Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Гэрэлжаргал: Бид 2020 оноос хойш нэг ч удаа үнээ өсгөөгүй

ikon.mn
2024 оны 2 сарын 16
Сурталчилгаа

Beauty Expo 2024 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж буй Фламм Продуктс ХХК-ийн захирал Э.Гэрэлжаргалтай ярилцлаа.

зураг
 

- Танай компанийн хувьд Beauty Expo үзэсгэлэнд жил бүр оролцсон. Харин өнөө жил мөнгөн ивээн тэтгэгч байгууллагаар оролцох гэж байгаа гэж сонссон. Та арга хэмжээний ач холбогдлын талаар ярихгүй юу?

- Beauty expo үзэсгэлэн нь гоо сайхны салбарынхны хувьд улсын түвшинд зохиогдож буй хамгийн том үзэсгэлэн учраас хүн бүрд хүрдэг их ач холбогдолтой арга хэмжээ болдог. Хүмүүс тэр тусмаа манай эмэгтэйчүүд хүрэлцэн ирснээр хямдралтай бэлэгтэй худалдаа хийх, олон мэргэжлийн хүмүүсийн илтгэл, хэлэлцүүлгийг сонсох, арьс, үсээ оношлуулах, мэргэжлийн гоо сайханч, арьсны эмч зэргээс зөвлөгөө авах гээд маш олон  үйлчилгээг нэг дороос авах  боломжтой. Албан ёсны эрхтэй гоо сайхны бүтээгдэхүүний брэнд дэлгүүрүүд оролцохоос гадна олонд танигдсан эмнэлэг, гоо сайхны салонууд нэг дор 3 өдрийн турш цугларч бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг учраас  маш авууштай, сонирхолтой арга хэмжээ юм. Тиймээс ч гоо сайхны салбарт 8 дахь жилдээ ажиллаж буйн хувьд энэ сайхан арга хэмжээг ивээн тэтгэхийг хүсэж мөнгөн ивээн тэтгэгчээр анх удаа оролцож байна.

Манай Монгол эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд маань ч гэсэн гоо сайхандаа анхаардаг болоод байна. Тиймээс энэхүү үзэсгэлэнгээс хэрэглэхийг хүсэж буй бүх гоо сайхны хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дор авах боломжийг бүү алдаарай.

- Танай бүтээгдэхүүн олон нийтэд танигдсан төдийгүй салбартаа томоохон байр суурийг хэдийн эзэлсэн. Та байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

- Манайх Biobalance брэндээ 2020 оноос эхлэн Монгол улсад оруулж ирэн хэрэглэгч нартаа таниулж байгаа бөгөөд 40 жилийн түүхтэй Турк улсын ALPAYA компанийн европын зах зээл рүү гаргадаг өндөр чанартай брэнд л дээ. Туркүүд өөрсдөө гоо сайхны бүтээгдэхүүн тал дээр маш том үйлдвэрлэгч орон бөгөөд өөрсдөө ч гоо сайхны салбарын үзэсгэлэнг өндөр түвшинд зохион байгуулдаг. Өнгөрсөн оны намар хүртэл Истанбул хотод байрлах ALPAYA компани дээр зорьж очин уулзаж  Biobalance брэндийн үйлдвэртэй танилцахын сацуу BEAUTY ISTANBUL 2023 экспод оролцож олон брэндүүдтэй танилцсан.

Bio balance брэнд нь арьс арчилгаа болон үс арчилгааны бүтээгдэхүүнтэй бөгөөд бид илүү Монгол хүмүүсийн арьсны асуудлыг шийдэх арчилгааны бүтээгдэхүүн рүү төвлөрөн ажилладаг. Өдгөө 100 орчим нэр төрлийн үнэртүүлэгч болон өнгө оруулагч бодис ашиглаагүй арьсны эмчээр баталгаажсан бүтээгдэхүүнтэй. Арьсны асуудлыг шийдэх бүхий л орц найрлагуудыг агуулсан гэдгээрээ онцлог, давуу талтай. Мөн бид 2020 оноос хойш нэг ч бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй хэрэглэгч нартаа хүргэж байгаа бөгөөд боломжит үнээр чанартай бүтээгдэхүүн хэрэглүүлэхийг эрмэлзэж байна.

- Сүүлийн жилүүдэд манай улсад гоо сайхны салбар зах зээлийн хувьд өрсөлдөөн ихтэй байна. Танай байгууллагын бүтээгдэхүүний онцлог давуу тал юу вэ?

- Дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд гоо сайхны шинэ брэндүүд маш их дэлгэрч, хүчийг авч байна. Ялангуяа Солонгос брэндүүдийн хувьд бүр илүү байгаа юм. Европ бүтээгдэхүүн нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд олон төрлийн идэвхтэй орц найрлагыг нэг нэг серум, ампул хэлбэрээр гаргаж ирсэн байдаг нь арьсны асуудлыг тухайн найрлагаар шийдэх боломжийг олгодог. Мөн бүтцийн хувьд хэт өтгөн биш, харьцангуй хурдан шингэлттэй учраас бидний хэлж сурснаас усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой хүмүүст тун тохиромжтой байх болно. Нас насанд тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй бөгөөд бид өөр хооронд нь хослуулан хэрэглэж эрүүл гэрэлтсэн арьсыг бий болгож чадна. Мөн манай брэнд үргэлж хөгжүүлэлт хийж жил бүр л шинэ шинэ бүтээгдэхүүнийг гарган танилцуулж байдаг.

- Энэ жилийн хувьд үзэсгэлэнгийн үеэр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нартаа танилцуулах вэ?

- Бид Biobalance брэндийн 2020 оноос хойш хамгийн өндөр борлуулалттай, шалгарсан топ гэсэн 20 төрлийн бүтээгдэхүүнээрээ арга хэмжээндээ оролцох болно. Хэрэглэгч нарт танил болсон, хэрэглээд сурсан нүхжилтийн серум, чийгшүүлэх серум ампул, тос, цэвэрлэгч балм гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Мөн 3 өдрийн турш 20% хямдралтай худалдааг хийх болно. Тиймээс та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.