Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Содномдорж Монгол түмнээсээ уучлалт гуйлаа

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны зургаагийн даваанд Завхан аймгийн харъяат Улсын гарьд Б Гончигдамба, Хөвсгөл аймгийн харъяат Улсын харцага Ц.Содномдорж нар учраа таарсан.

Харин барилдааны үеэр Ц.Содномдорж унахдаа Б.Гончигдамбын гарыг дарж мушгисан нь олны дургүйцлийг хүргэсэн юм.

Гэвч тэрбээр Монгол түмнээсээ уучлалт гуйлаа.

"Миний Монголын ард түмэн та бүхнээс уучлалт гуйж байна би ямар нэгэн буруу санаа агуулаагүй унаснаа мэдрээгүй цуг уначих шиг санагдаад гарнаас нь татаал унасан та бүхэн уучлаарай. Миний бие алдаагаа ухамсарлаж, дүгнэлт хийж байгаа.
УХААЛАГ, ШҮҮМЖЛЭЛ ХАЙРЛАСАН БӨХДӨӨ ХАЙРТАЙ НИЙТ МОНГОЛ ТҮМЭНДЭЭ БАЯРЛАЛАА
" хэмээн FB-дээ бичжээ.

 
Зураг
6 минут