Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Оросууд шумбагч онгоцноос Исламын улс бүлэглэлд пуужингийн цохилт өглөө

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 12 сарын 9
iKon.MN

Өнөөдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам “Ростов-на-Дону” шумбагч онгоцноос “Калибр” далавчит пуужин харваж Сири дэх Исламын улс бүлэглэлд цохилт өгсөн дүрс бичлэгээ гаргалаа.

Үүний үр дүнд Ракка муж дахь зэвсэгт бүлэглэлийн хоёр чухал командын байрыг устгасан гэж мэдэгджээ.

Энэ цохилтын үр дүнг өчигдөр батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулсан байна.

Оросын шумбагч онгоц Газар дундын тэнгисд байрлаж байсан гэнэ.

Оросууд энэ пуужингээ хамгийн орчин үеийн, өндөр тусгалтай шинэ зэвсэг гээд, түүнд энгийн байлдааны хошуунаас гадна цөмийн хошуу суулгах боломжтой гэжээ.