Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрхэн амжилттай ажиллах вэ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 3 сарын 23
Сурталчилгаа

Дөнгөж хоёр жилийн өмнө Монголд өөрийн салбараа нээж байсан АНУ-д төвтэй RE/MAX компани одоогоор 350 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай нийт 12 салбартай болоод байгаа юм. 2017 онд энэхүү хамт олон нийт 1,243 гүйлгээгээр 78 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад маш өндөр өсөлтийг үзүүлжээ. Бид энэ удаад үл хөдлөхийн салбарт хэрхэн үр дүнтэй ажиллах талаар RE/MAX компанийн шилдэг хоёр агентыг сонгож ярилцлаа. Тэд бол RE/MAX Best оффисын Realtor, Gold агентууд болох Ж.Түвшинзаяа, Ч.Загдсүрэн нар юм. Тус 2 агент нь жил бүр АНУ-ын улсын Лас Вегас хотноо болдог үл хөдлөх хөрөнгийн салбарын Дэлхийн хамгийн том чуулган болох RE/MAX R4 үйл ажиллагаанд оролцоод ирсэн юм. Тус арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн RE/MAX Mongolia-ийн хамт олон 32 хүний бүрэлдэхиүүнтэй баг АНУ-ыг зорьсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан.


- Сайн байцгаана уу. Юуны өмнө өөрсдийгөө танилцуулаач. Хэзээнээс RE/MAX-д ажиллаж байна вэ?
Ж.Түвшинзаяа: Энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд RE/MAX брэнд нь Монголд анх 2015 оны аравдугаар сард албан ёсны нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн тэр цагаас хойш Remax-д ажиллаж байна. Миний харьяалагддаг Remax Best оффис нь Remax Mongolia-гийн хамгийн анхны брокер оффисуудын нэг. Одоо бол бид хэдийн 22 оффис 350 гаруй агенттай болсон байна.

 

- Ч.Загдсүрэн: Миний хувьд RE/MAX-д ажиллахаасаа өмнө гадаадад сурч байсан. Монголд ирээд хоёр сарын дараа RE/MAX-д орсон. Ажиллаад яг хоёр жилийн хугацаа өнгөрч байна.

 

- RE/MAX-д орсноосоо хойш ямар амжилтуудыг гаргав?
- Ч.Загдсүрэн: Түвшинзаяагийн хувьд хамгийн өндөр гүйлгээний дүнг хийсэн байдаг. Харин миний хувьд хамгийн олон тооны гүйлгээг гаргасан . RE/MAX-ийн хэмжээнд нийт гурван gold агент байдаг. Хоёр нь Бест оффисынх буюу бид хоёр юм. Мөн бид Монголын үл хөдлөх хөрөнгийн академиас Realtor цолыг авсан олон улсын эрхтэй реалторууд.  Өнгөрсөн 2 сард RE/MAX Mongolia багт хамт олноороо Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том чуулга уулзалт болох R4 арга хэмжээнд оролцоод ирсэн.

Тус арга хэмжээн дээр бид Азийн Бүсийн шилдэг улсаар шалгарсан гайхалтай амжилттай оролцоод ирлээ. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжлөөрөө Монгол улс, RE/MAX Mongolia-ийн хамт олон Ази тивийг тэргүүлж эхэлсэн гэсэн үг юм.

- Яагаад RE/MAX-г сонгож орж ажиллах болов?
Ж.Түвшинзаяа: RE/MAX-д орохоосоо өмнө би төрийн албан хаагч байсан учраас үл хөдлөх хөрөнгийн салбар, зуучлалын талаар мэдлэг мэдээлэл төдийлөн сайн байгаагүй. Зөвхөн энэ салбарт ажиллах хүсэл эрмэлзэл, сонирхол байсан.

Олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани Монголд орж ирж байгааг сонсоод хүчээ үзэхээр шийдсэн.

- Ч.Загдсүрэн: Өмнө нь би гадаадад хэд хэдэн газарт ажиллаж амьдарч байсан. Энэ хугацаандаа би үргэлж байр түрээсэлж амьдардаг байлаа. Амьдрах байраа зуучлалын байгууллагуудын тусламжтайгаар олдог байсан юм.

Ингээд Монголд ирэхэд RE/MAX байгуулагдаад удаагүй байсан. Гадаадад байхдаа RE/MAX-ыг олон удаа харж, сонирхож орж байсан учраас сонгохоор шийдсэн.

- Та хоёрын хувьд гуравхан байдаг gold агентуудын нэг гэлээ. Үүнд юу нөлөөлөв? Бусдаас арай өөр арга барилаар ажилладаг уу?
- Ж.Түвшинзаяа: Мэдээж хэрэг анх энэ салбарт ажиллаж эхлэхэд хүндрэл бэрхшээлүүдтэй тулгаралгүй яахав гэхдээ үүнийг давж гарах зөв арга барилаа эзэмших эхний шатыг RE/MAX бидэнд тавьж өгдөг.  Суурийг маань маш сайн бэлдэж өгдөг гэхүүдээ.  Ажилд орохоос эхлээд л хэрэгтэй бүх мэдээлэл, хөгжиж дэвшихэд шаардлагатай бүх сургалт, ажиллах тав тухтай орчноор хангаж өгдөг. Энэ нь амжилтын гараагаа нэг шугамаас эхлэх боломжийг хүн болгонд бий болгодог том давуу тал юм.

Ер нь илүү зүйлд санаа зовохгүй, үндсэн зорилгынхоо төлөө явбал ямар ч хүн амжилт гаргадаг.

 

- Ч.Загдсүрэн: Гадаадад суралцаад ирсний дараа харахад Монголын үйлчилгээний байгууллагууд тийм ч сайн хөгжөөгүй санагдаж байсан. Тиймээс олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүний хувьд олон улсын үйлчилгээний стандартыг үйлчлүүлэгчиддээ мэдрүүлэхийг зорьдог. Мөн үйлчлүүлэгчидтэйгээ аль болох эелдэг, найрсгаар харилцахыг хичээдэг. Нэг эхэлсэн зүйлээ заавал дуусгадаг зантай. Энэ бүгд маань нөлөөлсөн байх гэж бодож байна.

 

- Агент болоод эхний хэдэн сард харилцагч, үйлчлүүлэгчдээ олоход амаргүй л байсан болов уу? Одоо ямар байна вэ?
- Ж.Түвшинзаяа: Бидний нэрийн хуудас дээр зураг байдаг. RE/MAX анх нээлтээ хийх үед би орж байсан учраас хүнтэй танилцаад зурагтай нэрийн хуудсаа өгөхөөр хүмүүс их сонирхож хүлээж авдаг байлаа. Хоногшиж үлдэх эхний боломж маань нэрийн хуудаснаас л эхэлж байсан гэхүүдээ.  Гэсэн хэдий ч RE/MAX маань цоо шинэ байгууллага байсан учраас эхэндээ үйлчлүүлэгч олдохгүй хэцүү үеүүдтэй нүүр тулж байсан. Хүмүүс тэр болгон зуучлалын байгууллагаар үйлчлүүлэхийн давуу талыг мэдэхгүй ч байж. Одоо бол 360 градус өөрчлөгдсөн гэж хэлэхэд болно хүмүүс өөрсдөө үл хөдлөх хөрөнгөө зарахыг илүүд үздэг байсан үе ард хоцорч зуучлалын байгууллагын давуу талыг олж харах болсон.

- Ч.Загдсүрэн: Би Түвшинзаяагаас зургаан сарын дараа орсон. Миний өмнө туршлагатай хүн байсан учраас суралцаад явсан. RE/MAX -ийн нэг давуу тал нь сайхан баг хамт олонтой болж, нэгнээсээ суралцаж явдаг. Бид хоорондоо өрсөлддөггүй, багийн системээр ажилладаг.

- RE/MAX-д агентаар ажиллахын давуу болон сул талыг нэрлээч?
- Ж.Түвшинзаяа: Давуу тал бол маш их. RE/MAX өөрөө олон улсын компани. Тийм учраас бидэнд маш их боломж өгдөг. Дэлхийн аль ч улс руу чөлөөтэй явах эрхтэй болж байна.

Биднийг бие даасан бизнесмен гэж хэлж болно. RE/MAX брэндийг ашиглаж өөрийнхөө бизнесийг хийж байна гэсэн үг.

Монгол улс уул уурхай, спорт зэргээр Дэлхийд танигдаж ирсэн. Харин одоо бол үл хөдлөх хөрөнгийн салбараараа хэдийн танигдаж эхлээд байна.

- Ч.Загдсүрэн: Миний хувьд RE/MAX -д орсноосоо хойш хуулийн талын маш их мэдлэгтэй болсон. Агент өөрийн хүссэн чиглэл рүүгээ өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. RE/MAX өөрөө агентууддаа зориулж төрөл бүрийн сургалт, семинар, арга хэмжээг зохион байгуулдаг.

Сөрөг тал гэвэл тогтмол орлогогүй учраас тухайн хүн өөрийнхөө төлөө сайн идэвх чармайлт гаргаж, ажиллах хэрэгтэй.

- Үл хөдлөхийн салбарт хэрхэн үр дүнтэй ажиллах вэ, та хоёрын бодлоор?
- Ж.Түвшинзаяа: Үр дүн гэдгийг юугаар тодорхойлж байна гэдгээс шалтгаална. Ер нь бол үл хөдлөхийн салбарт үр дүнтэй ажиллахад хамгийн чухал чанар бол тууштай байдал. Эхэлснээ дуусгалгүй голоос нь хаях нь хамгийн буруу. Үл хөдлөхийн салбарт ажиллахад тэвчээртэй, тууштай, мэдрэмжтэй, харилцааны чадвартай байж чадвал  амжилт гаргахад бүх хүнд нээлттэй.

- Ч.Загдсүрэн: Юун түрүүнд, үл хөдлөхийн салбарт орж ирэх гэж байгаа бол үнэхээр энэ салбарт ажиллах хүн мөн, биш эсэхдээ өөр дээрээ маш сайн анализ хийх хэрэгтэй. Зүгээр үзээд алдъя гэж орж ирвэл тухайн хүн дундаас нь шантарах магадлалтай. Тиймээс хэрвээ үнэхээр ажиллахаар зорьж орж ирж байгаа бол өөртөө итгэлтэй, тууштай байх хэрэгтэй. Мөн хүнд үйлчилж сурах нь чухал.

 

- Ер нь хүмүүс өөрсдөө зарын дагуу байраа хайгаад олж болно шүү дээ. Яагаад заавал агентад хандах ёстой вэ?
Ч.Загдсүрэн: Мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлснээр нэгдүгээрт хүний цаг завыг хэмнэнэ. Хоёрдугаарт, хэрэв үл хөдлөхөө зарах гэж байгаа бол маркетинг хийх гэж мөнгө, санхүүгээ зараад байх шаардлагагүй. Мэргэжлийн байгууллагад нь чаддаг зүйлийг нь даатгаад, борлуулалтаа хүлээгээд сууж байхад л хангалттай.

- Ж.Түвшинзаяа: Худалдаж авах гэж байгаа хүмүүс яагаад зуучлалын байгууллагад хандах ёстой талаар дурьдсан нь зүйтэй болов уу.

Агент гэдэг хүн ямар нэгэн борлуулалтын албаны хүн биш. Тийм учраас худалдаж авах гэж байгаа хүнд тухайн байрны бүхий л давуу болон сул талуудыг үнэн бодитойгоор мэдээллэдэг. Өөрийн авахыг хүссэн үл хөдлөх хөрөнгийг хурдан хугацаанд олох давуу талыг олгохын зэрэгцээ зөв хөрөнгө оруулалт хийхэд тусладаг хүмүүс бол агентууд. Өнөөдөр таны өөртөө хувь нэмэр оруулж байгаа 300 сая төгрөг, 5 жилийн дараа 500 сая болох магадлалтай гэдгийг ойлгуулахыг зорьдог.

 

- Иргэд ер нь яагаад заавал RE/MAX-г сонгож үйлчлүүлэх хэрэгтэй вэ?
Ч.Загдсүрэн: Хамгийн гол нь гэрээ хийхэд манайх маркетингийн зардал авдаггүй. Гэрээний дагуух үл хөдлөхийг зарж, борлуулсны дараа зохих хэмжээний шимтгэлээ авдаг. Мөн миний хариуцаж гэрээлж авсан үл хөдлөх хөрөнгийг би ганцаараа зарах гэж явахгүй, RE/MAX -н  350 гаруй агент нэгэн зэрэг тухайн обьект дээр ажилладаг.

 

- Ж.Түвшинзаяа: Манайд хандаж байгаа үйлчлүүлэгч ганц л сонголт хийнэ. Тэр нь мэргэжилийн 350 хүнийг өөрийнхөө обьект дээр ажиллуулах уу, эсвэл.. гэдэг Ийм л сонголт дээр шийдвэр гаргана.

- Үл хөдлөхийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
Ч.Загдсүрэн: Өмнөх жилүүдэд түрээс их байсан бол одоо худалдаж авч, өөрийн болгох сонирхолтой хүмүүс ихэссэн байна. Өмнө нь түрээсийн үнэ хямд байх үед иргэд түрээслэхийг илүүд үздэг байсан.

Завгүй ажлынхаа хажуугаар ярилцлага өгсөн ажилсаг 2 бүсгүйдээ маш их баярлалаа. Цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

RE/MAX Best оффис:


 

Хаяг: Parkside центр, Баянзүрх дүүрэг 26-р хороо, Нийслэл хүрээ Өргөн чөлөө, Улаанбаатар-13312
Баянзүрх, Улаанбаатар, Монгол улс

Утас: 7707-3399

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.