Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баяраар ажиллах үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарь

Өглөөний сонин
2015 оны 2 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

Cap шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18-нд 09:00-24:00 цагийн хооронд ажиллаж, 19, 20, 21-нд амарч, 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд

Энэ сарын 18-нд 09:00- 22:00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 19-нд амарна. Шинийн 2 буюу 20-нд “УИД”, “Номин их дэлгүүр”-үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00-20.00 цагийн хооронд ажиллаж, 21-нээс эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээ дэлгүүрүүд 

Энэ сарын 18-нд 08:00-24:00 цагт ажиллаж, бөөний төвүүд нь 09:00-21:00 цагт ажиллана.

Шинийн 1 буюу 19-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11:00-21:00, шинийн 2 буюу 20-нд 10:00- 22:00  цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. Харин 21-нд “Сансар” супермаркетууд 09:00 -23:00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10:00 -21:00 цагт ажиллаж, “Сансар” -10 бөөний төв амарна. 22-нд бүх супермаркетууд 08:00 -24:00 цаг, бөөний төвүүд 10:00 -21:00 цагт ажиллаж, 23-наас эхлэн өмнөх цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд 

Хоёрдугаар сарын 18-нд 09:00-22:00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 19-нд 11:00-23:00 цагийн хооронд ажиллана. 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 

Хоёрдугаар сарын 18-нд 08:30-22:00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд 19-нд амарна. Шинийн 2-н буюу 20-нд 10:00-18:00 цаг хүртэл ажиллаж, 21-нээс өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр болон хайпермаркет хоёрдугаар сарын 18-нд 09:00-22:00 цагт ажиллана. 19, 20, 21-нд амраад, 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв

18-нд 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж, 19-нөөс эхлэн 26-ныг дуустал амарна 27-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 

18-нд 09:00-19:00 цаг бүтэн ажиллаж, 19-нөөс эхлэн 23-ныг дуустал амарна. Харш 24-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төв

Битүүний өдөр буюу 18 нд 09:00-19:00 цаг хүртэл ажиллаж, 19-22-ныг дуустал амраад, 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагу ажиллана.

“Хүчит  шонхор" худалдааны төв 

18-н өглөө 07:00-13:00 цаг хүртэл ажиллаж, 19-25-ныг дуустал амраад, 26-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд" техникийн зах 

18-нд 09:00-15:00 цаг хүртэл ажиллаж, 19- 23-ныг дуустал амарч, 24-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн бараан дэлгүүрүүд 

18-нд 10:00-21:00 цагт ажиллаж, 19, 2 21-нд амраад, 22-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

Зураг