Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

100% веган гоо сайхны брэнд Монголд албан ёсны нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 8 сарын 16
Сурталчилгаа

Химийн найрлагатай гоо сайхны хэрэглээнээс татгалзаж цэвэр байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсдэг хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Шинэ үеийн хэрэглэгчид илүү байгальд, эх дэлхийдээ ээлтэй, амьтанд хайртай, ногоон үзэл санаатай болж байгаа бөгөөд өөрийн хэрэглэж байгаа хоол хүнснээс эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн, эд хэрэглэл бүрдээ энэ үзэл санааг шингээсэн брэндүүдийг сонгохыг эрмэлздэг болжээ.

Тэдний энэ хүсэл сонирхлыг мэдэрч дэлхийн хамгийн онгон байгаль, органик тариалалтаа авч үлдсэн газар нутгийн антиоксидант чанар өндөртэй ургамал ногооноос түүхий эдээ гарган авч инновац технологи шингээн Cocoon брэндийг бүтээжээ.

Зүүн Өмнөд Ази болон Америк, БНСУ-ын зах зээлд ч танигдаж яваа олон жилийн түүхтэй тус брэнд 2023 оны 8-р сарын 15-16-ны өдрүүдэд Монгол улсад албан ёсны нээлтээ хийж байна.

зураг
 
зураг
 

“Манай брэнд 100% веган, амьтан дээр туршилт хийдэггүй буюу харгислалгүй сертификаттай, хамгийн гол нь  арьсанд маш зөөлөн хэр нь өндөр үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг. Байгаль дэлхийгээ хайрлах үзэл, эрүүл арьстай үзэсгэлэнтэй байх брэндийн амлалт зэрэг нь Монголчууд бидний үзэл санаа, шинэ үеийн залуусын маань хүсэл эрмэлзэлтэй нийцэж байгаа учраас бид энэ брэндийн Монголд албан ёсоор оруулж ирж байна” хэмээн тус брэндийн албан ёсны борлуулагч “Хүслэн Косметикс” компанийн Захирал Б.Аззаяа нээлтийн үгэндээ онцолсон юм.

зураг
 
зураг
 
зураг
 

Cocoon брэндийн онцлог бол хүний арьсанд шим тэжээл өгч хамгаалах, хамгийн сайн орц найрлага юм. Cocoon буюу хүр хорхойн үүрээр брэндийн нэрийг нэрлэсэн нь ч учиртай аж. Хүр хорхойн үүр нь  авгалдайг  эрвээхэй болон хувирахад хамгийн аюулгүй, тэжээллэг орчныг бүрдүүлдэгтэй адил Cocoon-ий бүтээгдэхүүнүүд хүний арьс, үсийг түүн шиг арчлахаар бүтээгдсэн. Хүр хорхойн үүрнээс үзэсгэлэнт эрвээхэй гарч ирэн ертөнцийг нигүүлсэл, гоо үзэсгэлэнгээрээ уяраадаг шиг бид таныг өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй арьстай байж байгалийн төрөлх гоо үзэсгэлэнгээрээ хорвоог чимэхэд тань тусална хэмээн тус брэнд амладаг.

Cocoon брэндийн бүх бүтээгдэхүүний орцонд нь химийн ямар нэг хорт бодис агуулагдаагүй, аюулгүй, антиоксидант шинж чанартай , арьсыг тэжээлээр хангах, залуужуулах амин дэмүүд , эрдэс бодисоор баялаг учраас богино хугацаанд олон сая хэрэглэгчидтэй болж веган төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд дундаа тэргүүлэгч болж чаджээ.

зураг
 

Чанар, тогтвортой байдлын төлөөх амлалтаа биелүүлж  байгалийн гаралтай орц найрлагыг ашиглахаас гадна байгальд ээлтэй сав баглаа боодол, хүртээмжтэй хямд үнэ зэргийг санал болгодог нь  ийнхүү амжилт олоход нь нөлөөлсөн байна. Азийн Аmazon гэгддэг 1.4 сая гаруй дагагчтай, Shopee, Lazada гэх мэт алдартай цахим худалдааны платформууд дээр Cocoon брэндийн 700 мянга гаруй хэрэглэгчийн дундаж үнэлгээ  5- аас 5 од байжээ.

Мөн дэлхийн гоо сайхны ELLE AWARDS-аас  2011, 2022 оны шагнал хүртсэн байна.

Cocoon брэндийн мицелляр ус ба Дак Лак кофены биеийн гуужуулагч нь энэ  төрөлдөө хамгийн их борлуулалттай №1 бүтээгдэхүүнээр шалгарчээ.

Дэлхийн гоо сайхны салбарын судлаачид, шүүмжлэгчид,  сэтгүүлчид хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан нэгэн гайхалтай бүтээгдэхүүн ийнхүү Монгол хэрэглэгчдийн гарт үйлдвэрлэгчийн үнээр, тээвэрлэлт түгээлтийн аюулгүй нөхцөлд  хүрэх боломжтой болж байна. Нээлтийн өдрүүдийг тохиолдуулан тус брэндийн бүх бүтээгдэхүүн 20% хямдарч олон олон бэлэгтэй, урамшуулалтай худалдаа явагдаж байна.

Та ч бас байгальд, хүнд ээлтэй, тансаг ургамлын орц найрлагатай эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр арьсаа эрхлүүлж арчилж байхыг хүсвэл ЭНД дарж сонирхсон мэдээллээ авахаас гадна Cocoon брэндийн албан ёсны дэлгүүрүүдээр үйлчлүүлээрэй.

зураг
 
  • УИД-ийн баруун урд зам төв зам дагуу IDEALE BEAUTY  10:00-21:00
  • Төв номын сангийн ард ВЫСТАВКА худалдааны төвийн 2давхарт 11:00-19:30
  • Зоос гоёл - хүнсний 1 автобусны буудлын ард 09:00 - 20:00
  • SUNDAY plaza 2-н 2 давхарт 2009b /Хархоринд байрлах/10:00-20:00
  • 13-р хороолол CENTRAL MALL дэлгүүрийн 1 давхарт 10:00-21:00

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.