Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Уранжаргал: Beauty Expo-д зөвхөн албан ёсны эрхтэй байгууллагууд оролцдог бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнийг танилцуулдаг

ikon.mn
2024 оны 2 сарын 8
IKON.MN
зураг
 

Beauty expo 2024 олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр ажиллаж буй Грийн Гэйт Интернэйшнл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Т.Уранжаргалтай ярилцлаа.


- Танай компанийн хувьд өнгөрсөн жилүүдэд үзэсгэлэнд тогтмол оролцсон.  Харин өнөө жил алтан ивээн тэтгэгч байгууллагаар оролцох гэж байгаа гэж сонссон. Та арга хэмжээний ач холбогдлын талаар ярихгүй юу?

- Грийн Гэйт Интернэйшнл ХХК компани нь Монгол улсын гоо сайхны зах зээлд аль хэдийн томоохон байр суурийг эзлэх болсон. Энэ ч утгаараа бид нийгмийн хариуцлагатай бизнес эрхэлж, хэрэглэгчдэдээ гоо сайхны бүтээгдэхүүний талаарх зөв мэдлэг мэдээллийг тогтмол олгох ёстой гэж үздэг. Гоо сайхны бүтээгдэхүүн нь зөвхөн бүтээгдэхүүний чанар, орц найрлагаас гадна тээвэрлэлт, хадгалалтын горимыг нарийн сайн хангаж байж хэрэглэгчдийн хүссэн үр дүнг үзүүлэх боломжтой. Сүүлийн жилүүдэд хувь хүмүүс гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлт хадгалалтын горим зөрчсөн бүтээгдэхүүнийг сошиал орчинд борлуулах явдал түгээмэл болсныг бид бүгд мэднэ. Ингэснээр хэрэглэгчид эрүүл мэнд болон эдийн засгаар хохирох асуудал олширсон.

зураг
 

Beauty Expo-д зөвхөн албан ёсны эрхтэй байгууллагууд оролцдог бөгөөд хэрэглэгчдэд аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнийг танилцуулдаг Монголын хамгийн том гоо сайхны экспо гэдгээрээ онцлог. Тус экспод хэрэглэгч нар ирснээр нэг дор мэргэжлийн оношилгоо зөвлөгөөг авахаас гадна олон төрлийн хямдрал урамшууллыг авах боломжтой байдаг. Манай байгууллагын хувьд 2018 оноос хойш уг экспод тасралтгүй оролцсон ба 2024 онд алтан ивээн тэтгэгч болж зохион байгуулагч нартай хамтран экспогийн чанар, хүртээмжийг улам нэмэгдүүлэн ажиллахаар зорьж байна.

- GGI олон нийтэд танигдсан төдийгүй салбартаа томоохон байр суурийг хэдийн эзэлсэн. Та байгууллагынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээний  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

- Манай компанийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй эрүүл амьдралын үнэ цэнийг чанараар бүтээх зорилготой үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Тиймдээ ч импортоор оруулж ирэх брэнд бүтээгдэхүүн бүрдээ тодорхой шалгуур тавьж хэрэглэгчдэд хэрэгтэй юу, амьдралын чанарыг нь сайжруулж чадах уу, бүтээгдэхүүн нь өөрөө эрүүл орц найрлагатай юу гэх мэтээр маш олон дамжлагатай судалж байж импортолдог учраас бүтээгдэхүүнүүддээ нүүр бардам байдаг.

Бидний хувьд хэрэглэгчдийн сайн мэдэх Babybio, Isispharma, Bourjois, President, Munchkin зэрэг эрүүл хүнс, эмчилгээний гоо сайхан, нүүр будалт, өргөн хэрэглээ болон хүүхдийн хэрэгсэл гэх 20 гаруй брэндийг 11 улсаас албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол улсад төлөөлөн ажилладаг.  

- Сүүлийн жилүүдэд манай улсад гоо сайхны зах зээл өрсөлдөөн ихтэй байгаа. Танай байгууллагын бүтээгдэхүүнүүдийн онцлог, давуу тал юу вэ?

- Бид Монгол улсад Derma Cosmetic буюу эмчилгээний гоо сайхны категорийг анхнаас нь хөгжүүлж ажиллаж байна. Эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг арьсны эмч нар болон эрдэм шинжилгээний багийнхан хамтран зохион бүтээж клиник судалгаагаар үр дүнг баталгаажуулдаг гэдгээрээ энгийн гоо сайхны бүтээгдэхүүнээс давуу талтай. Хүний арьс тухайн хүний амьдралын чанартай шууд холбоотой байдаг ба бидний бүтээгдэхүүнийг хэрэглэн арьсны асуудлаа шийдэж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж байгаа хэрэглэгчдийнхээ үр дүн сэтгэгдлээс урам авч, улам хичээн ажилладаг.

2023 онд манай байгууллага гоо сайхны зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилласан нь манай бүтээгдэхүүний чанар үр дүн сайн байж давтан худалдан авагчдын тоо нэмэгдэж байгааг илтгэж байна гэж харж байна.

- Энэ жилийн хувьд үзэсгэлэнгийн үеэр ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нартаа танилцуулах вэ?

- Энэ жилийн хувьд манай Isispharma брэндийн Secalia ATO шинэ бүтээгдэхүүн танилцуулах мөн бусад брэндүүд маань оношилгоо зөвлөгөө өгч ажиллах гэж байна.

- Үзэсгэлэнд Алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа Грийн Гэйт Интернэйшнл ХХК зорин ирсэн хэрэглэгч нартаа ямар бэлэг барих вэ?

Манайх өөрийн нэрийн дэлгүүрүүд дээрээ мэргэжлийн эмчийн зөвлөгөө үйлчилгээг тодорхой давтамжтай өгдөг гэдгийг хэрэглэгч нар маань мэдэх байх.  Экспогийн үеэр манай бүх эмч нар хэрэглэгчдийн арьс болон үс хуйхны оношилгоо хийж, мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна хямдралтай, бэлэгтэй худалдааг явуулах болно.

Манай бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтэй хүн бүрд мэргэжлийн баг хамт олон маань найрсгаар үйлчлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

- Урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.