Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын арми суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа унтраалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын газар нутаг руу чиглүүлсэн суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа өнөөдөр унтраасан байна.

Энэ долоо хоногийн Баасан гарагт болох хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын өмнө олон нааштай алхмуудыг талууд хийж байгаа.

Бямба гарагт Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг тус улс цөмийн болон пуужингийн зэвсгийн туршилтыг зогсоож, цөмийн туршилтын гол талбайгаа хааж байгааг зарласан юм.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдэгдэлд “Бид дайсагналаа зогсоож энхийн уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд чанга яригчийн нэвтрүүлгүүдээ зогсоож байна” гэжээ.

Ирэх Баасан гарагийн уулзалт нь Хойд ба Өмнөд Солонгосын удирдагч нарын гурав дахь удаагийн уулзалт болж байгаа юм. Өмнөх хоёр уулзалт нь 2000 ба 2007 онуудад Пёньянд болж байв.

Энэ удаагийн уулзалтаар 1950-1953 онд үргэлжилж байсан Солонгосын дайныг албан ёсоор дуусгаж, энхийн гэрээ байгуулна гэсэн хүлээлттэй байна.

 

Эх сурвалж: AFP