Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хөрсөн дээр буусныг бодитоор харлаа

БСШУСЯ
2014 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

- Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хөрсөн дээр буусныг бодитоор харсандаа УИХ-ын гишүүд баярлав -

БШУЯ-аас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаад хоёр дахь хичээлийн жилээ үдэх гэж байна. 

Бага боловсролын шинэчлэлийн төслийн багийнхны боловсруулсан шинэ хөтөлбөрийг хот хөдөөгийн нийт 40 сургууль дээр туршин хэрэгжүүлж байна. 

Уг шинэчилсэн хөтөлбөрийн агуулгыг салбарын эрдэмтэд болон багш нар хэлэлцээд үр дүнтэй гэж үзсэн учраас ирэх хичээлийн жилээс улсын хэмжээнд бүх бага сургууль энэхүү шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхээр болоод байгаа билээ. Орон нутгууд ч энэ талын бэлтгэлээ базаагаад дууссан, шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэхэд бэлэн болсноо мэдэгдээд байгаа юм. 

Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр хөрсөн дээр хэрхэн бууж байгааг, мөн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжтой юу гэддэгтэй УИХ-ын зарим гишүүд өнөөдөр танилцлаа.

Тухайлбал УИХ-ийн гишүүн Д.Сумьяабазар СХД-ийн Ирээдүй цогцолборын 2-р бага сургууль дээр,  УИХ-ийн гишүүн Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар БЗД-ийн 33 сургууль дээр зочиллоо. Гишүүд тус бүр бага ангийн хоёр  цагийн,  нийт 90 минутын хичээлд сууж танилцсан юм. 

Эхний цагийн хичээл нь ёс суртахууны хичээл байсан бөгөөд хүүхдэд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж,  тусч энэрэнгүй, зөв бодолтой, хамгийн гол нь өөртөө итгэлтэй, богино хугацаанд шийдвэр гаргаж чаддаг  иргэн болгож төлөвшүүлэхэд Ёс суртахууны хичээл  хамгийн чухал юм байна гэдгийг онцолж, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого хөрсөн дээр буусныг бодитоор харсандаа баяртай байна гэцгээж байлаа. 

 Хүүхдүүд нэг цагийн хичээл дээр уншиж, бичих, ойлгох, ойлгосноо оновчтой үг хэллэгээр илэрхийлэх, хийсэн, сурсан зүйлдээ, өөрөө өөртөө үнэлгээ хийх зэрэг чадваруудыг  шинэчилсэн хөтөлбөрөөр олгож байгаа юм.