Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Түрүү бөх Д.Рагчаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бугуйн цагаа тайлж өгсөн нь содон бэлэг байлаа

З.Санжаа, iKon.mn
2014 оны 1 сарын 30
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:56 2014/01/30

Наймын даваа:

Д.Рагчаа у.г - О.Хангай а.а

Улсын гарьд Д.Рагчаа шахааны барьцнаас О.Хангайг өвдөг шороодуулж XVII жарны Модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд найм даван түрүүллээ. 

Д.Рагчаа гарьдын хувьд өмнө нь сар шинийн барилдаанд түрүүлж байсан удаагүй бөгөөд анх удаагаа түрүүлж буй нь энэ юм. Тэрбээр 2014 он гарснаас хойш хоёр том барилдаанд дараалан түрүүлээд байна. 

Түрүү бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бугуйн цагаа тайлж бэлэг болгон өгсөн нь содон бэлэг байлаа. Өмнө нь  Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар түрүү бөхчүүдэд бугуйн цагаа бэлэглэж байсан түүхтэй ажээ.

Харин аймгийн цолтой бөх сар шинийн барилдаанд түрүүлж үзүүрлэж байсан тус бүр хоёр тохиолдол байдаг бөгөөд О.Хангай сар шинийн бөхийн барилдаанд үзүүрлэсэн гурав дахь бөх боллоо.

Аймгийн арслан О.Хангайд АН -ын гишүүн Л.Гүндалай өөрийн нэрэмжит шагналаа гардуулсан. Мөн Улаанбаатар хивс компани нэрийн шагналаа гардуулаад байсан билээ.   

Улсын гарьд Д.Рагчаа

20:23 2014/01/30

Долоогийн даваа:

Д.Рагчаа у.г - Б.Гончигдамба у.г

Ч.Санжаадам - О.Хангай а.а

Аймгийн арслан О.Хангай хараатай сайхан барилдаж Ч.Санжаадамба зааныг хавирах мэх хийхэд нь зайлж мушгих мэхээр давж өнөөдрийн барилдааны тэргүүн байр булаалдахаар шалгарч үлдлээ.  

Улсын заан Ч.Санжаадамба

 

20:10 2014/01/30

Зургаагийн даваа:

С.Мөнхбат у.а – О.Хангай а.а

Д.Рагчаа у.г – А.Бямбажав у.х

Б.Гончигдамба у.г – Ц.Содномдорж у.х

Ч.Санжаадамба у.з – Э.Оюунболд у.х

Аймгийн арсан О.Хангай Улсын аварга С.Мөнхбатыг сугадсан барьцнаас тохох мэхээр давж их шөвөгт шалгарч үлдлээ. О.Хангай өмнөх даваанд Улсын арслан Х.Мөнхбаатарыг яг энэ мэхээрээ өвдөг шороодуулсан юм. 

Улсын харцага Ц.Содномдорж Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд барьц буруу халсан шалтгаанаар хасагдаж байсан бол энэ удаа Б.Гончигдамба гарьдад өвдөг шороодсоныхоо дараа гарыг нь мушгиж үзэгчдийг эгдүүцүүлээд авлаа. 

19:26 2014/01/30

Тавын даваа:

Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Хангайг амлаж авсан боловч барилдаан эхлээд төд удалгүй аймгийн арслан Хангай тохох мэхээр тав давж шөвгийн наймд үлдлээ. 

Улсын харцага Содномдорж Улсын начин Пүрэвсайхан нарыг хэн ч амласангүй энэ даваанд тунаж барилдлаа. Хоёр бөх өмнө учраа таарах бүрт Содномдорж харцага илүүрхэж байсан. Энэ удаад Содномдорж харцага мөн л давж Пүрэвсайхан начныг унагаж сурсан гэдгээ батлалаа. 

Улсын харцага А.Бямбажав Улсын аварга Г.Эрхэмбаярыг хөнтрөх мэхээр өвдөглүүллээ.  

Улсын аварга Г.Эрхэмбаяр

19:04 2014/01/30

Дөрвийн даваа:

Улсын заан Санжаадамба аймгийн хурц арслан Батчулуун нарын барилдаан маргаантай болж дахин барилдаж Санжаадамба давлаа.

Улсын залуу начин Пүрэвсайхан Улсын заан Соронзонболдыг элэг бүсний барьцнаас шахаж татан, бяралхаж даван даваагаа ахиулж байна. 

Улсын баяр наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй байсан Улсын арслан Азжаргал энэ даваанд аймгийн арслан Хангайтай учраа таарч барьц сонгож барилдаад дийлсэнгүй өвдөг шороодлоо.

18:10 2014/01/30

Гурвын даваа:

Улсын арслан Д.Ганхуяг гурвын даваанд эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул түүний ам бөх Улсын начин Сангисүрэн барилдалгүйгээр даваагаа ахиулж байна.

Улсын арслан - Д.Ганхуяг

 

 

 

 

 

 

 

 

Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын начин Ганхүүд сонгосон барьцнаас өвдөг шороодож өнөөдрийн барилдааныг өндөрлүүлж байна. 

Хоёр бөхийн барилдаан удааширч улмаар Ганхүү начны талаар барьц сонгож барилдсан юм.

Улсын арслан П.Бүрэнтөгс

17:00 2014/01/30

Хоёрын даваа:

Өнөөдрийн барилдаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр зодоглож байгаа бөгөөд тэрбээр хоёр даваад байна. 

Уран барилдаант, Улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв энэ жил 41 настай ч залуу бөхчүүдтэй тэнцүүхэн барилдаж хоёрын даваанд өвдөг шороодлоо.

15:23 2014/01/30

Модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө эхлэн үргэлжилж байна.

Бөхийн барилдааны нэгийн даваанд Улсын гарьд Бат-Эрдэнэ, Улсын заан Батмөнх, Улсын харцага Мөнгөнцоож нарын бөхчүүд учраа бөхдөө өвдөг шороодоод байна.

Бөх сонирхогч, дэмжигчид Улсын заан Батмөнхийг өндөр даваанд хүрч барилдана гэж таамаглаж байсан билээ. Гэсэн хэдий ч залуу заан маань нэгийн даваанд Аймгийн начин цолтой бөхөд өвдөг шороодлоо.

Энэ жилийн сар шиний бөхийн барилдаан нэгийн даваанаасаа эхлээд үзэгчдийг суудал дээрээс нь өндөлзүүлсэн сайхан барилдаануудаар үргэлжилж байна.

Б.Батмөнх - Улсын заан

 

17:00 2014/01/30

Хоёрын даваа:

Өнөөдрийн барилдаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, Улсын харцага Н.Түвшинбаяр зодоглож байгаа бөгөөд тэрбээр хоёр даваад байна. 

Уран барилдаант, Улсын өсөх идэр начин М.Жамъянпүрэв энэ жил 41 настай ч залуу бөхчүүдтэй тэнцүүхэн барилдаж хоёрын даваанд өвдөг шороодлоо.

18:10 2014/01/30

Гурвын даваа:

Улсын арслан Д.Ганхуяг гурвын даваанд эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул түүний ам бөх Улсын начин Сангисүрэн барилдалгүйгээр даваагаа ахиулж байна.

Улсын арслан - Д.Ганхуяг

 

 

 

 

 

 

 

 

Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын начин Ганхүүд сонгосон барьцнаас өвдөг шороодож өнөөдрийн барилдааныг өндөрлүүлж байна. 

Хоёр бөхийн барилдаан удааширч улмаар Ганхүү начны талаар барьц сонгож барилдсан юм.

Улсын арслан П.Бүрэнтөгс

19:04 2014/01/30

Дөрвийн даваа:

Улсын заан Санжаадамба аймгийн хурц арслан Батчулуун нарын барилдаан маргаантай болж дахин барилдаж Санжаадамба давлаа.

Улсын залуу начин Пүрэвсайхан Улсын заан Соронзонболдыг элэг бүсний барьцнаас шахаж татан, бяралхаж даван даваагаа ахиулж байна. 

Улсын баяр наадмаас хойш нэг ч барилдаанд зодоглоогүй байсан Улсын арслан Азжаргал энэ даваанд аймгийн арслан Хангайтай учраа таарч барьц сонгож барилдаад дийлсэнгүй өвдөг шороодлоо.

19:26 2014/01/30

Тавын даваа:

Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Хангайг амлаж авсан боловч барилдаан эхлээд төд удалгүй аймгийн арслан Хангай тохох мэхээр тав давж шөвгийн наймд үлдлээ. 

Улсын харцага Содномдорж Улсын начин Пүрэвсайхан нарыг хэн ч амласангүй энэ даваанд тунаж барилдлаа. Хоёр бөх өмнө учраа таарах бүрт Содномдорж харцага илүүрхэж байсан. Энэ удаад Содномдорж харцага мөн л давж Пүрэвсайхан начныг унагаж сурсан гэдгээ батлалаа. 

Улсын харцага А.Бямбажав Улсын аварга Г.Эрхэмбаярыг хөнтрөх мэхээр өвдөглүүллээ.  

Улсын аварга Г.Эрхэмбаяр

20:10 2014/01/30

Зургаагийн даваа:

С.Мөнхбат у.а – О.Хангай а.а

Д.Рагчаа у.г – А.Бямбажав у.х

Б.Гончигдамба у.г – Ц.Содномдорж у.х

Ч.Санжаадамба у.з – Э.Оюунболд у.х

Аймгийн арсан О.Хангай Улсын аварга С.Мөнхбатыг сугадсан барьцнаас тохох мэхээр давж их шөвөгт шалгарч үлдлээ. О.Хангай өмнөх даваанд Улсын арслан Х.Мөнхбаатарыг яг энэ мэхээрээ өвдөг шороодуулсан юм. 

Улсын харцага Ц.Содномдорж Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд барьц буруу халсан шалтгаанаар хасагдаж байсан бол энэ удаа Б.Гончигдамба гарьдад өвдөг шороодсоныхоо дараа гарыг нь мушгиж үзэгчдийг эгдүүцүүлээд авлаа. 

20:23 2014/01/30

Долоогийн даваа:

Д.Рагчаа у.г - Б.Гончигдамба у.г

Ч.Санжаадам - О.Хангай а.а

Аймгийн арслан О.Хангай хараатай сайхан барилдаж Ч.Санжаадамба зааныг хавирах мэх хийхэд нь зайлж мушгих мэхээр давж өнөөдрийн барилдааны тэргүүн байр булаалдахаар шалгарч үлдлээ.  

Улсын заан Ч.Санжаадамба

 

20:56 2014/01/30

Наймын даваа:

Д.Рагчаа у.г - О.Хангай а.а

Улсын гарьд Д.Рагчаа шахааны барьцнаас О.Хангайг өвдөг шороодуулж XVII жарны Модон морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд найм даван түрүүллээ. 

Д.Рагчаа гарьдын хувьд өмнө нь сар шинийн барилдаанд түрүүлж байсан удаагүй бөгөөд анх удаагаа түрүүлж буй нь энэ юм. Тэрбээр 2014 он гарснаас хойш хоёр том барилдаанд дараалан түрүүлээд байна. 

Түрүү бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бугуйн цагаа тайлж бэлэг болгон өгсөн нь содон бэлэг байлаа. Өмнө нь  Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар түрүү бөхчүүдэд бугуйн цагаа бэлэглэж байсан түүхтэй ажээ.

Харин аймгийн цолтой бөх сар шинийн барилдаанд түрүүлж үзүүрлэж байсан тус бүр хоёр тохиолдол байдаг бөгөөд О.Хангай сар шинийн бөхийн барилдаанд үзүүрлэсэн гурав дахь бөх боллоо.

Аймгийн арслан О.Хангайд АН -ын гишүүн Л.Гүндалай өөрийн нэрэмжит шагналаа гардуулсан. Мөн Улаанбаатар хивс компани нэрийн шагналаа гардуулаад байсан билээ.   

Улсын гарьд Д.Рагчаа
Зураг
1 | 20 минут