Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн байранд 

09:00 цагаас 21 аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн зөвлөгөөн эхэлнэ. Эрчим хүчний аюулгүй байдал хангамж хэмнэлтийн талаар ярих юм.

ШУА-ийн байрны 3 давхарт

09:00 цагаас ШУА, БСШУСЯ хамтран "Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын зорилтууд" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Автобус нэгтгэлийн байранд

10:00 цагт НЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс, Нийслэлийн тээврийн газартай хамтран хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна. 

“Хангарьд” ордны хүндэтгэлийн танхимд

10:00 цагт Нийслэлийн төр захиргааны “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Блю Скай зочид буудалд

10:00-13:00 цагт БОАЖЯам, Сангийн яам, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (“ТоС Холбоо”) болон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (ДДНХБ) хамтран “Монгол Улсад ногоон санхүүгийн систем бий болгох хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно.

ЭМЯ-ны Б танхимд 

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ЭМЯ, ХНХЯ-тай хамтран салбарын ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэх төсөлд нэгдсэн санал өгөх хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 1 дүгээр давхарт

11:30 цагаас “Ноолуур” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэхтэй холбогдуулж “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ХХК-ийн зүгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

Төрийн ордны Есөн хөлт тугт танхимд

11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч ажил хөдөлмөрөөрөө манлайлсан зарим хүмүүст төрийн дээд цол, одон медаль гардуулж баяр хүргэнэ.