Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Ил тод хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай

С.Бадрал, iKon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN

 ЦЕГ-ын хурлын зааланд

09:00 цагаас "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг болно.

Төрийн ордны "Б" танхимд

10:00 цагт Жендерийн үндэсний хороо хуралдана. 

 Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын дугуй танхимд

10:00 цагаас ШӨХТГ-аас Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан “ЦАХИМ ОРЧНЫ ХЭРЭГЛЭГЧ-2018” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

Дэлхийн банкны байранд

10:00 цагт Дэлхийн Банкнаас шинээр гаргаж буй бүс нутгийн боловсролын салбарын тайланг танилцуулах хэвлэлийн хурал болно.

ITPark -н 3 давхарт мэдээллийн төвд

10:30 цагаас Мэдээлэл, технологийн үндэсний парк, Азийн бизнесийн холбоотой хамтран Монголын гарааны болон жижиг дунд бизнесүүдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны талаар танилцуулсан хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

Төрийн ордны Иргэний танхимд

10:00-12:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ЗӨРЧЛИЙГ АРИЛГАЯ сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

МҮЭХ-ны байранд

11:00 цагаас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн нас, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар Хэвлэлийн хурал хийнэ. 

 УУХҮЯ-ны хурлын танхимд. 

11.00 цагаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  "Ил тод хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай. 

"Блю скай" -ийн Даймонд танхимд

10:00 цагаас  ЗТХЯ-аас " Авто замын чанар-үр ашиг" сэдвийн хүрээнд удирдах ажилтаны улсын зөвлөгөөнтэй. Зөвлөгөөнд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон яамны удирдлагууд, "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын Р.Буд, орон нутгийн салбарын удирдлагууд, АЗЗА нарын захирлууд гэхчилэн 300 гаруй төлөөлөгчид оролцоно. Мөн 13:00 цагт ЗТХЯ-ны гадаа орон нутгийн АЗЗА нарт техник тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. 

Монголын үндэсний музейн Үзэсгэлэнгийн танхимд

14:00 цагаас Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан "Зуун дамнасан наян жил" үзэсгэлэн болно.

"Корпорейт конвеншн төв"-д

3-р сарын 15-16 ны өдрүүдэд "MONGOLIA GOLD 2018" олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал үзэсгэлэн зохион байгуулагдана.

Central Tower, Sky17Bar 

19:00 цагаас Бизнесийн уналт, бүтэлгүйтэл дундаас амжилтад хүрсэн хүмүүсийн гайхалтай түүх, алдаанаас нь суралцах боломжийг олгодог “FuckUp Nights” арга хэмжээ зохион байгуулагдана.