Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Mildcosmetics: “Beauty Expo-2024” үзэсгэлэнд Япон гоо сайхныг таниулах мэргэжилтнүүд оролцоно

ikon.mn
2024 оны 2 сарын 26
Сурталчилгаа

“Гоо сайхныг хүн бүрд түгээе” уриан дор зохион байгуулагдаж байгаа Beauty Expo 2024 гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн энэ жил гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.

зураг
 

Энэхүү үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Япон улсын зах зээлд тэргүүлэгч гоо сайхан, арьс арчилгааны 40 гаруй брэндүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлэн, үндэсний тэргүүлэгч гоо сайхны сүлжээ дэлгүүр болгон өргөжүүлж буй Амуулай ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ариунзултай ярилцлаа.

- Танай компанийн хувьд Beauty Expo үзэсгэлэнд 3 дахь удаагаа ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох гэж байна. Арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

- Энэхүү арга хэмжээ нь шинэ шинэлэг бүтээгдэхүүнийг туршиж үзэх мөн гоо сайхны чиг хандлагаас хоцрохгүй явах хүсэлтэй хүн бүрд нээлттэй ба олон жилийн судалгаа шинжилгээгээр үр дүн нь батлагдсан бүтээгдэхүүнүүдтэй танилцах, Япон мэргэжилтнүүдээс шинжлэх ухааны үндэслэлтэй арьс арчилгааны сургалт, зөвлөгөө авах зэрэг олон боломжийг нээсэн арга хэмжээ байх болно.

- Танай байгууллагын хувьд эх орондоо дэлхийн брэндийг нэвтрүүлж, чанар стандартыг тогтоож чадсан байгууллагуудын нэг гэдгийг хүн бүр мэддэг болсон байна. Тэгвэл энэ жилийн тухайд ямар шинэлэг бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ бэлэг барихаар төлөвлөж байна?

- Бидний харилцдаг ихэнх япон компаниуд өөрсдийн судалгааны газартай, үйлдвэртэй байдаг тул шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ өөрсдийн судалгаа, шинжилгээний үр дүнд бүтээсэн шинэ орц найрлагатай бүтээгдэхүүнийг зах зээлд санал болгодог.  Энэхүү шинжлэх ухааны олон жилийн нарийн судалгааг бидэнд таниулах зорилгоор Японы алдартай брэндүүдийн төлөөлөгч нар үзэсгэлэнд оролцох болно.

- Энэхүү үзэсгэлэнгийн үеэр ямар брэнд бүтээгдэхүүн онцолж байгаа  вэ?

- Японы гоо сайхны бүтээгдэхүүн нь орчин үеийн хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд тулгуурлан маш олон жилийн турш судлагдсаны дүнд аюулгүй, үр дүнтэй бүтээгдэхүүнийг бүтээж чаддагаараа онцлогтой.

зураг
 

“Lululun” брэнд бол 2009 онд үүсгэн байгуулагдсан өдгөө 15-н жилийн түүхт компани. “Mild Cosmetics” нь 2024 онд албан ёсны эрхтэйгээр “Lululun“ брэндийг Монголын зах зээлдээ нийлүүлж, хэрэглэгчдийнхээ гарт хүргэж эхэлсэн. Энэхүү экспод “Lululun” брэндийг төлөөлж уг брэндийн Гадаад харилцааны албаны дарга Канако сэкигүчи оролцох болно.

 “LuLuLun” брэнд нь гоо сайхны салбарын хэвшмэл ойлголтыг  халж өндөр чанартай, гоо сайхны бүтээгдэхүүнийг бүх бүсгүйчүүд хэрэглэх боломжтой үнээр зах зээлдээ санал болгох гэсэн зарчмыг баримтлан өнөөг хүртэл Япон улсдаа маск үйлдвэрлэлээрээ зах зээлдээ тэргүүлж буй брэнд юм. “Lululun” брэндийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчид маань “Mild cosmetics” сүлжээ дэлгүүрийн бүх салбар болон “Beauty expo-2024” үзэсгэлэнгийн үеэр танилцах, худалдан авах боломжтой.

- Энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр танайхаас ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ, зөвлөгөөг авч болох вэ?

Үзэсгэлэнгийн гурван өдрийн турш залуучуудад зориулсан хэлэлцүүлэг, ярилцлага, нүүр будалтын зөвлөгөө, сургалт, стилистээр хувын өнгөө тодорхойлуулах, амны хөндийн үзлэг оношилгоо арьсаа хэрхэн арчлах талаар болон эрүүл зөв хооллолтын зөвлөгөө зөвлөмжүүд гээд гоо сайхан, эрүүл мэндийн цогц арга хэмжээнүүд зохион байгуулагдах болно.

Хаврын урин дулаан цаг ирсэн энэ үед та гоо сайхан, эрүүл мэндийн зөвлөгөөг авахыг хүсвэл "Beauty ехро-2024”-г зориорой. Таны төсөөллөөс давсан олон олон сюрприз хүлээж байх болно. 3 дугаар сарын 1, 2, 3-нд Мишээл-Экспо дээр уулзацгаая.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.