamers Day”-ийн энэ улирлын сүүлчийн үзвэр гаргаж гэж байгаа ч энэ бол бүх зүйл дууссан хэрэг биш. Ирэх намар бид ахиад кино урлагт цочроо өгсөн, үзэгчдэд олон зүйл бодуулж, харах нүд, үзэл бодолд нь гайхалтайгаар нөлөөлсөн олон шинэ “мөрөөдөл”-тэй эргэн уулзана. Мөрөөдөл хэзээ ч дуусдаггүй шиг “Мөрөөдөгчдийн өдөр” ч бас цаашид үргэлжилсээр байх болно. 

Энэ улирлын сүүлчийн үзвэрээс хоцрохгүйн тулд та энэ Бямба гарагт буюу тавдугаар сарын 14-нд 16:00 цагаас Энхтайван найрамдлын ордныг зориорой.

Дашрамд, энэ үзвэрийн үеэр тавдугаар сарын 21, 22-нд болох “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-ын тасалбарыг худалдаж эхлэх аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99069635, 88003329 дугаараас аваарай.