Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бангладешийн банкнаас $81 саяыг хулгайлсан хакеруудын нэг Хойд Солонгосынх байжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн хоёрдугаар сард Бангладешийн төв банкнаас $81 саяыг хулгайлсан гурван хакерын нэг Хойд Солонгосынх байсныг баталжээ.

Уг хэргийг шалгаж байгаа Fireeye сүлжээний аюулгүй байдлын компани гурван этгээдийн нэг нь Хойд Солонгосын, нөгөө нь Пакистаны хакер болохыг дижитал эд мөрийн баримтаар нотолсон байна. Харин гурав дахь буюу гол үүрэг гүйцэтгэсэн этгээд олдохгүй байгаа гэнэ.

Түүхэнд гарч байгаагүй том мөнгөний хулгай өнгөрсөн хоёрдугаар сард гарч нийт $950 саяыг олон жижиг гүйлгээ болгон хулгайлах оролдлого хийсэн байна. Гэвч $81 саяыг хулгайлсны дараа $20 саяын гүйлгээ хийх гэж оролдох үедээ тэд Германы Deutsche Bank-ны ажилтанд баригдсан юм.

Учир нь тэд гүйлгээний утган дээрээ Шри Ланкын ТББ-ын нэрийг бичихдээ Shalika Foundation-ийг Shalika Fandation гэж алдаж бичжээ. Үүнийг мэдсэн Герман ажилтан Бангладешийн талтай холбогдож лавлах үед энэ нь хулгай болохыг илрүүлсэн юм.

Бангладешийн банк нь кибер аюулгүй байдлын нөхцөл тун тааруу байж, гэрийн зориулалттай хямдхан роутер ашиглаж байсан нь илэрч байжээ.

Хэргийг мөрдөх ажиллагаа үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Korea Times