Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Замчид санхүүжилтээ шаардаж ЗАМ ХААНА гэв

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд авто зам барьсан замын компаниуд санхүүжилтээ аваагүй байгаа асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Замын компаниудын зүгээс Улсын Их хурал, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир авто замчдын эрхийг хамгаалах түр хороог байгуулаад байгаа ажээ.

Хэвлэлийн хурлын үеэр түр хорооныхон:

  • Авто худалдааны цогцолборт авто замын ажил хийсэн дөрвөн компани 12.8 тэрбум, 
  • “Гудамж” төслийн хүрээнд авто замын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн 22 компани 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн.

Дээрх асуудлыг тавдугаар 25-ны дотор шийдвэрлэж, санхүүжилтийг олгохгүй бол замчид хөдөлмөрлөх эрх нийгмийн баталгааг хангуулахын төлөө тэмцэж, мөнгөө өгөөгүй авто замуудыг ашиглуулахгүй, хаана хэмээн мэдэгдсэн юм. Мөн зам хааснаас үүдэн гарах эрсдлийг хариуцахгүй гэлээ.

Шаардлага: