Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Toyota PRIUS-ийн талаарх СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 1
Cardoctor
Зураг зураг

Хүмүүсийн сайн мэдэх Toyota Prius автомашин түгээмэл болоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Та энэхүү автомашины талаарх бүхий л зүйлийг мэддэг гэж бодож байна уу? Тэгвэл таны мэдэхгүй байж болох сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

  • Энэхүү машины нэрийг сонгох гэж Тоёота компанийнхан маш удаан толгойгоо гашилгасан гэдэг. Prius нэрийн утга нь латинаар “Цаг үеэсээ түрүүлсэн” гэсэн агуулгатай юм байна.
     
  • Приус нь хамгийн масс зах зээлд гаргасан бензин-цахилгаан хосолсон буюу hybrid хөдөлгүүртэй машин юм.
     
  • Приус 10-ийг анх 1997 онд худалдаанд гаргасан бол 2003 онд Приус 20, 2009 онд хамгийн сүүлийн хувилбар нь худалдаалагдаж эхэлсэн байна. Нийтдээ дэлхий даяар 3 сая гаруй ширхэг зарагджээ.
     
  • Тоёота анхны Приусыг 1997 он 12-р сарын 10-нд борлуулсан.
     
  • Приус нь одоогоор АНУ-д зарагдаж буй автомашинуудаас хамгийн сайн бензин хэмнэлттэй машин хэвээр байгаа юм.
     
  • Тоёота компани Приус автомашиныг 70 гаруй улсад албан ёсоор худалдаалдаг. Үүнийг нэгд Монгол ч бас багтдаг.
     
  • 2004 оноос хойш үйлдвэрлэгдсэн Приусын баттерэйнд нийт 241 мянган км явах эсвэл 10 жилийн баталгаат хугацааг Калифорни мужид өгдөг. Харин бусад мужуудад 160 мянган км эсвэл 8 жилийн баталгааг өгдөг байна.
     
  • Приус 20-ийн баттерэй нь 38 никель хайдрид (NiMH)-аас бүрдэх ба 273,6 вольтын хүчин чадалтай, 53.5 кг жинтэй. Баттерейн насжилтыг нэмэгдүүлэх үүднээс 40-60%-ийг нь л хамгийн ихдээ цэнэглэдэг байна. Энэхүү баттерейг Panasonic компанитай хамтран бүтээжээ.
     

     

  • 2011 оны 2-р сард хийсэн хэрэглээний туршилтаар 2002 болон 2011 оны Приус машинуудыг 320 мянган км зайд явуулж туршсан байна. Туршилтын үр дүнд тийм ч том ялгаа гараагүй бөгөөд баттерэйны чанарт бараг өөрчлөлт ороогүй сайн хэвээр байжээ.
     
  • Приус машинд Аткинсоны Циклтэй шаталтад хөдөлгүүрийг цахилгаан хөдөлгүүртэй хослуулан хэрэглэдэг байна.
     
  • Тоёота Приусын 2004-2009 оны хөгжүүлэлтийн явцад нийт 530 патентыг шинээр бүртгүүлсэн байна.
     
  • Дөрөвдүгээр үеийн цоо шинэ Приусыг 2015 оны 9 дүгээр 9-нд албан ёсоор танилцуулна.
Зураг
Зураг
16 | 4 | 2 цаг