Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Сар шинийн баярын ууц чанах зөвшөөрөлтэй цэгүүд тун удахгүй тодорхой болно

Ж.Отгонмягмар
2015 оны 2 сарын 10
Монголын мэдээ
Зураг зураг

Сар шинийн баяр болохтой холбогдуулан иргэд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариун цэвэр, эрүүл ахуйн шаард­ла­га хан­гах­гүй нөхцөлд гэр ба­рьж  ууц, өв­чүү, мах ча­нах үйл­чил­гээ үзүүл­дэг. Тий­мээс энэ асуу­далд хэр­хэн хя­налт та­вьж бай­гаа та­лаар Нийслэлийн мэр­гэж­лийн хя­нал­тын газ­рын Хүнс­ний ча­нар аюул­гүй байд­лын хя­нал­тын Ул­сын ах­лах бай­цаагч Ц.Цэрмаагаас тодрууллаа. 

-Нийтийн эзэмшлийн гу­дамж, тал­байд ариун цэ­вэр, эрүүл ахуйн шаард­ла­га хан­гах­гүй нөх­цөлд гэр ба­­рьж, ууц, өв­чүү, мах ча­нах бай­дал гар­даг. Энэ тал дээр хэр­хэн хя­налт та­вьж ажил­лаж бай­гаа вэ?

-Нийслэлийн ИТХТ-ийн өнгөр­сөн оны нэг­дү­гээр са­рын 17-ний өд­рийн дол­ду­гаар тог­тоо­лын “Нийс­лэ­лийн ху­дал­даа, үйл­­чил­гээ­ний нийт­лэг жу­рам”-д то­дор­хой заа­гаад өг­чих­сөн бай­­гаа.

Тод­руул­бал, “Ний­тийн эзэмш­­лийн зам тал­байд зо­­риу­­лал­тын бус аж­лын бай­ранд ууц, өв­чүү за­рах, ча­нах, айраг ху­дал­даа­ла­хыг хо­риг­ло­но” гэ­сэн бай­даг.

 Энэ да­гуу мэр­гэ­жлийн хя­нал­тын бай­гуул­ла­гаас дүүр­гүү­дийн За­саг дар­га нарт ал­бан тоот явуул­сан.

 Ху­вь хү­мүүс ду­рын газ­раа гэр ба­риад, үйл­чил­гээ үзүүл­дэг то­хиол­дол их гар­даг. 

Өөрөөр хэл­бэл, тог­тоолд заас­ны да­гуу ний­тийн эзэмш­лийн гу­дамж тал­байд зо­риу­лал­тын бус аж­лын бай­ранд айраг ху­дал­даа­лах, ууц, өвчүү, мах ча­нах зэ­рэг ний­тийн хоол­ны үйлд­вэр­лэл үйл­чил­гээ явуу­ла­хыг хо­риг­ло­но гэ­сэн заал­тын да­гуу ха­рьяа ну­таг дэвс­гэр­тээ буюу бүрэн эр­хийн­хээ хү­рээнд энэ­хүү үйл ажилла­гаа явуу­лах­гүй байх талаар хамт­ран ажил­лахыг үү­рэг бол­го­сон гэ­сэн үг.

Учир нь ху­вь хү­мүүс ду­рын газ­раа гэр ба­риад, үйл­чил­гээ үзүүл­дэг то­хиол­дол их гар­даг. Үү­нээс үү­дэж ир­гэд хо­хи­рох то­хиол­долд ч их гардаг. 

-Ер нь албан ёсоор ууц, өв­чүү ча­нах үйл­чил­гээ эрх­лэх зөв­шөөр­лийг ол­го­дог юм уу. Ол­го­дог­гүй бол үүнийг хэр­хэн зо­хи­цуул­даг юм бэ?

-“Нийслэлийн худалдаа, үйл­чил­гээний нийт­лэг жу­рам”-д заас­ны да­гуу дүүр­гүү­дийн За­саг дар­га дар­гын Там­гын газ­рын дэр­гэд ор­логч даргаар нь ах­луул­сан ху­дал­даа үйл­­чил­гээ­ний зо­хи­цуу­лах зөв­лөл гэж бай­даг.

Уг зөв­лөл ууц, өв­чүү ча­нах үйл­чил­гээ эрх­лэх байрш­луу­дыг зааж өг­нө гэж заас­ны да­гуу байрш­луу­дыг зааж өг­дөг. Энэ жи­лийн ху­вьд байршлуу­д ха­раа­хан то­дор­хой бол­оо­гүй бай­на. Мар­гааш­наас гар­чих байх.

Ту­хайл­бал, Чин­гэл­тэй дүүр­гийн мэр­гэж­лийн хя­нал­тын Үйлд­­вэр­лэл үйл­чил­гээ­ний хэлт­сээс тус дүүр­гийн аль аль байр­шилд ууц, өв­чүү чанах үйл­чил­гээ явуу­лах та­лаараа то­дор­хой мэ­дээл­лүүд өг­дөг. Уг мэ­дээл­лийн да­гуу бид тухайн газруудад нь очиж тандалт судалгаа хийдэг. 

-Иргэдэд байршлуудын та­лаарх мэдээллийг хэрхэн хүр­гэдэг юм бэ?

-Байрш­лууд нь то­дор­хой бо­ло­хоор нэгд­сэн жур­маар хэв­лэл мэ­дээл­лийн хэ­рэгс­лүү­дээр мэ­дээл­лийг цац­даг. Тий­мээс ир­гэд ал­бан ёс­ны зөв­шөө­рөл­тэй, шаард­ла­га хан­га­сан га­зарт ууц, өв­чүү, ма­хаа ча­нуу­лах хэ­рэг­тэй.

Өм­нөх жи­лүү­дэд зөв­шөө­рөл­гүй ху­вь хү­нээр ча­нуу­лах гэж уу­цаа өгөөд хо­хирч бай­сан то­хиолд­лууд гарч байсан.

-Зөвшөөрөлгүй үйл ажил­ла­гаа явуулж бай­гаа ху­вь хү­мүүст ямар ха­риуц­ла­га тооц­дог вэ?

-Хариуцлага тооцох гэхээс илүү шууд үйл ажил­ла­­гааг нь зог­соож, зөв­шөө­рөл­гүй ба­рь­­сан гэ­рүү­дийг буул­га­даг. Гэх­дээ энэ­хүү ар­га хэм­жээг мэр­гэж­лийн хя­нал­тын га­зар хийх­гүй.

Учир нь хо­роо­ны За­саг дар­га нар ту­хайн хо­роо дахь үйл ажил­ла­гаа явуулж бай­гаа аж ахуйн нэгж, ху­вь хүнд хя­налт та­вих үү­рэг­тэй бай­даг. 

-Сар шинийн баяртай хол­боо­той­гоор явуулж бай­гаа хя­нал­тын аж­лын­хаа та­лаар тод­руу­лаач?

-Мэргэжлийн хяналтын бай­гуул­ла­гаас урьд­чи­лан сэргий­лэх хя­нал­тыг ний­тийн ха­мар­­сан баяр ёс­лол­той хол­боо­той­­ зо­хион бай­гуул­даг. Тиймээс бид тө­лөв­лө­гөөт шал­гал­­таа­­саа гад­на сар ши­нийн бая­рыг уг­­таж, урьд­чил­сан сэр­гий­лэх хя­­налт са­р гаруйн ху­га­цаа өн­­гөрч бай­на.

Өө­рөөр хэл­бэл, са­­рын аян зо­хион бай­гуулж есөн дүүр­гийн хэм­жээнд хя­нал­тын явуулж, до­лоо хо­ног бүр хя­нал­тын дүн мэ­дээг ир­гэ­дэд хүргэж бай­гаа. Шал­гал­таар ямар бү­тээг­дэ­хүү­нүүд зөр­чил­­тэй гар­с­ныг мэ­дээл­лэж ир­гэд­дээ сэ­рэмж­лүүлж бай­на.

Ер нь ир­гэд ху­дал­дан авах ба­раа бү­тээг­дэ­хүү­нээ зөв сон­гож ав­даг байх шаард­ла­га­тай. Ху­вь хү­ний гар дээ­рээс хэн, хаа­на үйлд­вэр­лэ­сэн нь то­дор­хой­гүй хүнс­ний бү­тээг­дэ­хүүн, ар­хи сог­туу­руу­лах ун­дааг ху­дал­дан авах­гүй байхыг ан­хаа­руул­маар байна. 

-Дүүргүүдэд зохион бай­гуу­лаг­даж бай­гаа үзэс­гэ­лэн ху­дал­даа­нуу­дад мэр­гэж­лийн хя­нал­тын газраас хяналт тавьж байгаа юу? 

-Дүүргүүдийн хэмжээнд зо­хион бай­гуу­лаг­даж бай­гаа үзэс­гэ­лэн ху­дал­даа­нуу­дад хя­­налт та­вьж бай­гаа. Одоо­гийн байд­лаар зур­гаан дүүргийн хэм­жээнд до­лоон байрш­лын үзэс­гэ­лэн ху­дал­дааг хя­наад бай­на.

Шаард­ла­га­тай то­хиол­­долд га­зар дээ­рээс нь дээж авч, шин­жил­гээнд хам­руулдаг. Тэ­гээд ч үзэс­гэ­лэн ху­дал­даанд орол­цож бай­гаа хү­мүүс дүүр­гийн­хээ Ху­дал­даа үйл­чил­гээ­ний хэл­тэс­тэй гэ­рээ хийж ажил­лаж байгаа.

 

Зураг