Уншиж байна ...

Монгол дахь хамгийн анхны, хамгийн ухаалаг ErdemAI хиймэл оюун ухаан нээлтээ хийлээ

ikon.mn
2024 оны 4 сарын 15
IKON.MN
зураг
 

Оюун ухааны шинэ эрин эхэллээ

2022 оны 12 сард ChatGPT гарч ирснээс хойш дэлхий даяар хиймэл оюун ухаант системүүдийн хэрэглээний чанар тасралтгүй сайжирсаар байгаа билээ. AI систем, программ, хэрэгслүүд бидний ажилд туслах, хөнгөвчлөх, хурдасгах шинэ эрин үе ирээд байна. АНУ төдийгүй олон улс даяар хиймэл оюун ухаант системүүдийг ашиглан өмнө нь 10 хүнтэй баг хийдэг байсан ажлыг одоо ердөө 2 хүнтэй баг хийж гүйцэтгэж байгаа билээ. Ингэснээр компаниудад илүү их ашиг, ажилтнууд илүү их цалинтай ажиллах боломжийг олгосоор байна.

Гэвч эдгээр хэрэгслүүд нь түгээмэл биш хэлнүүдэд хэрэглээний хязгаарлалттай байсаар ирсэн. Тухайлбал зөвхөн Англи хэл болон цөөн тооны түгээмэл хэл дээр өргөн ашиглагдаж байсан юм. Өнөөдрөөс эхлэн энэ бэрхшээл үгүй болжээ. Монгол дахь Америкийн Их сургуулийн дор харьяалагддаг Дата Шинжлэх ухааны профессор, оюутнуудын баг ErdemAI-г бүтээн Монголчуудыг шинэ оюун ухааны эринд нэгдэхийг уриалж байна.

ErdemAI нь таны дахин дахин давтагддаг, уйтгартай, цаг их ордог, төвөгтэй даалгавруудад зарцуулдаг хугацааг багасгаж, оронд нь илүү бүтээмж өндөр, үнэ цэнтэй ажлуудад төвлөрөх цаг хугацаа, эрч хүчийг нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор бүтээгдсэн байна.

ErdemAI нь Монгол болон Англи, Герман, Орос, Хятад зэрэг олон хэлээр ажилладаг, байгууллагууд болон хувь хүний өдөр тутамд тулгардаг давтамжит ажил үүргийг хөнгөвчилж, текст эхийг хураангуйлах, төвөгтэй сэдвүүдийн тухай дэлгэрэнгүй тайлбар өгөх, кодчилол үүсгэх, Excel томьёо бичих, статистик тооцоолол хийх, Судалгаа, тайлан, өгүүллийн эх сурвалжуудыг хайж олоход туслах, бүр шүлэг бичих гэх мэт олон төрлийн ур чадвартай аж.

Эх сурвалж:

chat.erdem.ai
www.erdem.ai
www.facebook.com/ErdemAI
partner@erdem.ai

 

Зураг
3 | 52 минут