Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Apple арьс өнгөний үзэл гаргасан ажилтныхаа өмнөөс уучлал гуйлаа

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Мягмар гарагт Австралийн Мелбурн хот дахь Apple-ын дэлгүүрт үйлчлүүлэхээр ирсэн дунд сургуулийн зургаан сурагчийг "хулгай хийж магадгүй" гэсэн шалтгаанаар дэлгүүрт оруулаагүй байна.

Сурагчдын хийсэн видео бичлэг дээр дэлгүүрийн ажилтан хүүхдүүдийг явахыг шаардаж байгааг харуулжээ. Хүүхдүүд эсэргүүцэхэд ажилтан "яриа дууслаа, эндээс явна уу" хэмээн хэлж байгаа нь бичигдсэн байна.

Зургаан жаал өнгөт арьстан байсан нь үүнд нөлөөлсөн бололтой.

Уг видео онлайн сүлжээгээр тарсны дараа Apple компани уучлалт гуйж, дэлгүүрийн ажилтан зургаан сурагч болон сургуулийнх нь захирлаас уучлалт гуйснаар хэрэг дуусчээ.

Сурагчид ч авсан арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

Khalid Breezy, Petros Smalls, Deebo Ater Abdulahi Haji Ali Mohamed, Andy Gambino Nelson Mahad MohamudSimply Racism, made them apologise tho

Posted by Francis Ose on Tuesday, November 10, 2015

 

Эх сурвалж: Business Insider 

Зураг
16 | 4 | 2 цаг