Уншиж байна ...
Зураг
Зураг

ЭМГЭНЭЛ: Эгэл даруу, нөхөрсөг, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд үлдэж, байгуулсан гавьяа нь мөнхөд дурсагдах болно

ikon.mn
2024 оны 4 сарын 9
ikon.mn

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо “Миний” сүлжээ дэлгүүр, агуулахын байранд дөрөвдүгээр сарын 8-нд гарсан галыг унтраах үеэр Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч амь эрстсэн харамсалтай явдал болсон.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрстсэн алба хаагчийн гэр бүл, төрөл төрөгсдөд онцгой байдлын байгууллагаас эмгэнэл илэрхийлжээ.

Эмгэнэлд "Ахлах ахлагч Д.Жанчив нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, авран хамгаалах ариун буянтай үйлсэд эзэмшсэн мэргэжил, авьяас чадвар, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан хамт олноо хошуучлан ажилладаг манай тэргүүний алба хаагчдын нэг байлаа.

Төр түмэн, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах ариун үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсээр ирсэн эрхэм журмын нөхөр ахлах ахлагч Д.Жанчивын эгэл даруу, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд үлдэж, байгуулсан гавьяа нь мөнхөд дурсагдах болно" гэжээ.

зураг