Уншиж байна ...

Казахстан улсад 10 мэргэжлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Казахстан Улсад бакалавр, магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ.

Энэ талаар БШУЯ-наас "Бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 8-29-ний өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдаж байна.

http://www.meds.gov.mn/post/154632 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 7012-0939 дугаараас лавлана.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу" хэмээн мэдээллээ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

СУРАЛЦАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:

  1. Барилга, хот байгуулалт
  2. Зам тээвэр
  3. Уул уурхай, олборлолт
  4. Эрчим хүч
  5. Цахим хөгжил, мэдээлэл технологи
  6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
  7. Боловсрол судлал
  8. Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
  9. Боловсролын сэтгэл судлал
  10. Олон улсын харилцаа.