Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

Халаасны хулгайч нарыг баяр өнгөртөл саатуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүн амын төвлөрөл ихтэй худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа.

Амралтын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид “Нарантуул” худалдааны төвд ажиллаж тус төвийн Цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16-н хүнийг хөдөлгөөн ихэсдэг 12:00-18:00-н цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Ингээд зогсохгүй халаасны хулгайн гэмт хэрэг байнга үйлддэг дээрх найман эрэгтэй, найман эмэгтэйг баярын өдөр хүртэл саатуулах юм байна.

Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ явуулж байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.