Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Оросын телевиз Сирид бөмбөг хаяхад тохиромжтойг зарлав

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 6
iKon.MN

Өчигдөр Оросын Россия 24 телевизийн сувгаар цаг агаарын мэдээ зарлах үед гайхмаар явдал болжээ.

Хөтлөгч бүсгүй цаг агаарын мэдээг танилцуулахаасаа өмнө өнгөрсөн долоо хоногт Оросын агаарын хүчний Сирид явуулсан ажиллагааг тун оновчтой сайн болсныг дурдсан байна. Энэ үеэр цаг уурын дүрслэл харуулах ёстой дэлгэцэн дээр Оросын байлдааны онгоцны зураг гарчээ.

Дараа нь тэр Сирийн цаг агаар 10 дугаар сард ямар байхыг танилцуулж, бөмбөгдөлт явуулахад тун тохиромжтой байхыг мэдээлжээ.

Хэдийгээр энэ долоо хоногийн сүүлээр бороо орох боловч ерөнхийдөө Оросын агаарын цохилтод саад болохгүй гэсэн байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээний үеэр ийм мэдээлэл өгөх нь тун ховор тохиолдол юм.

Зураг
16 | 4 | 2 цаг