Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Rio Tinto" групп "Turquoise Hill Resources"-ийн үлдэгдэл хувьцааг худалдаж авч магадгүй

ikon.mn
2016 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ivanhoe Mines компанийн хувьцааг эзэмшснээс хойш бараг 10 жил өнгөрсний дараагаар Rio Tintо компани одоогийн Turquoise Hill Resources компанийн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх боломжийг судалж байгаа аж.

Түүхий эд болон капитал хөрөнгийн үнийн уналттай байгаа цаг үед зэсийн ордын хувь эзэмшлээ нэмэгдүүлэх сонирхол компанийн хувьд туйлын өндөр байж болох юм. Rio-н 50.79%-г эзэмшдэг Turquoise Hill компанийн хувьцааны ханш сүүлийн 7 жилийн хугацааны доод цэгтээ хүрсэн нь үлдсэн хувьцааны үнэлгээ 2.3 тэрбум ам.доллар /3.2 тэрбум $/ болжээ.

Turquoise Hill компани Монголын алт зэс, мөнгөний орд Оюу Толгой төслийн 66 хувийг эзэмшдэг ба Deutsche банкны аналист Paul Young “далд уурхайн хөгжүүлэлт хийгдээгүй байгаа дэлхийн хамгийн сайн төсөл, хамгийн сайн капитал хөрөнгө” гэж мэдэгджээ.

Тус зэсийн орд дахь Рио-н эзэмшил 33 хувь болж байгаа бөгөөд компанийн хамгийн өндөр өсөлт үзүүлэх магадлалтай хувьцааны тоонд орж байгаа аж. Хамтын эзэмшлийн компани дахь хувиа нэмэгдүүлэх нь

Goldman Sachs-н банкир Luke Gordon Rio-н эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх хэлэлцээрт оролцож байгаа гэсэн мэдээлэл гарсан ч Fairfax Media тус мэдээг няцаасан байна. Rio Tintoкомпанийн зүгээс ч тайлбар хийгээгүй аж.

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар 2015 оны тавдугаар сард Монголын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг үзэглэж арванхоёр сард 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх болсон зэрэг нь компанийн хувьцааны ханшийг өсгөх гол хүчин зүйлс аж.Энэ онд Монгол Улсын парламентийн сонгууль болох учраас Rio Тинто компанийн зүгээс сонгуулийн үр дүн гарсаны дараагаар тус хэлэлцээрийг хийх сонирхолтой байж болох юм.

 

 

Эх сурвалж: Эгүлэ Капитал 

Эгүлэ Капитал нь зах зээлийн шинэ мэдээлэл, судалгаа бэлтгэн харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүү, бизнес стратегийн мэргэжлийн зөвлөгөө үзүүлэгч компани юм.

Хувийн хэвшил, төрийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн харилцагч нартай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь тулгарч буй сорилтуудыг даван туулахад оновчтой мэдээлэл, судалгаагаар хангаж ажиллах нь бидний гол зорилго. Бидний энэхүү үйл ажиллагаа нь хэрэглэгчдийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн байр сууриа чадавхижуулахад тусална.