Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Нарантуул” зах руу автобусны буухиа үйлчилгээ явж эхэллээ

Ж.Отгон
2015 оны 2 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Цагаан сарын баярын өдрүүдэд нийтийн  зорчигч тээврийн үйлчилгээ ямар байх талаар Ний­тийн тээврийн газрын мэргэжилтэн Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа. 

-Өмнөх жилүүдэд “Наран­туул” зах руу иргэдэд үйлчлэх нийтийн тээвэр явж байсан. Энэ жил уг үйлчилгээг дахин явуу­лах уу?

-Нийслэлийн Засаг даргын А/74 захирамж гарсан. Уг за­хи­рамжтай холообоотойгоор ав­то машины улсын дугаа­рыг тэгш, сондгойгоор нь хязгаар­лаж замын хөдөлгөөнд орол­цуулж байгаа.

Нийтийн тээврүүд мэдээж цагийн хуваарийн дагуу явна. 

Энэ ажлын хүрээнд ирэх сарын 1, 7, 8, 14, 15-ны өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд өмнө жилийх шиг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлнэ. 

-Иргэдэд үйлчлэх нийтийн тээврүүд хэдэн цэгээс явах вэ. Цагийн хуваарь нь гарсан уу?

-Сар шинийн баярыг угтаж “Нарантуул” олон улсын  ху­дал­дааны төвийн чиглэлд авто­бусны буухиа үйлчилгээг 12 цэгээс явуулахаар болсон.

Уг үйлчилгээний нийтийн тээврүүд тус худалдааны төвийн урд хаалгаар хашаа руу нь ороод, хойд хаалгаар нь гарна. Харин “Нарантуул” худалдааны төвийн хойно байдаг ХӨСҮТ-ийн эцсийн  буудал дээр очдог чиглэлүүд явдгаараа явна. 

-“Нарантуул” олон улсын  худалдааны төв рүү үйлчлэх 12 чиглэлийг тодруулаач?

 

 

 

-12 чиглэлийн хувьд Орбит, Нарангийн гол, Ханын мате­риал, Баянхошуу, Нисэх, Яар­маг, Дэнжийн мянга, Чингэлтэй, Бэлх, Шар хад, Улаан хуаран Тахилт /их багтаамжийн М:28, М:33, М:36, М:46 / гэсэн чиглэлээс шууд “Нарантуул” худалдааны төв рүү үйлчилгээ үзүүлэх 24 тээврийн хэрэгсэл байгаа.

Энэхүү үйлчилгээний талаар мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилгаа явагдаад эхэлнэ. Тиймээс иргэд мэдээллийг авч, ямар нэгэн хүндрэлгүйгээр үйлчлүүлэх боломжтой болно. 

-Автобуснууд хэдэн цагийн зайтай явах төлөвлөгөөтэй байгаа вэ?

Эдгээр нийтийн тээврүүд мэдээж цагийн хуваарийн дагуу явна. Тодруулбал, 10:00, 11:00, 12:00, 14:00, 16:00 цагуудад  “Нарантуул” зах руу явна. Харин тус захаас 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас хамгийн сүүлийн нийтийн тээвэр үйлчилгээнд явахаар төлөвлөөд байгаа.

Өөрөөр хэлбэл, эдгээр цагуудад хотын зах руу тухайн тухайн эцсийн буудал руугаа явна. Эдгээр чиглэлүүдийг сонгох болсон шалтгаан нь тухайн чиглэлээс “Нарантуул” зах руу ямар нэгэн тээврийн үйлчилгээ байдаггүй гэдэг үүднээс сонгож авсан. 

-Цаашид сар шинийн баяртай холбоотойгоор  өөр ямар нэгэн өөрчлөлт хийж байгаа юу?

-Засаг даргын захирамжийн дагуу зарим нэг замын хө­дөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Учир нь сар шинийн өмнө амралтын өд­рүүдэд ихээхэн хэмжээний ачаалалтай болдог замд зохи­цуулалт хийгдсэн.

Тухайл­бал, Чингэлтэй дүүр­гийн нутаг  "Дэнжийн 1000"-ын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, үерийн далангаас зүүн тийш “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд өглөөний 08.00-17.00 цаг хүртэл нэг чи­гийн хөдөлгөөнд оруулж  за­мын  хөдөлгөөнийг зохион бай­гуу­лахаар болсон.

Зураг