Уншиж байна ...

Х.Болорчулуун: Тойргоос сонгогдсон гишүүд намын жагсаалтынхаас илүү хугацаагаар үг хэлэх ёстой

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:08 2024/04/11

УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг УИХ-аар дэмжлээ.

Тус асуудалтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлсэн УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: УИХ-ын дэгийн тухай хуулийн "132.16.Хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй явуулна. Хэрэв нэр дэвшигчээс үндэслэл бүхий хүсэлт гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд сонсголыг хаалттай явуулж болно" гэж заасан. 

Ах дүү, хамаатан садан, авлигын хэрэгт шийтгэгдсэн хүн орж ирээд миний асуудлыг хаалттай хэлэлцээд өгөөч гэж болох юм байна.УИХ-аар нээлттэй сонсгол хийхийн ач холбогдол нь юу вэ?

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Зарчмын хувьд бүх сонсгол нээлттэй явж болно. Нэр дэвшигчээс янз бүрийн санал гаргах тохиолдол байна. Жишээлбэл хувь хүний нууц, өвчин эмгэг гэх мэт.

Гадаад оронд элчин сайд, бусад хүнийг томилох асуудалтай холбогдуулан төрийн хар хайрцгийн бодлогыг хуралдаанд оролцогчдын олонх нь зөвшөөрвөл хаалттай хэлэлцэнэ.

300, 400 гишүүнтэй парламентын туршлагаас харахад бодлогын цөм болсон бүлгүүд дээрээ асуудлаа тоймлоод явах нь үр дүнтэй байдаг. Байнгын хорооны хуралдаанд бүх гишүүн үг хэлэх боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Хэлэлцэх асуудлын тов тогтоох, хуулийн төсөл өргөн мэдүүлэхтэй холбогдуулан дэгийн тухай хуульд ямар заалт оруулсан бэ. Эрх баригч намаас өргөн барьсан хуулийн төсөл маргааш нь хэлэлцэгдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Амьдрал баян болохоор бүгдийн хуульчлах төвөгтэй. Үзэл баримтлалын хувьд ижил төстэй байвал нэгтгээд хэлэлцэх боломжтой.

Яг өнөөдрийн байдлаар тов тогтоох асуудал нь Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Тиймээс дэгийн тухай хуульд оруулаагүй. 

УИХ-ын дарга хурлаа зохион байгуулалтай явуулах үүднээс асуудлыг шийдэх орон зайтай байх ёстой. 

"З.Энхболдын үед агуулгаараа бусад хуультай зөрчилдсөн гээд шууд буцаачихдаг байсныг сэргээж болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын дарга Г.Занданшатар: Өргөн мэдүүлснээс хойш хэлэлцээгүй өчнөөн хууль байдаг. Энэ бол УИХ-ын зохион байгуулалтын асуудал.

З.Энхболдын үед агуулгаараа бусад хуультай зөрчилдсөн гээд шууд буцаачихдаг байсныг сэргээж болно. Бид гишүүний хууль санаачлах бүрэн эрхэд халдаад яах вэ дээ гэж үзсэн.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Нийт 126 гишүүн үүрэг хариуцлагын хувьд өөр өөр байна. 126 гишүүн хуучин 76 шигээ үг хэлж чадахаа болино. Тойргоос сонгогдсон гишүүд намын жагсаалтаар сонгогдсон гишүүдээс илүү хугацаагаар үг хэлэх ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Үндсэн хуулиар УИХ-ын гишүүд ард түмний элч байдаг. Тойрог, жагсаалтаар сонгогдсон хэн ч бай ижил эрхтэй. 

12:19 2024/04/11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/962570502209605